Буцах
Хөгжлийн Шийдэл ТББ-аас дундын болон анхан шатны хоршоо байгуулан мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж, үнэд хүргэж борлуулах чиглэлээр хоршоод, орон нутгийн удирдлагууд, малчдад зөвлөгөө өгч байна.

Хөгжлийн Шийдэл ТББ-аас дундын болон анхан шатны хоршоо байгуулан мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж, үнэд хүргэж борлуулах чиглэлээр хоршоод, орон нутгийн удирдлагууд, малчдад зөвлөгөө өгч байна.

Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөрийн хүрээнд Монгол даяараа л шинэ хоршоод байгуулагдаж, зээл авч байна.

Нийтдээ 500 орчим тэрбум төгрөг аль хэдийн хүмүүсийн гар дээр очжээ.

Энэ мөнгө яг МАА салбарт хэрэгтэй хөрөнгө оруулт болж хувирвал малчиддаа төдийгүй Монгол улсын эдийн засагт хэрэгтэй.

МАА салбарт хэрэгтэй хөрөнгө оруулалт болно гэдэг нь ямар нэгэн бүтээгдэхүүнийг өмнөхөөс нь үнэтэй болгож хувиргадаг бодит бизнес үүсэхийг хэлж болох юм.

Жишээлбэл малчид 5,000 төгрөгөөр зардаг байсан ямааны махаа сумын төв дээрээ боловсруулаад 10,000 төгрөгөөр борлуулдаг болчихвол энэ бол зээлийн үр дүнтэй зарцуулалт болно.

Хоршоо байгуулахын тулд эхлээд зээлээ авах биш харин эхлээд ямар бизнес хийхээ сайн ярилцах ёстой байдаг.

  1. Хоршооны гишүүд нь хоорондоо ярилцаж байгаад хоршиж, хамтарч борлуулах, боловсруулах бүтээгдэхүүнээ сонгох хэрэгтэй,
  2. Хүн бүр ямар хэмжээтэйг хэзээ нийлүүлэхээ шийдэх хэрэгтэй,
  3. Дараа нь тэр бизнесээ хийхтэй холбоотой хөрөнгө оруулалтын төслийг боловсруулж,
  4. Тэр төсөлдөө өөрсдөө хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, зээлээр хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээ тооцож үзэх хэрэгтэй.
  5. Эцэст нь бизнесээ амжилттай хэрэгжүүлэхийн тулд чадварлаг хүмүүсийг ажилд авч тэдгээр хүмүүсийг зөв зүйтэй удирдаж чадах захиралтай болохыг бодох хэрэгтэй.
  6. Эцсийн эцэст хамгийн чухал нь бизнесээс олсон ашгаа гишүүддээ хуваарилах, гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг илүү өндөр үнээр борлуулж өгч амьжиргааг нь сайжруулах нь хоршооны хийх ёстой гол үүрэг байдаг.

Хөгжлийн Шийдэл ТББ-ын хоршоодод зориулсан үйлчилгээний жагсаалт:

  1. Нэг сум-НЭГ БИЗНЕС-нэг хоршоо цогц үйлчилгээ
  2. Хоршооны ГЭРЭЭТ МЕНЕЖМЕНТийн үйлчилгээ
  3. Хоршооны БИЗНЕС ХӨГЖЛИЙН үйлчилгээ
  4. Хоршооны ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН үйлчилгээ
  5. Хоршооны МЕНЕЖМЕНТийг сайжруулах үйлчилгээ
  6. Хоршоог ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ  болгох үйлчилгээ
  7. “Гишүүний Хоршоо” хоршооны гишүүдийн холбоо/гишүүнээр нь малчид элсэнэ. Гишүүний эрх ашгийг хамгаалсан жишиг дүрэм журмуудыг баталж хэрэгжүүлсэн, хэрэгжилтэд нь хөндлөнгийн үнэлгээ хийлгэдэг хоршоодын холбоо байна./
  8. Хоршооны БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ боловсруулах үйлчилгээ
  9. Хоршооны БИЗНЕС ТӨСӨЛ боловсруулах үйлчилгээ
  10. Хоршооны удирдлагын багц сургалт
  11. Хоршооны гишүүдэд зориулсан сургалт
  12. Хоршооны гэрээт санхүүгийн үйлчилгээ
  13. Хоршооны гишүүд удирдлага хоорондын “ойлголцол” сайжруулах Хоршоо-апликэйшн
  14. Хоршоонд санхүүжилт татах үйлчилгээ
  15. Хоршоотой хамтарсан төсөл хөгжүүлэх, хэрэгжүүлэх
  16. Хоршоо байгуулах
  17. Дундын хоршоо гишүүддээ үзүүлэх санхүүгийн үйлчилгээ гаргахад зөвлөх
  18. Ногоон, тогтвортой хөгжлийн зөвлөгөө, сургалт

mnMN