ХҮНСНИЙ НОГООНЫ АЖ АХУЙД ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ ТАНИЛЦУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
Зорилго: Хүнсний ногооны аж ахуйд бүтээмж нэмэгдүүлэх, ус, хөрс, зардал, хөдөлмөр хэмнэх дэвшилтэт технологи танилцуулах
Хугацаа:
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт хүлээн авах: 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Гүйцэтгэх ажил:
- Гарын авлага боловсруулах
Сэдэв: Хүнсний ногооны аж ахуйд нэвтрүүлэх боломжтой дэвшилтэт технологи
- Таримлын ургах орчин, ургалтын үе шатны хяналтыг автоматжуулах/дижитал шийдлүүд, ашиглах заавар/ арга зүй, худалдааны нөхцөл, үнэ гм/
- Ургамлын өвчин, хортонтой тэмцэхэд ашиглах дижитал шийдлүүд/дрон, болон бусад төхөөрөмжүүд, ашиглах заавар/ арга зүй, худалдааны нөхцөл, үнэ гм/
- Хөрсгүй тариалалтын боломжууд/гидропоник, аэропоник зэрэг байгууламжууд, тарилт, арчлалт, ургац хураалтын технологи гм/
- Био-хяналтын аргууд/ургамал ба ашигтай бичил биетний симбиоз зэрэг аргууд, нэвтрүүлэх зөвлөмж, эх үүсвэр, үнэ гм/
- Хөрсний үржил шим сайжруулах аргууд
- Сургалт зохион байгуулах
- Боловсруулсан гарын авлагын хүрээнд BEST хөтөлбөрийн харилцагчдад танхимын болон онлайн сургалт зохион байгуулах
- Дэвшилтэт технологи танилцуулах өдөрлөг зохион байгуулах
- Монгол улсад нэвтэрч байгаа дэвшилтэт технологи танилцуулах талбайн өдөрлөг зохион байгуулах
- Тайлагнах
- Зөвлөх үйлчилгээний төгсгөлд тайланг хэвлэмэл байдлаар хүлээн авах ба ерөнхий менежерт аман танилцуулга хийнэ.
- Гарын авлагыг файл хэлбэрээр хүлээн авах ба гарын авлагын явцад захиалагч санал өгч хамтран ажиллана.
- Захиалагч нь сургалтын хөтөлбөр, PPT танилцуулгыг сургалт зохион байгуулахаас 1 долоо хоногийн өмнө хүлээн авч санал өгнө.
Үнийн санал ирүүлэхэд тавигдах шаардлага:
- Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэлтэй ААН байх. Улсын гэрчилгээний хуулбар ирүүлэх
- Е-баримт бүртгэлийн систем болон төлбөр хүлээн авах банкны дансны нэр зөрүүгүй байх
- Хүнсний ногооны салбарт шинэ технологи, инновац чиглэлээр сургалт, судалгаа_ туршилт явуулдаг ажлын туршлага 5-аас дээш жил байх. Үзүүлсэн зөвлөх үйлчилгээний гэрээ, тайлангуудын хуулбар ирүүлэх
- Ажлын туршлагатай гэрээт зөвлөхүүдийн тоо 2-оос дээш байх, зөвлөхийн ажлын туршлага 5-аас дээш жил байх
- Шинэ техник, тоног төхөөрөмж нийлүүлэгчидтэй хамтран ажиллах боломжтой байх
- Талбайн өдөрлөг зохион байгуулах аж ахуйн нөөцтэй байх
- Хөгжлийн байгууллагуудтай хамтран ажилладаг байх
- Үнийн саналыг өөрийн байгууллагын албан бланк дээр ирүүлнэ.
- Үнийн саналд НӨАТ багтсан эсэхийг тодорхой тусгана.
Холбоо барих:
Email: procurement@dsmongolia.org; enkhtuya@dsmongolia.org
Утас: 95055331, 77224007