Буцах
ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САВ, БАГЛАА БООДОЛ, ШОШГОЛОЛТОД ТАВИГДАХ СТАНДАРТ ШААРДЛАГУУД ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ САВ, БАГЛАА БООДОЛ, ШОШГОЛОЛТОД ТАВИГДАХ СТАНДАРТ ШААРДЛАГУУД ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Зорилго: Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгололтод тавигдах үндэсний болон олон улсын стандарт шаардлагууд, савласан хүнсний бүтээгдэхүүний гэмтлүүд, тэдгээрийн шалтгаан, сав баглаа боодлын БЖДБ-т тохиромжтой орчин үеийн шийдлүүд, тоног төхөөрөмж зэргийг танилцуулах гарын авлага боловсруулах, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах

Хугацаа:

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт хүлээн авах: 2024 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх: 2024 оны 4 дүгээр сарын 1-ээс 5 дүгээр сарын 22 хүртэл

Гүйцэтгэх ажил:

  1. Гарын авлага боловсруулах

Сэдэв: Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгололтод тавигдах шаардлагууд

  • Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол ба хүнсний аюулгүй байдал
  • Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгололтод тавигдах үндэсний болон олон улсын стандарт шаардлагууд
  • Савласан хүнсний бүтээгдэхүүний гэмтлүүд, тэдгээрийн шалтгаан
  • Сав баглаа боодлын БЖДБ-т тохиромжтой орчин үеийн шийдлүүд, тоног төхөөрөмж
  • Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгололтын зөрчил, хариуцлага
  1. Сургалт зохион байгуулах
  • Боловсруулсан гарын авлагын хүрээнд BEST хөтөлбөрийн харилцагчдад зориулсан танхимын болон онлайн сургалт зохион байгуулах
  1. Хэлэлцүүлэг зохион байгуулах
  • Хүнсний сүлжээний оролцогчдод зориулсан хэлэлцүүлэг зохион байгуулах
  1. Тайлагнах
  • Зөвлөх үйлчилгээний төгсгөлд тайланг хэвлэмэл байдлаар хүлээн авах ба ерөнхий менежерт аман танилцуулга хийнэ.
  • Гарын авлагыг файл хэлбэрээр хүлээн авах ба гарын авлагын явцад захиалагч санал өгч хамтран ажиллана.
  • Захиалагч нь сургалтын хөтөлбөр, PPT танилцуулгыг сургалт зохион байгуулахаас 1 долоо хоногийн өмнө хүлээн авч санал өгнө.

 

Холбоо барих:

Email: enkhtuya@dsmongolia.org

Утас: 95055331, 77224007


mnMN