Буцах

Харилцагчийн бүртгэлийн системд байгаа өгөгдөлд дата анализ хийх түүнийг боловсруулах, тайлан гаргах

Хөгжлийн Шийдэл ТББ нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хүрээнд харилцагчийн бүртгэлийн системтэй холбогдож дата анализ хийх тайлан боловсруулах, дүрслэн харуулах, тус ажлыг хийж сонирхолтой хуулийн этгээд холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Тус ажил нь дараах зорилготой.

  • Харилцагчдын бүртгэлийн системд байгаа өгөгдлөөс хэрэгцээт өгөгдлийг татаж боловсруулах
  • Өгөгдсөн тайлангийн загварын дагуу дата анализ хийх тайланг гаргах, графикаар дүрслэн харуулах

Гүйцэтгэх хугацаа: 2021/06/25 – 2021/07/25

Ажлын даалгавар шаардлага:

  • Бүртгэлийн системд байгаа бүхий л өгөгдөлд дүн шинжилгээ хийх боломжтой байх;
  • Бүх өгөгдлийг хугацааны хувьд интервалаар шүүж харах боломжтой байх;
  • Postgresql баазтай холбогдон  өгөгдлийг татаж боловсруулах боломжтой байх;
  • Өгөгдсөн тайлангийн загварын дагуу мэдээлэл гаргах боломжтой байх;
  • Улирал болон жилээр өмнөх үеийн датаг анализ хийх боломжтой байх;
  • Салбарын жилийн төлөвлөгөөтөй нь гүйцэтгэлийг харьцуулж хардаг байх;

Харилцагчийн бүртгэлийн систэмээс гаргах өгөгдлийн жишээ:

Харилцагчдад үзүүлсэн  зээлийн зуучлалын мэдээллийг хугацааны интервалаар дараах байдлаар шүүж дүрслэн харуулах

  • Төсөл
  • Бизнесийн төв
  • Салбар
  • Зөвлөхийн нэр
  • Зээлийн статус
  • Зээлийн зарцуулалт
  • Зээлийн хэмжээ
  • Сарын хүү
  • Зээлийн хугацаа
  • Банкны төрөл

Ирүүлэх материал:

Материалаа дор дурдсан хаягаар 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү.

  • ААН-ийн танилцуулга
  • Ажил гүйцэтгэх төлөвлөгөө
  • Үнийн санал (багцаар болон нэгжээр, НӨАТ-тэй)

Дэлгэрэнгүй болон ажлын даалгавартай холбоотой мэдээллийг дараах хаягаар авна уу.

Мэйл: serod@dsmongolia.org


mnMN