“Тохирлын гэрчилгээ авах арга зам, мэдлэг олгох замаар аж ахуйн нэгжүүдийг тохирлын гэрчилгээжүүлэх нь” сэдэвт ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээ, сургалтын байгууллагатай хамтран ажиллана.
Танилцуулга:
Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес (ЖДБ)-үүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэсэн.
Шаардлага:
“Тохирлын гэрчилгээ” гэдэг нь тухайн бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг хэлэх бөгөөд бүтээгдэхүүн болон үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж нь хүнсний тухай хууль, стандартын тухай хуулиар тохирлын гэрчилгээг дотоодын үйл ажиллагаанд болон экспортын үйл ажиллагаанд зориулан авах шаардлагатай болсон.
Гүйцэтгэх ажил:
Энэхүү ажлын хүрээнд BEST хөтөлбөр хэрэгжиж буй 3 байршилд харилцагч нарт тохирлын гэрчилгээний давуу тал, авах арга зам, барааны тэмдэгт эзэмших чиглэлээр сургалт орох, бичиг баримт бүрдүүлэлтэнд зөвлөгөө өгөх замаар харилцагч нарын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм.
- Сургалтын хөтөлбөр боловсруулах
- Сургалтын гарын авлага бэлдэх
- Бүтээгдэхүүнд тавигдах шаардлагын талаар зөвлөгөө өгөх
- Бичиг баримтын бүрдэлд зөвлөгөө өгөх
- Тохирлын гэрчилгээ авахад зөвлөгөө өгөх
Тавигдах шаардлага:
- Сургалтын гарын авлага боловсруулах, зөвлөгөө өгөх ажлын туршлагаа батлах үүднээс ижил төстэй ажлын танилцуулга илгээсэн байх
- Мэргэшсэн зөвлөхүүдийн тоо 3-оос дээш байх ба зөвлөхүүдийн товч анкет ирүүлэх
- Үнийн саналд бүх ажил, үйлчилгээг 24 сая төгрөгт багтаасан байх ба өөрийн үнийн саналыг байгууллагын албан хуудаст бэлтгэж ирүүлэх/
* Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилттэй “Бизнесийн тогтвортой хөгжлийн сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөр нь татвараас чөлөөлөгдсөн байдаг тул нийт зардалд НӨАТ тусгагдаагүй болно.
Хугацаа:
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт хүлээн авах: 2024 оны 5 дугаар сарын 02-ний өдрийн 17:00 цаг хүртэл авна. Холбогдох баримт бичгийг: munkhtogtokh@dsmongolia.org; procurement@dsmongolia.org; Утас: 99194028