ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ СУДАЛГАА
ТАНИЛЦУУЛГА
Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийн сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес (ЖДБ)-үүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэдэг.
BEST хөтөлбөрийн зорилтууд нь дараах 5 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
- Зорилт 1. ЖДБ-үүдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх;
- Зорилт 2. ЖДБ-ийн компаний засаглалыг сайжруулах;
- Зорилт 3. ЖДБ-ийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагуудын ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх;
- Зорилт 4. Бизнесийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийх;
- Зорилт 5. Цаашид тогтвортой хөгжих боломжтой, санхүүжилт авах чадамжгүй төрийн бус байгууллага, гарааны болон жижиг бизнес эрхлэгчдэд бичил санхүүжилт олгох.
Хөтөлбөрийг Улаанбаатар хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Ховд, Орхон, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий гэсэн 13 аймагт хэрэгжүүлж байна.
СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ, ХАМРАХ ХҮРЭЭ
ЖДБ-д ажилладаг ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийг судлах, ажилгүйдэл бууруулахад ЖДБ салбар ямар үүрэгтэй байдгийг тодорхойлох, ажилтнуудын онцлог (боловсролын түвшин, ажилласан жил, тогтвортой ажиллах боломж, нийгмийн даатгал төлдөг эсэх гэх мэт) зэргийг судлахад энэхүү судалгааны зорилго оршино.
Судалгааны зорилт:
• ЖДБ-ийн ажилтнуудын ажил эрхлэлтийг тодорхойлох, аль салбар, ямар шинж чанар бүхий ЖДБ эрхлэгчид хэдий хэмжээний ажлын байрыг бий болгодог талаар тодорхойлох
• Ажилтнуудын нас, хүйсийн бүтэц, боловсролын түвшин, цалингийн түвшин, ажлын байрны статусыг судлах
• Жижиг дунд бизнес эрхлэгчид ажилтнуудтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулдаг эсэх, нийгмийн даатгал хамрагддаг эсэхийг тодорхойлох
• Жижиг дунд бизнес эрхлэгчид ажилтнуудаа тогтвор суурьшилтай ажиллуулах тал дээр анхаарал хандуулдаг эсэх, ажил эрхлэлт нь улирлаас хэр зэрэг шалтгаалдгийг судлах
• Цар тахлын жижиг дунд бизнесийн ажил эрхлэлтэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг тодорхойлох
• Тохирох ур чадвартай ажилтнуудыг олоход хүндрэл бэрхшээл тулгардаг эсэх, ямар сувгаар дамжуулж ажилчдыг ажилд авдаг талаар судлах
• Ажлын байрны нөхцөл байдал, ажилтнуудаа мэргэшүүлж, чадавхжуулах тал дээр анхаарал хандуулдаг эсэхийг тодруулах
2020 онд BEST хөтөлбөр ЖДБ салбарын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал, түүний оролцооны түвшингийн судалгаа хийгдэн ЖДБ эрхлэгчдийн хөдөлмөрийн нөөцтэй холбоотой шийдвэрлэх шаардлагатай олон асуудлыг тодорхойлж гаргасан үр дүнтэй судалгаа болсон. Хөтөлбөрийн 4-р жил эхэлж байгаатай холбогдуулан хөтөлбөрийн гол хамтрагч ЖДҮ газар, ХНХЯ болон гол үр шим хүртэгч ЖДБ эрхлэгчдийн үйл ажиллагаа, бодлого төлөвлөлт, шийдвэр гаргалтад тоон дата, судалгаа шинжилгээнд суурилсан туршлага нэвтрүүлэх, хөгжүүлэх зорилготойгоор энэхүү судалгааг хийх хэрэгцээ үүсч байна. ЖДБ-ийн ажил эрхлэлтийн нөхцөл байдлын судалгааг панел хэлбэрээр давтан хийснээр ЭЗ-ийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, үйл ажиллагаа төлөвлөгч аль ч түвшинд оновчтой шийдвэр гаргах дата мэдээлэл бүрдэх ба ЖДБ-ийн хөдөлмөр эрхлэлтийн чиг хандлага, өөрчлөлтийг динамик байдлаар харж, цаашдын төлөвлөгөө, төлөвлөлт хийх хэрэгцээ хангагдах боломжтой.
СУДАЛГААНЫ ТҮҮВЭРЛЭЛТ БОЛОН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТ:
Судалгаанд BEST хөтөлбөр хэрэгжиж буй Улаанбаатар хот, 12 аймагт үйл ажиллагаа явуулж буй 1000 хүртэлх ЖДБ-үүдийг хамруулна. Түүврийн хэмжээг тогтоохдоо холбогдох статистикийн арга, аргачлалыг ашиглан хийнэ. Судалгааг дор хаяж үйл ажиллагааны 8 өөр салбарын төлөөллөөс авах бөгөөд нэг эдийн засгийн салбараас түүвэрт эзлэх хувь 30%-иас ихгүй байна. Нийт судалгаанд оролцогчдын дор хаяж 70% нь ХХК буюу аж ахуй нэгж байх ба үлдсэн 30% нь бүртгэлгүй бизнес эрхлэгч байж болно.
Холимог буюу тоон болон чанарын судалгааны аргаар судалгааг явуулах ба судалгааны арга нь түүвэрт тохиромжтой, хэмнэлттэй байх ёстой. Чанарын судалгаанд системчилсэн дүн шинжилгээ, нээлттэй асуулт болон гүнзгийрүүлсэн фокус бүлгийн ярилцлага зэргээс бүрдэж болно. Асуулгыг авахдаа аль болох бизнес эзэмшигч эсхүл хүний нөөцийн ажилтнаас авахыг эрмэлзэнэ.
Тоон болон чанарын аргын анхан шатны өгөгдлийг ашиглахын зэрэгцээ ЖДБ-ийн хөдөлмөр эрхлэлтийг харуулах хоёрдогч өгөгдлийг анхаарч үзэх хэрэгтэй.
Судалгааны хугацааг 2023 оны 1 сарын 16-наас 2023 оны 4 сарын 20 хүртэл хугацаатай байхаар тооцно. Судалгааны эхлэх хугацаа өөрчлөгдөх боломжтой.
АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ ШААРДЛАГА:
Гэрээ байгуулагдсаны дараагаар дараах ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэнэ:
№ | Ажил үйлчилгээ | Тооцоолсон ажлын долоо хоног | Төсвийн задаргаа |
1. | Судалгааны асуумжийг эцэслэх | 3 долоо хоног |
40% |
1.1 |
Судалгааны асуумжийг боловсруулах, Асуулгад:
|
||
1.2 | Судалгааны асуумжийг турших | ||
1.3 | Судалгааны асуумжийг эцэслэх | ||
2. | Түүвэр судалгааг авах | 4 долоо хоног | |
3. | Цуглуулсан мэдээллийг программ хангамж ашиглан цэвэрлэгээ, дүн шинжилгээ хийж үр дүнг гаргах, BEST-д явцын тайлан өгөх | 3 долоо хоног | 40% |
4 | Судалгааны үр дүнг нэгтгэх, тайланг боловсруулах, танилцуулах | 3 долоо хоног | 20% |
4.1 |
Судалгааны үр дүнг нэгтгэх, тайланг боловсруулах, захиалагч талд хүргүүлэх
|
||
4.2 |
Судалгааг эцэслэх BEST хөтөлбөрийн зүгээс санал авч, ажлын 5 өдөрт саналуудыг тусган тайланг эцэслэх ба судалгааны ажлын хүрээнд цуглуулсан тоон болон чанарын мэдээллийг (SPSS, excel болон word г.м) BEST хөтөлбөрт хүлээлгэн өгөх. Судалгаанд оролцогчдын нэрс, холбоо барих мэдээллийн жагсаалтыг хүлээлгэн өгөх |
1 долоо хоног | |
Нийт | 14 долоо хоног | 100% |
ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Нийгмийн болон хөгжлийн эдийн засгийн судалгааны чиглэлээр ажилласан 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх
- ЖДБ-ийн орчин, Бүсчилсэн хөгжил, Нийгэм, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай байх.
- Нийгэм, эдийн засгийн судалгаа шинжилгээ – анхдагч тоон ба хоёрдогч эх үүсвэрийн өгөгдөл дээр ажиллах нөөц, баазтай байх
БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Тус судалгааг зохион байгуулах баг нь нийгэм эдийн засаг, нийгмийн шинжлэх ухааны салбарт тасралтгүй ажиллаж буй туршлагатай, тоон болон чанарын судалгаа, шинжилгээ хийх мэдлэг, ур чадвартай 5 хүртэл хүнээс бүрдсэн баг байна. Багийн ахлагч нь судалгааг бүхэлд нь хариуцаж, хяналтын чанарыг баталгаажуулж, тогтсон хугацаанд үр дүнтэй тайлагнах үүрэг хүлээнэ.
Судалгааны багийн ахлагчид тавигдах шаардлага:
- Нийгэм, эдийн засгийн чиглэлийн хамгийн багадаа магистрийн зэрэгтэй байх; Нийгэм, эдийн засгийн судалгааны салбарт 10 хүртэл жил тасралтгүй ажилласан туршлагатай байх.
- Үндэсний хэмжээнд ижил төрлийн судалгаа, шинжилгээний ажлыг удирдаж байсан туршлагатай байх, тэр дундаа олон улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдтэй хамтраж ажиллаж, судалгаа шинжилгээний тайлан, шинжлэх ухааны өгүүлэл хэвлүүлж байсан бол давуу тал болно.
- Тоон болон чанарын судалгааг зохион байгуулахад тохиромжтой судалгааны арга зүйн мэдлэг, ур чадвартай байх. Тоон болон чанарын дүн шинжилгээ хийх чадвартай, өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд тохиромжтой програм хангамжийг ашиглах чадвартай байх.
- Англи, Монгол хэлний бичгийн өндөр ур чадвартай байх;
Судалгааны багт тавигдах шаардлага:
- 5 хүртэл судлаачдаас бүрдсэн байх;
- Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр дэмжиж ажиллах зөвлөх эсвэл ахлах судлаачтай байх;
- Багийн ахлагч болон зөвлөх эсвэл ахлах судлаач нь нийгэм, эдийн засаг, статистикийн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй салбартаа 10-с доошгүй жилийн туршлагатай байх;
- Задлан шинжлэх, техникийн бичгийн ур чадвартай байх
Гүйцэтгэгч байгууллага нь мэдээлэл цуглуулах, түүнийг хялбарчлахад шаардлагатай бусад техникийн арга, нөөцийг санал болгож болох бөгөөд тэдгээр нь мэдээлэл цуглуулах загвар, дүн шинжилгээ хийх өгөгдөл оруулалтын чанарыг бүхэлд нь хариуцна. Мөн орон нутагт тоологч/зохицуулагчдын хяналтыг давхар хариуцан ажиллана.
ХАВСРАЛТ I. САНАЛ ИРҮҮЛЭХ
Судалгааны ажлын саналыг сонирхсон байгууллагууд нь дараах баримт бичгийг ирүүлэхийг урьж байна. Үүнд:
Техникийн санал [30 хуудсаас хэтрэхгүй]
- Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой суурь судалгаа болон ижил төстэй бусад судалгааг байгууллагын түвшинд гүйцэтгэж байсан баримт бүхий танилцуулга, ажлын туршлага. Олон улсын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж байсан туршлагатай байх.
- ЖДБ-ийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлын судалгааны арга зүй, аргачлал, түүврийн хэмжээ ба түүний тархаалтыг тодорхой ойлгож тусгасан байх. Санал болгож буй үйлчилгээ, чанарын хяналт, мэдээлэл цуглуулах арга, хэрэгсэл, үр дүнд шинжилгээ хийх арга, арга зүйг тодорхой тусгасанч байх
- Тоон болон чанарын судалгаа гүйцэтгэх нөөц бааз, техник хангамж, чадамж (тоон болон чанарын дата оруулах, боловсруулах програм хангамж, дата цуглуулах техник хангамж – таблет г.м) -ийг нотлох мэдээлэл тусгах
- Судалгааны ажлын нарийвчилсан төлөвлөгөө
- Багийн бүрэлдэхүүний жагсаалтыг гишүүн бүрт хуваарилсан гүйцэтгэх үүргийн хамт ирүүлэх. Мөн багийн гишүүдийн анкет (CV)-ыг хавсаргах (Анкет бүр 5 хуудсаас хэтрэхгүй байх).
- Өмнө нь ижил төстэй шинж чанар бүхий амжилттай хийж дуусгасан судалгаануудын талаарх тодорхойлолтыг дор хаяж гурав (3)-ыг ирүүлнэ. Тус мэдээлэлд гүйцэтгэгчийн өмнөх гүйцэтгэлийн талаар холбогдох боломжтой хүмүүсийн холбоо барих нэр, и-мэйл хаяг, утасны дугаарыг агуулсан байх ёстой.
Үнийн санал
Үнийн саналд бүх ажил, үйлчилгээг 70,000,000 төгрөгт багтаасан байна. Үнийн саналын задаргааг Хөгжлийн шийдэл ТББ-ын вэб сайтаас энд дарж татаж авах боломжтой. Жич: BEST хөтөлбөр нь НӨАТ төлөгч биш болно.
Санал ирүүлж буй байгууллага нь procurement@dsmongolia.org purevdulam@dsmongolia.org “Жижиг дунд бизнесийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал BEST хөтөлбөрт” нэртэйгээр 2023 оны 1 сарын 05 өдрийн 15:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Судалгаатай холбоотой асуулт байвал + 976 9519 5331
ХАВСРАЛТ II. САНАЛЫГ ДҮГНЭХ
Дараах шалгуур үзүүлэлтийн дагуу техникийн саналуудыг үнэлж дүгнэнэ. Үүнд:
1.Техникийн санал (үнэлэх жин: 40 оноо)
- Нийгмийн болон хөгжлийн эдийн засгийн судалгааны чиглэлээр ажилласан бөгөөд 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх (10 оноо)
- Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой, ижил төстэй судалгаа, шинжилгээ хийг тоон болон чанарын өндөр түвшинд боловсруулан тайлагнаж байсан ажлын туршлага (багийн гишүүд биш, байгууллагын түвшинд) (10 оноо)
- ЖДБ-ийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлын судалгааны арга зүй, аргачлал, түүврийн хэмжээ ба түүний тархаалтыг тодорхой ойлгож тусгасан байдал, танилцуулга нь тус судалгаатай хамааралтай байгаа эсэх (10 оноо)
- Судалгааг гүйцэтгэхэд орон нутгийн судалгааны тоологч нарыг томилж улсын хэмжээнд судалгаа явуулах хүний нөөцийн чадавхтай байх, мэдээлэл цуглуулах, боловсруулахад шаардлагатай байгаа тоног төхөөрөмжтэй байх (10 оноо).
2. Хүний нөөцийн чадавх, мэргэшил (үнэлэх жин: 30 оноо)
- Судалгааны багийн ахлагч нь ЖДБ, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн ухааны чиглэлээр тоон болон чанарын судалгаа удирдаж байсан туршлагатай байх. Олон улсын хөгжлийн төсөл хөтөлбөрүүдтэй сүүлийн 5 жилийн хугацаанд үндэсний хэмжээний судалгаа хийж байсан туршлагатай байх (10 оноо)
- Судалгааны багийн ахлагч нь нийгмийн ухаан, хөгжлийн эдийн засаг, статистикийн чиглэлээр Магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх буюу салбартаа хамгийн багадаа 10 жил ажилласан туршлагатай байх ( 10оноо)
- Багийн үндсэн гишүүд нь судалгаа шинжилгээний салбарт сүүлийн 3 жил тасралтгүй ажилласан туршлагатай байх. Мэдээлэл боловсруулах, тайлагнах ажлын туршлагатай байх (5 оноо)
- Багийн гишүүд нь Англи болон Монгол хэл дээр ажиллах чадвартай байх (5оноо)
Багийн бүх гишүүд нь судалгааны туршид тухайн улсад оршин суудаг байна. Техникийн эцсийн үнэлгээний дараа (дээр дурдсан) зөвхөн 70-аас доошгүй оноотой тендерийн зардлын саналыг нээж, үнэлнэ. 50 онооноос доош техникийн саналыг техникийн хүлээн авах боломжгүй гэж үзнэ. Үнэлэхдээ техникийн саналын 70%, зардлын санал 30% -аар жинлэнэ.