Back

Projects and programs

REACH ТӨСӨЛ

Төслийн танилцуулга:

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран жижиг дунд бизнесийг санхүүгийн хувьд илүү бат бөх, тогтвортой үйл ажиллагаатай болоход шаардлагатай санхүүжилтийг банк, санхүүгийн байгууллагаас олж авахад дэмжлэг үзүүлэх зорилгоор REACH төслийг хэрэгжүүлж байна.

Зорилго:

Энэхүү төслийн зорилго нь олон бэрхшээлүүдээс шалтгаалан банк, санхүүгийн байгууллагаас санхүүжилт авч чаддаггүй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хэрэгцээтэй зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ авах боломж, чадавхийг нь нэмэгдүүлэхэд оршино.

Төслийн зорилт:

• Жижиг, дунд бизнесийг санхүүгийн байгууллагын зээлийн шаардлагад нийцүүлэн чадавхижуулах;
• Төслийн хүрээнд төр болон хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох замаар жижиг, дунд бизнесийн зээлийг зуучлан, дэмжлэг үзүүлэх;

Үйл ажиллагаанууд:

• Жижиг, дунд бизнесийн санхүүжилтэд хамрагдах ур чадварын хэрэгцээг тодорхойлох;
• Бизнесийн зээлийн бичиг баримтын бүрдүүлэлтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;
• Жижиг, дунд бизнесийн санхүүжилтэд төр болон хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох;
• Төслийн 5 салбар нэгжээс зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх;
• “Жижиг, дунд бизнесийн санхүүжилт” форум зохион байгуулах;

Төсөл хэрэгжих байршлууд:    Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Сэлэнгэ аймаг

Хэрэгжих хугацаа:   2016 5сар-2018 4сар

en_USEN