ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ШИЙДЛҮҮД БОЛОВСРУУЛАХ, ТАНИЛЦУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
Зорилго:
Сум, суурингийн мал төхөөрөх, мах ангилан савлах, махан бүтээгдэхүүн хийх, хоногт 500-1000 кг сүү боловсруулах, хүнсний ногоо угаах, хэрчих, савлах зэрэг жижиг үйлдвэрүүдэд тохирсон шийдэл, нийлүүлэгчдийн мэдээлэл, нийлүүлэх нөхцөлийг танилцуулсан гарын авлага/каталоги боловсруулах
Хугацаа:
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт хүлээн авах: 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Гүйцэтгэх ажил:
- Гарын авлага боловсруулах
Сэдэв: Мах, сүү, хүнсний ногоо боловсруулах жижиг үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн шийдэл
- Хүнсний үйлдвэрүүдийн шингэн хог хаягдлын төрөл, ангилал, онцлог ялгаа
- Шингэн хог хаягдлыг боловсруулах аргууд/анхдагч ба хоёрдогч/
- Аюултай хог хаягдал, авах арга хэмжээ
- Шингэн хог хаягдлыг боловсруулах шийдлүүд, нийлүүлэгч, худалдааны нөхцөл/Монгол орны нөхцөлд тохирсон, жижиг үйлдвэрт суурилуулах боломжтой, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, үнэ, хүргэлтийн мэдээлэл бүхий 3-аас дээш шийдлийн 5-аас цөөнгүй нийлүүлэгчийн танилцуулга/
- Саарал ус ба биомассыг холбогдох хууль, журам, стандартын шаардлагад нийцүүлэн дахин ашиглах зөвлөмж
- Видео танилцуулга бэлтгэх
- Боловсруулсан гарын авлагын хүрээнд 5 минутын видео танилцуулга бэлтгэх
- Тайлагнах
- Зөвлөх үйлчилгээний төгсгөлд тайланг хэвлэмэл байдлаар хүлээн авах ба ерөнхий менежерт аман танилцуулга хийнэ.
- Гарын авлагыг файл хэлбэрээр, танилцуулгыг видео хэлбэрээр хүлээн авах ба гарын авлагын явцад захиалагч санал өгч хамтран ажиллана.
Тавигдах шаардлага:
- Аж ахуйн нэгж байх. Улсын бүртгэлийн гэрчилгээ ирүүлнэ. Улсын бүртгэл, татварын нэгдсэн бүртгэлийн систем, банкны дансны нэр нэрээр байх
- Ажлын туршлагатайг батлах ижил төстэй ажлын танилцуулга ирүүлэх
- Мэргэшсэн зөвлөхүүдийн тоо 2-оос дээш байх. Зөвлөхүүдийн товч анкет ирүүлэх
- Видео танилцуулга бэлтгэх боломжтой байх
- Ажлын 20 өдөрт багтаан гүйцэтгэх боломжтой байх
- Монгол орны нөхцөл, сум, суурингийн жижиг хэмжээний мах, сүү, хүнсний ногоо боловсруулах үйлдвэрт тохирсон, өртөг зардал багатай шийдлүүдийг танилцуулах
Холбоо барих:
Email: enkhtuya@dsmongolia.org
Утас: 95055331, 77224007