Back
Толгойтын голын үерийн сувгийн мөсний халиа дошин хамгаалах босго хийх болон явган хүний түр гүүр хийх ажилд хамтран ажиллахыг урьж байна

Толгойтын голын үерийн сувгийн мөсний халиа дошин хамгаалах босго хийх болон явган хүний түр гүүр хийх ажилд хамтран ажиллахыг урьж байна

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийг аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улс НҮБ-н ХАБИТАТ байгууллага нь Дасан зохицох сангийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх төсөл”-ийг Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь голын болон халиа, тошинд автах өндөр эрсдэл бүхий Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдийн иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх бөгөөд улс орны хэмжээнд баримтлах бодлого, зохицуулалтыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг улс, орон нутаг, олон нийтийн түвшинд бий болгох, зорилтод гэр хорооллын нутаг дэвсгэрт үерээс хамгаалах инженерийн байгууламж барих, төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангах, мэдлэг мэдээллийг санг бий болгож, иргэдийн бүлгийн оролцоог бий болгох зэрэг олон ажлуудыг багтаасан.

Уг төслийн хүрээнд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд хийсэн үер, халиа дошин хамгаалах шороон сувгийн халиа дониш хамгаалах 3 чулуун босго, явган хүний 2 түр гүүрийг засч сэлбэн хийх ажил гүйцэтгэх худалдан авалтад оролцохыг урьж байна.

Энэхүү ажлын хүрээнд 498 м3 чулууг карриераас худалдан авч тээвэрлэн өрөлт хийх ажлыг гүйцэтгэх ба өрөлтийн ажлын объёомыг төслийн инженерээс нэмэлтээр авна.

2 гүүрний асуудлыг одоогийн ажлын газар дээр очин хуучин эвдэрсэн гүррүдтэй танилцаж төрө гүүрийг засварлах, хавттан гүүгийг шинэчлэх ажлын хэмжээг гарган Дараах шаардлага хуваарийн дагуу, ажлын болон үнийн санал, байгууллагын танилцуулгын хамт procurement@dsmongolia.org  хаягаар 2025 оны 08 сарын 23-ны өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ үү. ирүүлнэ үү.

Ажил үйлчилгээний хийгдэх ажлууд:

Ажил үүргийн агуулга Шалгуур үзүүлэлт, хэмжүүр
Чулуу худалдан авалт хийх Уулын том чулуулгууд байх
Тээвэрлэлт хийх Чулуун босго хийх газар бэлэн болгох
Чулууг өрөх Тэгш чулуунуудыг дээгүүр нь байршуулах
Хуучин гүүрийг засварлах 2 гүүрийг төмөр болон бетон, налуу хүн буух шат үэрэг ажлуудыг хийх

Ажил үйлчилгээ үзүүлэгчид тавигдах шаардлага:

Туршлага Зам талбай тохижилтын ажил хийдэг байх
Хүний нөөц Хүн хүч сайтай байх
Тоног төхөөрөмж Ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжтэй байх
Өмнө нь гүйцэтгэсэн ажил Ижил төстэй ажил хийсэн байх

en_USEN