Back
Сүхбаатар дүүрэг 20-р дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлх, Сэлх голын үерийн хамгаалалтын суваг болон далан барих 2-р багц ажил

Сүхбаатар дүүрэг 20-р дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлх, Сэлх голын үерийн хамгаалалтын суваг болон далан барих 2-р багц ажил

ТАНИЛЦУУЛГА

Хөгжлийн Шийдэл ТББ нь Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийг аюулгүй байдлыг хангах зорилгоор Дасан зохицох сангийн санхүүжилттэй Монгол Улс НҮБ-н ХАБИТАТ байгууллагын хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь голын болон халиа, тошинд автах өндөр эрсдэл бүхий Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдийн иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх бөгөөд улс орны хэмжээнд баримтлах бодлого, зохицуулалтыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг улс, орон нутаг, олон нийтийн түвшинд бий болгох, зорилтод гэр хорооллын нутаг дэвсгэрт үерээс хамгаалах инженерийн байгууламж барих, төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангах, мэдлэг мэдээллийг санг бий болгож, иргэдийн бүлгийн оролцоог бий болгох зэрэг олон ажлуудыг багтаасан.

УРИЛГА

Огноо:  2025 оны 09-р сарын 03

Тендер шалгаруулалтын дугаар:     T2025/08-GCRP

Тендер шалгаруулалтын нэр: Сүхбаатар дүүрэг 20-р дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлх, Сэлх голын үерийн хамгаалалтын суваг болон далан барих 2-р багц ажил

 

Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллага нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Сэлх голын үерийн хамгаалалтын далан барих” Conference Бэлх голын үерийн хамгаалалтын суваг барих ажил” гэсэн 2 ажлыг зэрэг багцлан гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2022, 2023, 2024 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерийн төсвийн 40% ба түүнээс дээш байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 40% ба түүнээс дээш байна.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2022, 2023, 2024 онуудын жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Тийм

   -БА-3.2 Усны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

                               

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн туршид хүчинтэй байна.

Тендерийн хамт 9.740,000 (Есөн сая Долоон Зуун дөчин мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгаа нь тендерийн хүчинтэй хугацаанаас хойш 28 хоногт хүчинтэй байна.

Тендерийг 2025 оны 09  дүгээр сарын 17ны өдрийн 14 цаг 50 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогдыг байлцуулан тендерийг 2025 оны 9 дугаар сарын 17 өдрийн 15 цаг 00 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг цахим хаягаар албан бичгээр хүсэлт илгээж авна уу.

 

Хаяг: Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө

 2-р эмнэлгийн зүүн талд 32-р байр 19 тоот

Харилцах утас: 77224007, 99074827

 

 


en_USEN