Back
UN Habitat төслийн дата сан бүхий систем хийх

UN Habitat төслийн дата сан бүхий систем хийх

ТАНИЛЦУУЛГА

Хөгжлийн Шийдэл ТББ нь Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийг аюулгүй байдлыг хангах зорилгоор Дасан зохицох сангийн санхүүжилттэй Монгол Улс НҮБ-н ХАБИТАТ байгууллагын хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь голын болон халиа, тошинд автах өндөр эрсдэл бүхий Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдийн иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх бөгөөд улс орны хэмжээнд баримтлах бодлого, зохицуулалтыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг улс, орон нутаг, олон нийтийн түвшинд бий болгох, зорилтод гэр хорооллын нутаг дэвсгэрт үерээс хамгаалах инженерийн байгууламж барих, төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангах, мэдлэг мэдээллийг санг бий болгож, иргэдийн бүлгийн оролцоог бий болгох зэрэг олон ажлуудыг багтаасан.

 

АЖЛЫН ХҮРЭЭ БА ҮНДЭСЛЭЛ

Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд төслийн хэрэгжилтийн явцад бий болж буй олон төрлийн мэдээллийг (уулзалт, сургалт, мэдээлэл түгээх арга хэмжээний оролцогчид, ариун цэврийн байгууламжийн суурилуулалт, бүлгийн гишүүдийн бүртгэл болон тэдгээрийн статистик) нэгтгэн бүртгэх, удирдах, шинжилгээ хийх боломж бүхий цахим системийг боловсруулж, ашиглалтад нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм.

Төслийн үйл ажиллагаа олон түвшинд өрнөж, өргөн хүрээний мэдээлэл бий болгодог. Үүнд уулзалт, сургалт, бүлгийн зохион байгуулалт, ариун цэврийн байгууламжийн тоо хэмжээ, оролцогчдын хүйс, нас, ХБИ/ӨТЭ зэрэг эмзэг бүлгийн оролцооны статистик багтдаг.

Сар, улирал, жилээр нэгтгэн дүгнэхдээ олон эх сурвалжаас мэдээлэл цуглуулж, гараар боловсруулдаг нь ажлын үр ашигт сөргөөр нөлөөлдөг. Өнгөрсөн 2 жил болон цаашдын харилцагчдын болон иргэдийн бүлгийн дата мэдээлэл, тэдний авсан үйлчилгээний бүртгэлийг хийх, үүн дээр суурилсан тайланд шаардлагатай анализүүд гаргах, мөн тайлагналын системтэй болох хэрэгцээтэй байгаа. Ингэснээр төсөл дуусахад УБ хотын СХД болон СБД-т үерийн эрсдлийн бүс нутаг дахь Гэр хорооллын иргэдийн нэгдсэн мэдээллийн сантай болох, төслийн үр дүнг илүү ойлгомжтой, оролцогч талуудад таниулах боломжтой болох төдийгүй төсөл дууссаны дараа тэдгээр иргэдэд суурилсан цаашдын тогтвортой байдлын төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн суурь мэдээлэлтэй болох систем хөгжүүлэх зорилготой энэхүү ажлыг зарлаж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org, mungunbagana@dsmongolia.org хаягуудад техникийн болон үнийн саналаа 2025 оны 09 сарын 24-ны өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ үү.

ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ

Агуулга

  1

Гүйцэтгэх ажлын нэр

UN Habitat төслийн дата сан бүхий системийн хөгжүүлэлт хийх

  2

Захиалагч тал

UN-HABITAT in Mongolia НҮБ-ын Хүн Амын Нутагшил Суурьшлын Хөтөлбөр

  3

Хэрэгжүүлэх хугацаа

Эхлэх хугацаа:    2025 оны 09 сарын 26-ний өдөр

Дуусах хугацаа:   2025 оны 12 сарын 30-ны өдөр

  4

Ажлын зорилго

 

Гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд төслийн хэрэгжилтийн явцад бий болж буй олон төрлийн мэдээллийг (уулзалт, сургалт, мэдээлэл түгээх арга хэмжээний оролцогчид, ариун цэврийн байгууламжийн суурилуулалт, бүлгийн гишүүдийн бүртгэл болон тэдгээрийн статистик) нэгтгэн бүртгэх, удирдах, шинжилгээ хийх боломж бүхий цахим системийг боловсруулж, ашиглалтад нэвтрүүлэх

  5

Ажлын хамрах хүрээ, тодорхойлолт

1.    Системийн шаардлага-Бүртгэл хийх

2.    Системийн шаардлага-Маягт тус бүрээр шивэх боломжтой байх

3.    Алдаатай болон давхцсан мэдээллийг шалгадаг байх

4.   Excel PDF зэргээр тайлан бэлтгэдэг байх

5.    Сар улирлаар нэгтгэж талйагнах боломжтой байх

6.    Backend: PHP 7+, Node.js эсвэл Java (Microservices) ситем байх

7.    Security: Нэвтрэх эрх, хэрэглэгчийн түвшин, лог хадгалах

8.    Манай серверт байршуулах боломжтой байх

9.   Админ болон хэрэгдэгчийн онцлог тус бүрээр эрх өгдөг боломжтой байх

10. Гар утас, таблет дээр харах боломжтой байх

  6

Нийлүүлэгчид тавигдах шаардлага

Ажил гүйцэтгэх байгууллагад тавигдах нийтлэг шаардлага:

1.    Систем (веб) хөгжүүлэлт, дизайн чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх

2.    Тухайн системийг нэвтрүүлснээс хойш 12 сарын баталгаа олгох

3.    Баг хамт олны мэдээллийг хавсаргасан байх

4.    Системийг хийж гүйцэтгэх технологийн талаарх мэдээллийг ирүүлсэн байх

 

НИЙЛҮҮЛЭГЧЭЭС ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Үнийн санал (Санал ирүүлж буй байгууллага нь ажлын даалгаврын цар хүрээнд үндэслэн үнийн саналаа ирүүлнэ.)

 

  1. Байгууллагын танилцуулга, ажил гүйцэтгэх багийн гишүүдийн танилцуулга, байгууллагын туршлагыг харуулсан нэмэлт материалууд /өмнө ижил төрлийн ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтууд/
  • Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга /Өмнө ижил төрлийн үйл ажиллагаа гүйцэтгэсэн туршлагуудыг харуулсан байх/
  • Багийн гишүүдийн дэлгэрэнгүй CV /багийн ахлагч, багийн гишүүдийг ялгах, туршлагыг тодорхой тусгасан байх, үүргийг тодорхойлсон байх

   3.  Гүйцэтгэх ажилтай холбоотой дараах зүйлсийг тусгасан ажлын санал ирүүлсэн байх

  • Ажлыг гүйцэтгэх календарчилсан төлөвлөгөө
  • Системийг хөгжүүлэх тухай арга хэрэгсэл болон ашиглах технологийг тодорхойлсон байх

 

 


en_USEN