SOGE “ЭДИЙН ЗАСГИЙН НОГООН ШИЛЖИЛТ” ТӨСӨЛД БИЗНЕСИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ
“Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл нь Монгол Улсын хүнс, ус, ундааны салбарын жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ) болон жижиглэн худалдаа эрхлэгчдийг илүү тогтвортой, байгаль орчинд ээлтэй бизнесийн загварт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд олон улсын стандартуудыг (ISO 14020, БОНЗ тайлагнал) хэрэгжүүлэх, эко тэмдэг баталгаажуулалт хийх, ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Урт хугацаанд эдгээр шалгарсан байгууллагууд эко тэмдгийг стандартад нийцсэн байдлаар зах зээлд өрсөлдөх боломж бий болж, хэрэглэгчдийн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнд чиглэсэн эрэлтийг хангах, тогтвортой хөгжлийн үзэл санаанд нийцсэн бизнесийн үйл ажиллагааг дэмжих юм.
Хэрэгцээ шаардлага:
Төслийн амжилттай хэрэгжилтийг хангахын тулд бизнес болон байгаль орчны мэргэжлийн зөвлөхүүдийн хамтарсан баг 12ЖДҮ-д зөвлөх үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд:
- Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, ногоон бизнесийн загвар, ТЭЗ нэвтрүүлэх.
- ЖДҮ-үүдэд олон улсын стандартад нийцсэн байгаль орчны болон нийгмийн хариуцлагын тайлагналын стандартыг хэрэгжүүлэхэд туслах.
- Байгаль орчны тэмдэг, баталгаажуулалтын үйл явцыг дэмжиж, эко тэмдэг бүхий бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх стратеги боловсруулах.
- Ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, тогтвортой бизнесийг дэмжих, ногоон зээлийн хөрөнгө оруулалтын боломжийг судлах.
Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлж, ТЭЗ-ыг нэвтрүүлснээр Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний стратегитай нийцэж, жижиг дунд бизнесүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хийгдэх ажлууд:
| Ажил үүргийн агуулга | Шалгуур үзүүлэлт | Хүлээгдэж буй үр дүн |
| Бизнесийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зөвлөх үйлчилгээ | Бизнесийн стратеги төлөвлөлт | Ногоон бизнесийг хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө боловсруулах. Байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад чиглэсэн удирдлагын сургалт, зөвлөгөө. Байгууллагын бүтээгдэхүүний инноваци, байгаль орчинд ээлтэй чанарыг хөгжүүлэх |
| Тогтвортой байдалтай уялдсан санхүүжилт (sustainability-linked loan)-д холбогдох зөвлөх үйлчилгээ | Тогтвортой байдалтай уялдсан санхүүжилт (sustainability-linked loan)-д холбогдох зөвлөх үйлчилгээ | Байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн дотоод, гадаадын санхүүжилтийн эх үүсвэрүүдийг тодорхойлох. Санхүүжилт авахад шаардлагатай бизнесийн төлөвлөгөө, санхүүгийн тайлан, төсөл боловсруулахад туслах. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ногоон үйл ажиллагааны тайланг олон улсын стандартын дагуу боловсруулах. Хөнгөлөлттэй нөхцөл бүхий санхүүжилт авахад шаардлагатай бичиг баримт, шалгуурыг хангахад туслах. |
Материал хүлээн авах:
Тавигдах шаардлагыг хангаж буй хувь хүн, албан байгууллага дээрх материалуудыг Монгол хэл дээр бэлтгэж 8-р сарын 29-ны дотор enkhtuvshin@dsmongolia.org хаягаар ирүүлнэ үү. Материалаа ирүүлэхдээ цахим хаягийн гарчиг хэсэгт “СОГЭ_Зөвлөх_”байгууллагын нэрээ бичих”” гэж бичиж нэг PDF файл хэлбэрээр ирүүлнэ үү. Үнийн санал хүргүүлэхтэй холбоотой мэдээлэл, тодруулгыг enkhtuvshin@dsmongolia.org хаягт хандан авна уу.
