Back
GCIP МОНГОЛ 2026 ХУРДАСГУУР

GCIP МОНГОЛ 2026 ХУРДАСГУУР

Хөтөлбөрийн тухай

Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-гийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO), Хөгжлийн Шийдэл ТББ болон Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв (CCRCC) хамтран “Монгол Улсад цэвэр технологийн инноваци, энтрепренершипийг хөгжүүлэх замаар ногоон ажлын байр бий болгох” GCIP Mongolia төслийг хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь цэвэр технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй стартап болон жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих замаар тэдний технологийн хөгжлийг ахиулах, бизнесийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, улмаар санхүүжилт татах болон дотоод, олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Төслийн хүрээнд хэрэгжиж буй хурдасгуур хөтөлбөрт сонгогдсон оролцогчид нь үе шаттайгаар зохион байгуулагдах мэргэжлийн сургалт, хувийн менторшип, бизнес хөгжүүлэлтийн зөвлөгөө, мөн хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагуудтай холбогдох боломж зэрэг цогц дэмжлэгийг авах юм.

Шалгуур үзүүлэлтүүд

  • Монгол Улсад бүртгэлтэй стартап эсвэл ЖДҮ
  • 16-40 хүртэлх насны 2 болон түүнээс дээш багийн бүрэлдэхүүнтэй
  • Бүтээгдэхүүн эсвэл бүтээгдэхүүний загвар аль хэдийн бий болсон
  • Зах зээлд гаргах боломжтой
  • Байгаль орчин, нийгмийн эерэг нөлөө үзүүлэх шийдэлтэй
  • Эрчим хүч, ус, хог хаягдал, ногоон үйлдвэрлэл зэрэг асуудлыг шийдсэн
  • Дараах салбарт хамаарах:
    • Цэвэр эрчим хүч
    • Agriculture
    • Хөнгөн үйлдвэрлэл
  • Бүх сургалт, менторшипт идэвхтэй оролцох
  • Багийн гишүүдийн цагийн боломж хангалттай байх

Хөтөлбөрөөс авах боломжууд

  • Шалгарсан гарааны болон жижиг бизнесүүдэд $10,000 хүртэлх буцалтгүй санхүүжилт
  • Цэвэр технологи, бизнес хөгжүүлэлтийн ахисан шатны цуврал сургалтууд
  • Олон улсын болон үндэсний экспертүүдийн менторшип хөтөлбөрүүд
  • Хөрөнгө оруулагчтай холбох, зээл санхүүжилтэд зуучлах

Өргөдөл гаргах чиглэл

Хөтөлбөрт дараах цэвэр технологийн 7 чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй болох явуулахаар зорьж буй гарааны стартап болон ЖДҮ-үүд өргөдөл гаргах боломжтой:

  • Эрчим хүчний хэмнэлт – эрчим хүчний хэрэглээг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх шийдлүүд
  • Сэргээгдэх эрчим хүч – нар, салхи, ус болон бусад сэргээгдэх эх үүсвэрт суурилсан технологи хөгжүүлэлт
  • Хог хаягдлын менежмент – хаягдлыг дахин боловсруулах, хаядалгүй бизнесийн загвар бүхий инноваци
  • 💧 Усны хэмнэлт – усны хэрэглээг бууруулах, дахин ашиглах, үр ашигтай шийдлүүд
  • 🏗 Ногоон барилга, байгууламж – байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын материал бусад инновацлаг шийдлүүд
  • 🚌 Ногоон тээвэр – байгаль орчинд сөрөг нөлөө багатай тээврийн шийдлүүд
  • 🧪 Дэвшилтэт материал, химийн шийдэл – шинэ материал, байгальд ээлтэй химийн инноваци

🎯 Тэргүүлэх салбарууд

Төслийн хэрэгжилтийн төлөвлөгөөний хүрээнд дараах 3 салбарт онцгойлон анхаарч, илүү чиглэсэн дэмжлэг үзүүлнэ:

  • Цэвэр эрчим хүч
  • Agriculture
  • Хөнгөн үйлдвэрлэл

Хөтөлбөрийн хугацаа

  • 4/21 – 6/03 2026 — Өргөдөл хүлээн авах хугацаа
  • 2026 оны 6-р сар — Үнэлгээ, сонгон шалгаруулалт
  • 2026 оны 9-р сар — Үндэсний болон ОУ-ын мэргэжилтнүүдийн менторшип хөтөлбөр
  • 2026 оны 11-р сар — Үндэсний Финал ба Грант Олгох Ёслол

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 6-р сарын 3-ны 23:59 (GMT+8)

👉Өргөдлөө дараах холбоосоор илгээнэ үү: Өргөдөл илгээх

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Утас: 7722 2210

Имэйл: enkhtuvshin@dsmongolia.org

Түгээмэл асуулт, хариулт (FAQ)

1. GCIP Mongolia хурдасгуур хөтөлбөрийн үйл явц хэрхэн явагддаг вэ?

Хөтөлбөр нь өргөдөл хүлээн авах, сонгон шалгаруулалт хийх, үндэсний сургалт зохион байгуулах, улмаар 15 долоо хоногийн хугацааны хурдасгуурт хамруулах, төгсгөлд нь финал шалгаруулалт явуулах гэсэн үе шаттайгаар хэрэгжинэ.

2. Өргөдөл гаргасны дараа ямар үйл явц үргэлжлэх вэ?

Өргөдлийг хүлээн авсны дараа багуудыг багийн чадавх, технологийн шийдэл, бүтээгдэхүүний бэлэн байдал, зах зээлийн боломж гэсэн үндсэн шалгуураар үнэлж, дараагийн шатанд оролцох багуудыг сонгон шалгаруулна.

3. Хөтөлбөрт шалгарсан оролцогчид юу хийх вэ?

Шалгарсан багууд сургалт, менторшип, бизнес хөгжүүлэлтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, бизнес загварыг сайжруулж, хөрөнгө оруулагчдад танилцуулах бэлтгэл хангана.

4. Хурдасгуурын шатанд ямар үйл ажиллагаа явагддаг вэ?

Хурдасгуурын шат нь онлайн сургалт, менторшип, бизнесийн стратеги боловсруулалт, зах зээлийн хөгжүүлэлт болон санхүүжилт татах бэлтгэл зэрэг бодит хөгжүүлэлтийн үйл ажиллагаанд төвлөрдөг.

5. Энэ хөтөлбөр зөвхөн сургалт уу?

Үгүй. GCIP хурдасгуур нь зөвхөн сургалт биш бөгөөд бизнесийг бодитоор хөгжүүлэх, зах зээлд гаргах, санхүүжилт татах боломж бүрдүүлэхэд чиглэсэн цогц дэмжлэгийн хөтөлбөр юм.

6. Оролцогчдоос ямар оролцоо шаардах вэ?

Хөтөлбөрийн туршид оролцогчид сургалт, менторшип болон бусад үйл ажиллагаанд тогтмол, идэвхтэй оролцох шаардлагатай байдаг. Энэ нь хөтөлбөрөөс бодит үр дүн гаргах үндсэн нөхцөл юм.

7. Хөтөлбөрт оролцох нь бизнесийн хувьд ямар ач холбогдолтой вэ?

Оролцогчид бизнесээ системтэйгээр хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх боломжоо нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад хүрэх, олон улсын сүлжээнд холбогдох зэрэг урт хугацааны үр өгөөжийг хүртэх боломжтой.

8. GCIP Mongolia хөтөлбөр юугаараа онцлог вэ?

Энэхүү хөтөлбөр нь олон улсын туршлага, стандарт дээр суурилсан бөгөөд цэвэр технологид төвлөрсөн, санхүүжилт, менторшип, зах зээлийн боломжийг нэг дор уялдуулсан цогц дэмжлэгээрээ онцлог юм.

9. Хөтөлбөрт оролцоход төлбөр төлөх шаардлагатай юу?

GCIP хурдасгуур хөтөлбөр нь сонгогдсон оролцогчдод үнэ төлбөргүй явагддаг бөгөөд сургалт, менторшип зэрэг үндсэн дэмжлэгийг төсөл бүрэн санхүүжүүлдэг.

10. Бүрэн хөгжөөгүй, зөвхөн прототип шатанд байгаа бүтээгдэхүүнтэй оролцож болох уу?

Тийм. Технологийн хөгжлийн түвшин буюу туршилт, прототип, эсвэл эхний шатны зах зээлийн бэлэн байдалтай шийдэл байхад оролцох боломжтой.

11. Орон нутгийн багууд оролцох боломжтой юу?

Боломжтой. Хөтөлбөр нь зөвхөн Улаанбаатар хотод төвлөрөхгүй бөгөөд Монгол Улсын аль ч бүс нутгаас багууд өргөдөл гаргах боломжтой.

12. Оролцогчид заавал цэвэр технологийн чиглэлээр туршлагатай байх шаардлагатай юу?

Шаардлагагүй. Харин шийдэл нь байгаль орчинд эерэг нөлөөтэй, инновацлаг, хөгжих боломжтой байх нь чухал.

13. Хөрөнгө оруулагчтай бодитоор холбож өгдөг үү?

Тийм. Хөтөлбөрийн явцад оролцогчид хөрөнгө оруулагчдад танилцуулах (pitch) бэлтгэл хийж, финал шатанд болон дараагийн шатанд бодит холболт үүсгэх боломжтой.

14. Хөтөлбөрөөс хасагдах нөхцөл байдаг уу?

Хэрэв оролцогчид сургалт, менторшип болон хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхгүй оролцох, шаардлагыг хангахгүй байх тохиолдолд хасагдах боломжтой.

15. Хөтөлбөр дууссаны дараа дэмжлэг үргэлжлэх үү?

Тийм. GCIP нь зөвхөн хөтөлбөрөөр хязгаарлагдахгүй бөгөөд төгсөгч багуудыг дараагийн шатны боломжууд, сүлжээ, санхүүжилттэй холбох post-acceleration дэмжлэг үзүүлдэг.

16. Хөтөлбөрт ямар төрлийн санаа, шийдэлтэй оролцох боломжтой вэ?

GCIP Mongolia хурдасгуур хөтөлбөр нь зөвхөн цэвэр технологийн чиглэлд хамаарах инновацлаг шийдлийг хүлээн авна. Өөрөөр хэлбэл, өргөдөл гаргагч нь дараах 7 чиглэлийн аль нэгэнд хамаарах бүтээгдэхүүн, үйлчилгээ эсвэл технологийн санаатай байх шаардлагатай. Үүнд эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, хог хаягдлын менежмент, усны хэмнэлт, ногоон барилга, ногоон тээвэр, дэвшилтэт материал ба химийн шийдлүүд багтана.

17. Өргөдөл хүлээн авах хугацаа хэзээ вэ?

GCIP Mongolia 2026 хурдасгуур хөтөлбөрийн өргөдлийг 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 6 дугаар сарын 3-ны өдрийн 23:59 цаг хүртэл хүлээн авна.

18. Бүх оролцогчид санхүүгийн дэмжлэг авах уу?

Хөтөлбөрт шалгарсан оролцогчид бүгд сургалт, менторшип болон бизнес хөгжүүлэлтийн цогц дэмжлэгт хамрагдана. Харин мөнгөн грант нь финал шатны үнэлгээнд үндэслэн зөвхөн шилдэг багуудад олгогдох бөгөөд бүх оролцогчдод заавал олгогдохгүй.

19. Финал шатанд ямар шагнал, дэмжлэг олгогдох вэ?

Хөтөлбөрийн төгсгөлд финал шалгаруулалт зохион байгуулагдаж, шилдэг оролцогчдыг 1, 2, 3-р байраар шалгаруулна. Шилдэг багууд нь 10,000 ам.доллар хүртэлх буцалтгүй санхүүжилт болон цаашдын бизнес хөгжүүлэлтийн дэмжлэг авах боломжтой.


en_USEN