Back
BEST хөтөлбөрөөс засаглалын зөвлөгөө авсан ЖДБ эрхлэгчдээс сайн туршлага цуглуулах, харилцагч-харилцагчдаа өгч буй зөвлөмж хэлбэртэй гарын авлагын агуулга бэлтгэх зөвлөх үйлчилгээ

BEST хөтөлбөрөөс засаглалын зөвлөгөө авсан ЖДБ эрхлэгчдээс сайн туршлага цуглуулах, харилцагч-харилцагчдаа өгч буй зөвлөмж хэлбэртэй гарын авлагын агуулга бэлтгэх зөвлөх үйлчилгээ

Зорилго:

Харилцагчаас манай сургалт, уулзалт, зөвлөх үйлчилгээнээс яг юуг тусгаж авч, бизнес дээрээ ямар өөрчлөлт хийсэн, түүний үр дүнд ямар үр дүн гарсан талаар асууж ярилцлага хийж, тэдгээр асуулт, хариултыг нэгтгэн гарын авлага байдлаар гаргаж бусад харилцагчдад нь түгээснээр илүү энгийн, илүү ойлгомжтой гарын авлагын нэг хувилбар гарна гэж үзсэн.

Харилцагчийн гүйцэтгэх ажил, хүлээлгэн өгөх зүйл:

Гүйцэтгэх ажил Хүлээлгэн өгөх зүйл: Гүйцэтгэх аргачлал, тайлбар
ЖДБ эрхлэгчдээс ярилцлага авах 39 харилцагч тус бүрээс 1 цагийн ярилцлага хийсэн аудио файл /3*13/
Ярилцлагыг яг тэр хэвээр нь текст болгох 39 харилцагчаас ярилцлага авсан аудиог яг тэр хэвээр нь текст болгосон воорд файл
Нийтлэхэд бэлтгэсэн ярилцлага 39 харилцагчаас авсан ярилцлагыг засаж, сайжруулж нийтлэхэд бэлэн болгосон воорд файл
Ярилцлагын асуулт/харилцагч бүрээр нэг ерөнхий форматаар ярилцлага авна. Асуултын агуулгыг боловсруулж захиалагчтай тохиролцоно./ Харилцагчаас ярилцлага авах асуултуудын формат бэлтгэх/60% нь бусад ЖДБ-д сонирхолтой байж болох чөлөөт сэдвээр, 40% нь ЖДБ засаглалын чиглэлээр манайхаас ямар үйлчилгээ авсан болон тэдгээрээс өөртөө тусгаж авч хэрэгжүүлсэн зүйлс, бусдадаа ЖДБ засаглалын чиглэлээр зөвлөх санаа оноог тодруулах чиглэлээр/

Улаанбаатар хот болон төсөл хэрэгжиж буй 12 аймагт байрлаж буй 39 харилцагчтай ярилцлага хийнэ.

Бүрдүүлэх материал:

  1. Байгууллагын гэрчилгээ
  2. Ажлын туршлага, танилцуулга
  3. Төсөв, ажил гүйцэтгэх төлөвлөгөө
  4. Ижил төстэй ажлуудын танилцуулга
  5. Татварын гэрчилгээ
  6. Ажил гүйцэтгэхэд оролцох багийн танилцуулга, анкет

Сонирхсон байгууллагууд Монгол хэлээр бэлтгэсэн материалаа 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 14:00 цагаас өмнө дор дурдсан и-мейл хаягаар ирүүлнэ үү.

И-мейл хаяг: procurement@dsmongolia.org amarmend@dsmongolia.org

Утас: 77222210, 99105331


en_USEN