BEST ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ, ЛЕКЦИЙН ВИДЕО ХУВИЛБАРЫГ БОЛОВСРУУЛАХ ХУДАЛДАН АВАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.
Зорилго:
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн ЖДБ эрхлэгч компанийн засаглалын сургалт, илтгэлүүдийн видео бичлэгийг хийх /Зохиомж, Зураг авалт, эвлүүлэг/
Гүйцэтгэх ажил үйлчилгээний тодорхойлолт:
Тухайн гүйцэтгэх ажлын хүрээнд дэд сэдвүүд нь 10-30 минутаар хуваагдсан 3 цаг хүртэлх цогц сургалтууд болон 10-30 минутын урттай идэвхжүүлэх лекцүүдийг зохиомж найруулга бүхий видео бичлэг болгох ажлыг мэргэжлийн өндөр түвшинд, бүтээлч байдлаар хийж гүйцэтгэх юм.
Видео лекц, сургалтууд гүйцэтгэхтэй холбоотой нөхцөлүүд:
- Тухайн илтгэл, сургалтын агуулгыг илэрхийлсэн зохиомж гаргах аргачлал,
- Захиалагчтай харилцах аргачлал
- Бичлэг нь дуу, дүрсний чанарын өндөр түвшинд хийгдэх нөхцөл
- Компьютер график дүрслэлийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх нөхцөл
- Мэргэжлийн камер, дуу, дүрсний эвлүүлгийн төхөөрөмж ашиглах нөхцөл
- Бичлэгт ашиглах ая, дуу, дүрс зохиогчийн эрхийн зөрчилгүй байх нөхцөл
Нийлүүлэгч байгууллагад тавигдах шаардлага
- ААН байх
- И-баримт гаргаж өгөх боломжтой
- ОУ, томоохон байгууллагуудын амжилтын түүх, видео сургалт, бусад богино хэмжээний видео контент хийж байсан туршлагатай байх;
- Мэргэжлийн видео контент найруулга хийх хүний нөөцтэй байх,
- Мэргэжлийн зураг авалт хийх, олон өнцгийн бичлэг хийж байсан туршлагатай байх,
- Богино хэмжээний видео контентын зохиол бичиж байсан туршлагатай байх,
- Олон улсын байгууллага болон бусад төсөл хөтөлбөрүүдтэй ажиллаж байсан бол давуу тал болно,
- Мэргэжлийн багтай байх
Ирүүлэх материал
- ААН танилцуулга, туршлага
- Байгууллагын гэрчилгээ,
- Уг ажил дээр ажиллах хүний нөөцийн CV,
- Тавигдах шаардлагууд болон хийж гүйцэтгэх ажлыг хийж чадна гэсэн ажлын төлөвлөгөө, жагсаалт бүхий албан бичиг. Сонгон шалгаруулахад туслах зорилгоор өмнө нь хийж гүйцэтгэсэн жишээ болохуйц видео линк илгээх.
- Үнийн санал/Жилийн хугацаанд 10 минутын урттай 12 ширхэг видео лекц, нийт 12 цагийн видео сургалт хийх/ үнийн саналыг илгээхийн өмнө 9910-5331 утсаар лекц болон сургалтын бичлэгийг хийх хэлбэрийн талаар лавлаж, мэйлээр нэмэлт тайлбар авна уу.
Та материалыг монгол хэлээр бүрдүүлэн procurement@dsmongolia.org, amarmend@dsmongolia.org хаягаар 2022 оны 11 дугаар сарын 09 -ны өдрийн 13.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
9910-5331 дугаараас болон procurement@dsmongolia.org хаягаар авна уу.