Back
BEST ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ СОЛИЛЦОХ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ

BEST ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ СОЛИЛЦОХ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд “хамтрагч байгууллагуудтай солилцох маркетингийн хэрэглэгдэхүүн”нийлүүлэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн mungunbagana@dsmongolia.org хаягаар 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажил:

  • 10000Мah повер банк, 16G плаш бүхий дэвтэр – 500 ширхэг
  • Дэвтэр нь арьсан хавтастай, лого дардастай байх
  • Дотор хуудас нь солигдох боломжтой, нэг нүүр хөтөлбөрийн танилцуулга хэвлэсэн байх  

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

Мэдүүлгээ ирүүлж буй аж ахуйн нэгж нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах материалыг ирүүлнэ:

  • Байгууллагын танилцуулга
  • Бүтээгдэхүүний каталог
  • Үнийн санал /нийлүүлэх боломжтой хугацаа, үнийг тусгасан байх/
  • Дараах бүтээгдэхүүн эсвэл дүйцэхүйц бүтээгдэхүүн байх


en_USEN