Back
BEST хөтөлбөрийн харилцагч Жижиг дунд бизнесүүд болон хөтөлбөрийн үйл АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ цуврал видео контент хийх АЖЛЫН САНАЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА

BEST хөтөлбөрийн харилцагч Жижиг дунд бизнесүүд болон хөтөлбөрийн үйл АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ цуврал видео контент хийх АЖЛЫН САНАЛ ХҮЛЭЭН АВАХ УРИЛГА

Зорилго:

BEST хөтөлбөрийн харилцагч ЖДБ-үүдийн бизнес хөгжлийн үр дүнг олон нийтэд сурталчлах зорилгоор богино хэмжээний буюу дунджаар 10 минутын урттай цуврал видео контент хийх мэргэжлийн байгууллага сонгон шалгаруулах.

Хэрэгцээ, шаардлага:

BEST хөтөлбөр нь ЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ЖДБ-ийг чадавхжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг билээ. Иймд BEST хөтөлбөрийн үр дүнг бодит кейс дээр тулгуурлан харуулах замаар буюу хөтөлбөрийн харилцагч ЖДБ-үүдийн туршлага, ололт амжилтыг олон нийтэд сурталчлан таниулах шаардлагатай байна.

ЖДБ-үүдийн хувьд бизнесийн үйл ажиллагаагаа хэрхэн яаж өргөжүүлэх, хаана хэнд хандах талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг. Нөгөө талаас ЖДБ-үүдтэй холбоотой ажилладаг бизнес хөгжил болон банк санхүүгийн байгууллагуудын уялдаа холбоо болон хамтын ажиллагааг сайжруулах замаар ЖДБ-үүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал байдаг. Уг видео контентоор дамжуулан ЖДБ болон бусад оролцогч талуудад бодит туршлагыг хүргэх замаар хөтөлбөрийн үйл ажиллагааны хүртээмжийг тэлэх.

Гүйцэтгэх ажил үйлчилгээний тодорхойлолт:

  • BEST хөтөлбөрийн үйл ажиллагааны бодит үр дүнг олон нийтэд сурталчлах бүтээлч, сонирхолтой хийцтэй BEST vlog цуврал видео контент хийх.
  • 2-3 сарын хугацаанд дунджаар 1 видео нь 10 минутын урттай 5 влог хийж хүлээлгэн өгөх;

ВEST vlog видео контентын агуулгын хүрээ:

  • BEST хөтөлбөрийн үйл ажиллагааны тухай;
  • Харилцагч ЖДБ-ийн бизнесийн үйл ажиллагааны тухай;

Нэг. Үнийн санал

Үнийн саналын маягтыг энд дарж татаж авна уу.

Хоёр. Техникийн тодорхойлолт:

# Шалгуур үзүүлэлт Боломжтой эсэх
1 Бүтээл дээр санал солилцох
2 Ая, дуу, дүрслэл нь зохиогчийн эрхийн зөрчилгүй байх
3. Ажлын санал буюу видео контентыг хийх зохиомж буюу ерөнхий аргачлалаа тодорхой бичиж ирүүлэх:

Гурав. Нийлүүлэгчид тавигдах шаардлага:

1 Хариуцлага, тайлагнал –          ААН байх;

–          И-баримтын системд бүртгэлтэй байх;

Дээрх шалгуурт нийцэж буйг нотлох тайлбар, холбогдох баримтуудыг ирүүлэх:

–          ААН-ийн гэрчилгээний хуулбар;

–          Татвар төлөгчийн гэрчилгээ эсвэл тодорхойлолт;

2 Мэргэжлийн баг Видео контент хийх 2-оос доошгүй мэргэжлийн багтай байх
Дээрх шалгуурт нийцэж буйг нотлох тайлбар, холбогдох баримтууд (хүн тус бүрийн CV)-ыг ирүүлэх):
3 Туршлага Ижил төрлийн Видео контент хийж байсан туршлагатай байх;
Дээрх шалгуурт нийцэж буйг нотлох тайлбар, холбогдох баримтууд:

–          Ажлын саналтай холбоотой 3-аас доошгүй бүтээлийн холбоос ирүүлэх;

Жич: Ажлын саналыг 2023-0724-ны өдрийн 12.00 цагаас өмнө procurement@dsmongolia.org хаягаар ирүүлнэ.

Асууж тодруулах зүйл байвал bolortsetseg@dsmongolia.org хаягаар холбогдож болно.


en_USEN