Back
“BEST хөтөлбөрийн засаглалын болон бусад сургалт, гарын авлагын агуулгаас дижитал товхимол бэлтгэх” ажлын санал хүлээн авах урилга

“BEST хөтөлбөрийн засаглалын болон бусад сургалт, гарын авлагын агуулгаас дижитал товхимол бэлтгэх” ажлын санал хүлээн авах урилга

Introduction

BEST хөтөлбөрөөс засаглалын болон бусад чиглэлээр сургалт, гарын авлагаар түгээж буй сэдвүүдийг, дэлгэрүүлэн ЖДБ эрхлэгчдийн мэдээлэл хүлээж авах хэв маягт тохируулан дижитал товхимол болгож хүргэх. ЖДҮ эрхлэгчдийн өсөлт, тогтвортой байдал, ил тод байдлыг дэмжих чиглэлээр зөвлөмж, мэдлэг, шилдэг туршлагыг түгээх.

Хэрэгцээ, шаардлага:

BEST хөтөлбөрийн зүгээс ЖДБ эрхлэгчдэд хэрэгцээтэй агуулга бүхий ном гарын авлагууд, сургалтуудыг олноор нь боловсруулан гаргасан. Хөтөлбөрөөс түгээж буй мэдлэг, мэдээллийг хүргэх хэлбэрүүдийг тухайн ЖДБ бүрийн мэдээлэл хүлээж авах арга барилд тохируулан хөрвүүлэх хэрэгцээ шаардлага гарч байна. Завгүй бизнес эрхлэгч нарт зориулан эдгээр гарын авлагыг богино хугацаанд өөрсдийн гар утас, таблет дээрээ хялбар унших боломжтой, дижитал хураангуйлсан хэлбэрээр хүргэх хэрэгцээ шаардлага бий болж байна.

 Нэг. Гэтэл өнөөгийн ихэнх хүмүүс ихэнх цагаа гар утастайгаа харьцаж өнгөрүүлж байна. Зарим ЖДБ дижитал хэлбэрээр мэдээлэл хүлээж авахыг илүүд үзэж байна.

Хоёр. Хөтөлбөрийг зүгээс өнгөрсөн хугацаанд ихэвчлэн дагнасан сэдвүүдээр гарын авлагуудыг хэвлэмэл байдлаар гаргаж түгээсэн байна. Тиймээс дагнасан сэдвүүдтэй олон гарын авлага тус бүрээс нэг нэг сэдэв нийлүүлэн гар утсан дээр шууд үзэж болохуйц жижиг хэмжээний багц мэдээлэл бэлтгэж түгээх нь бидний өнөөгийн сургалт, гарын авлагаар хүрч чадахгүй байгаа тэр ЖДБ эрхлэгчдэд мэдээлэл түгээх боломжийг олгоно гэж тооцож байна.

Дижитал товхимол нь бизнесийн удирдлага, засаглал, санхүү, маркетинг, хүний нөөц, хууль эрх зүйн асуудлуудын янз бүрийн асуудлуудын талаар үнэ цэнтэй мэдээлэл, практик нийтлэл, кейс судалгаа, шинжээчдийн ойлголтыг өгөх бөгөөд энэ нь ЖДҮ-ийг чадавхжуулж, мэдлэгт суурилсан шийдвэр гаргах, бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах боломж олгох болно.

Дижитал товхимол нь зээлийн боломжууд, санхүүгийн төлөвлөлт, зээл авахад чиглэсэн чадавхыг бэхжүүлэх зэрэг санхүүгийн хүртээмжтэй холбоотой мэдээллийг санал болгох ба энэ нь ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн боломжуудыг ойлгож, санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэхэд тусална.

Мөн энэхүү дижитал товхимол нь засаглалын сайн туршлагын кейсүүд, арга хэрэгсэл, жишээг санал болгосноор ЖДҮ эрхлэгчдийн дунд компанийн засаглалын мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн засаглалын бүтцийг бий болгож, хариуцлагыг нь дээшлүүлэхэд тусална.

ЖДҮ-үүдэд чиглэсэн бизнесийн мэдээллүүд бүхий эх үүсвэрүүд нээлттэй боловч сэдэвчилсэн, цуврал хэлбэрээр гол санааг нь багцалсан зөвлөгөө өгөх иж бүрэн контент ховор байдаг.

Цуврал дижитал товхимол үндсэн чиглэлүүд

  • Сайн засаглалын жишээг санал болгох замаар ЖДҮ-ийн дунд компанийн засаглалыг бэхжүүлэхтэй холбоотой мэдлэг, мэдээлэл.
  • Зээлийн боломжууд, санхүүгийн төлөвлөлт, зээлжих чадавхыг бэхжүүлэх зэрэг мэдээлэл зэрэг санхүүжилт олж авахтай холбоотой мэдлэгийг санал болгоно.
  • Бизнесийн удирдлага, санхүү, маркетинг, хүний нөөц, ЖДҮ-тэй холбоотой хууль эрх зүйн асуудлууд, практик нийтлэл, кейс судалгаа, ойлголтыг өгөх.
  • ЖДҮ эрхлэгчдэд бэрхшээлийг даван туулж, өсөлтөд хүрсэн бусад бизнес эрхлэгчдийн амжилтын түүх, туршлагаас суралцах

Гүйцэтгэх ажил үйлчилгээний тодорхойлолт:

Ажлын саналд дараах агуулгыг тусгасан байх нөхцөлүүд Боломжтой эсэх/Хэрхэн шийдэх тайлбар
Бизнесийн чиглэлийн танилцуулга нийтлэл, контент хэлбэрээр хийж байсан туршлагатай байх, бизнесийн зөвлөхтэй байх
Дижитал товхимолд нийтлэл, кейс судалгаа, шинжээчийн ярилцлага, практик мэдлэг зэрэг өндөр чанартай, зураг, график бүхий контентыг бий болгох чадвартай байх
Анализ хийх, инфографик, зураглал хэлбэрээр хийх туршлагатай.
Гар утас болон таблет дээр хэмжээ, дүрслэл, текст нь ялгарч харуулах боломжтой байх,
Цахим шуудан, сошиал платформууд, website дээр шууд тавигдах боломжтой байх
https://flippingbook.com/ https://www.nxtbookmedia.com/ https://wordpress.org/ гэх мэт дижитал платформ ашиглах, энэ нь гар утас, таблет дээр хэмжээ, дүрслэл, текст нь автоматаар тохирдог байх
Холбогдох хүмүүсээс ярилцлага авч нийтлэх боломжтой, сэтгүүлчтэй байх
12 үсгийн хэмжээгээр 1000-1500 тэмдэгт бүхий зураг, диаграмм бүхий товхимлыг сар бүр нэг дугаар гаргах боломж боломжтой байх
Товхимлын өнгө аяс, хэв маягийг тодорхой, үнэн зөв байлгахын тулд агуулгыг хянаж, засварлах боломжтой байх,
Агуулгын сайтар судлагдсан, мэдээлэл сайтай, Монголын ЖДҮ-ийн хэрэгцээнд нийцсэн байх ёстой

 

Бүрдүүлэх материал

Тухайн ажлыг хэрхэн гүйцэтгэх талаарх ерөнхий аргачлал бүхий төлөвлөгөө, Шаардлагатай
Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга (link, бусад холбоос); шаардлагатай
Байгууллагын гэрчилгээний хуулбар; тийм
Байгууллагын танилцуулга; тийм
CV, бүхий танилцуулгууд тийм
И-баримтад бүртгэлтэй байх Татварын гэрчилгээ
Мэргэжлийн фото камер болон бусад холбогдох техник хэрэгсэлтэй байх Танилцуулга, зураг

 

Үнийн санал:

НӨАТ-гүй дүнгээр ирүүлнэ. Маягтыг энд дарж татаж авна уу.

Жич: Ажлын саналыг 2023-07–28-ны өдрийн 17.00 цагаас өмнө procurement@dsmongolia.org хаягаар ирүүлнэ.

Асууж тодруулах зүйл байвал amarmend@dsmongolia.org хаягаар холбогдож болно.


en_USEN