Back
‘BEST хөтөлбөрийн голлох үр дүн, үр нөлөөг харуулсан’ цуврал видео контент хийх ажлын үнийн санал авах урилга

‘BEST хөтөлбөрийн голлох үр дүн, үр нөлөөг харуулсан’ цуврал видео контент хийх ажлын үнийн санал авах урилга

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд ‘BEST хөтөлбөрийн голлох үр дүн, үр нөлөөг харуулсан’ цуврал видео контент хийх ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org, mungunbagana@dsmongolia.org хаягаар 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 11.00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажил:

BEST хөтөлбөр зорилго, зорилтууд түүний хүрээнд бий болгосон голлох үр дүн, үр нөлөөг онцлон харуулсан олон нийтийн сүлжээ, бусад мэдээллийн хэрэгслээр түгээхэд чанарын шаардлага хангахуйц (full HD) цуврал видеог BEST хөтөлбөрийн түнш байгууллагууд сэтгэгдэл болон харилцагчдын амжилтын түүхийг оролцуулан 2D, 3D дүрслэл (анимэйшн үргэлжлэх хугацаа нь ойролцоог 5-6 минут байх) бүхий нийт 30-35 минут үргэлжлэх цуврал видео хийнэ.

Захиалгат ажлын хамрах хүрээ:

  • Зохиолын дагуу нийт 30-35 минут үргэлжлэх цуврал видео
  • Зохиолын дагуу 2D, 3D анимэйшн бүхий 5-6 минут
  • BEST хөтөлбөрийн зорилго, зорилтыг танилцуулсан дүрс
  • BEST хөтөлбөрийн үр дүн, үр нөлөөг зохиолын дагуу түншлэгч байгууллагууд, харилцагчдын сэтгэгдэл, амжилтын түүхээр баяжуулах
  • BEST хөтөлбөрийн салбар бүхий аймгуудын нийгэм эдийн засгийн байдал, статистик, түүнд BEST хөтөлбөр нөлөөлсөн байдлыг дүрсээр харуулах
  • Нийт ажил нь 5-р сараас 8-р сар хүртэлх хугацаанд хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд нэгдсэн зохиолыг урьдчилан тохиролцож, цуврал видеог хийх
  • Хамгийн багадаа 4 аймагт очиж 1-2 өдөр ажиллах /Ховд, Дорнод, Орхон, Дорноговь/ /орон нутагт ажиллах зардлыг үнийн саналд тусгах/

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

  1. Үнийн санал; Маягтыг энд дарж татаж авна уу.
  2. Техникийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;
  • Ажлын санал боловсруулж ирүүлсэн байх
  • Ажлын саналд орон нутагт очиж ажиллах боломжтой эсэхээ тусгасан байх
  • Видео нь бүтэн дохионы хэлмэрч болон англи subtitle-тай байх бөгөөд үүнийг ажлын санал болон төсөв тусгасан байх
  1. Нийлүүлэгчийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;
  • Байгууллагын гэрчилгээ /2 нүүрийг/
  • Ажиллах багийн гишүүдийн танилцуулга CV
  • Тоног төхөөрөмжийн жагсаалт
  • Байгууллагын танилцуулга

en_USEN