Back
BEST хөтөлбөрийн Бичил Санхүүжилтийн Тэтгэлэгт хөтөлбөрт горилогч нар буюу жижиг дунд бизнес, гарааны бизнес болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдэд Байгаль Орчны Менежментийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил

BEST хөтөлбөрийн Бичил Санхүүжилтийн Тэтгэлэгт хөтөлбөрт горилогч нар буюу жижиг дунд бизнес, гарааны бизнес болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдэд Байгаль Орчны Менежментийн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил

  1. БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИЛГО

BEST хөтөлбөрийн Бичил Санхүүжилтийн Тэтгэлэгт хөтөлбөрт горилогч нар буюу жижиг дунд бизнес, гарааны бизнес болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүдэд Байгаль Орчны Менежментийн сургалтыг орох улмаар тэтгэлэг горилогч нар байгаль орчны менежментийн суурь ойлголттой болж, өөрсдийн бичсэн төслийн саналынхаа байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлж, үүнээс гарах эрсдэл нөлөөллүүдийг бууруулах болон урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг олж авна.

Мөн Бичил Санхүүжилтийн Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан горилогч байгууллагуудад Байгаль орчны менежментийн зөвлөх үйлчилгээг өгөх улмаар тэтгэлэгт шалгарсан байгууллагууд өөрсдийн хэрэгжүүлэх төсөлдөө Байгаль Орчны Менежментийг нэвтрүүлж, төслийнхөө байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлж, үүнээс гарах эрсдэл нөлөөллүүдийг бууруулах болон урьдчилан сэргийлэх бодитой төлөвлөгөө, арга хэмжээ авч ажиллах боломжтой болох юм.

  1. АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ

Байгаль орчны менежментийн сургалт орох үйлчилгээ үзүүлэх байгууллага нь дараах ажил үүргийг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

a. BEST хөтөлбөр тэр дундаа Бичил Санхүүжилтийн Тэтгэлэгт хөтөлбөрийн үйл ажиллагаа болон USAID-ийн байгаль орчны стандарттай танилцах;
b. Хөтөлбөрт суурилсан сургалтын материал, зөвлөх үйлчилгээний хөтөлбөр боловсруулах: Сургалт, зөвлөх үйлчилгээний хөтөлбөр материал нь горилогч нарт ойлгомжтой, чанартай, стандартад нийцсэн байх;

Сургалтын агуулга:

  • БОМ-ын ерөнхий суурь ойлголт өгөх, ингэхдээ ЖДБ, гарааны бизнес болон ТББ-ийн төслийн санал боловсруулалт болон төслийн хэрэгжилттэй уях мөн орон нутагт хэрэгжих нэг төсөлд үнэлгээ хийж горилогч нарт жишээ байдлаар харуулах. Ингэхдээ USAID-ийн Байгаль орчны эрсдэлийн үнэлгээний аргатай уялдуулж зөвлөх.

c. Байгаль орчны менежментийн сургалт, зөвлөх үйлчилгээний хөтөлбөр, материалыг Хөгжлийн Шийдэл ТББ-ээр хянуулах, батлуулах;

d. Байгаль орчны менежментийн сургалтыг онлайнаар орох: Сургалтыг BEST хөтөлбөрийн 12 аймгийн Хурдасгуур хөтөлбөрт горилогч нарт буюу тэтгэлэг горилогч нарт зориулан онлайн байдлаар орох.

Сургалтын хуваарь:

  • 2023 оны 11 сард 1 удаа
  • 2024 оны 01 сард 1 удаа
  • 2024 оны 03 сард 1 удаа онлайн сургалт орно.

e. Сургалтын хугацаа 2 цагаас багагүй байна.

f. Зөвлөх үйлчилгээ өгөхөөсөө өмнө 12 аймгаас тэтгэлэгт шалгарсан нийт 48 байгууллагуудын төслийн саналтай танилцсан байна. Нэг аймгаас нийт 4 байгууллага тэтгэлэгт шалгарна.

g. Зөвлөх үйлчилгээг 12 аймгаас тэтгэлэгт шалгарсан 48 байгууллагуудад онлайнаар өгөх.

Зөвлөх үйлчилгээний хуваарь:

  • 2023 оны 11 сард 16 байгууллагад
  • 2024 оны 2-3 сард 16 байгууллагад
  • 2024 оны 4 сард 16 байгууллагад тус бүр ганцаарчилсан зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.
  • Нэг байгууллагад багадаа 1 цагийн зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.

h. Байгал орчны менежменттэй холбоотой видео сургалтын материал бэлтгэн ирүүлэх

  • Бичлэгийн агуулга: BEST хөтөлбөрөөр батлуулсан агуулгын хүрээнд
  • Бичлэгийн урт: 30 минутын хугацаатай 2 видео,
  • Бичлэгийн чанар: Өндөр чанартай видео байна.

i. Нэгдсэн 1 удаагийн тайлан бэлдэж өгөх.

  • Тайланд үзүүлсэн сургалтын үр дүнг нэгтгэж бэлдээд BEST хөтөлбөрт илгээх.
  • 4 аймгийн дунд орох сургалт бүрийн дараа сургалтын дараах асуумж оролцогч нараас авсан байх.
  • Сургалт, Зөвлөх үйлчилгээний бичлэгийг ирүүлэх
  • Ажил үйлчилгээ хүлээлцэх акт үйлдэх.

3. ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН

Байгаль орчны менежментийн сургалт орох үйлчилгээ үзүүлэх байгууллага нь нь дараах ажлыг гүйцэтгэн, холбогдох тайланг Монгол, Англи хэлээр бэлтгэн Хөгжлийн Шийдэл ТББ-д хүргүүлнэ. Үүнд:

  1. BEST хөтөлбөрийн Зорилт 5 буюу Бичил Санхүүжилтийн Тэтгэлэгт хөтөлбөрийг ойлгосон байна;
  2. Сургалтын, зөвлөх үйлчилгээний хөтөлбөр материал, PPT, сургалтын явцад дасгал ажиллуулах түүл загваруудыг бэлэн болгосон байна;
  3. Сургалт, зөвлөх үйлчилгээний хөтөлбөр материалыг Хөгжлийн Шийдэл ТББ хянаж баталсан байна;
  4. 12 аймгаас Хурдасгуур хөтөлбөрт шалгарсан горилогч нарт онлайн сургалт орсон байх;
  5. 12 аймгаас тэтгэлэгт шалгарах нийт 48 байгууллагад байгаль орчны зөвлөх үйлчилгээг хүргэсэн байх;
  6. Нэгдсэн нэг удаагийн тайлан, хавсралтаар горилогчдын ирц болон сэтгэл ханамжийн судалгааг илгээх.

4. СУРГАЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУГАЦАА

Ажил гүйцэтгэх хугацаа:  2023.11.01-2024.06.30 хүртэл

5. ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ

Сургалт болон видео хичээл хийх төлбөр: 19,000,000.0 /Арван есөн сая төгрөг/

Зөвлөх үйлчилгээний төлбөр: 1,000,000.0 /нэг сая төгрөг/ (нэг байгууллагад үзүүлэх зөвлөх үйлчилгээний төлбөр)

Нийт үнийн дүн 67,000,000.0 /жаран долоон сая/ төгрөгөөс ихгүй байна.

Зөвлөх үйлчилгээний төлбөр тооцоо Сангийн сайдын 86-р тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжигдэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын дагуу зохицуулагдах ба гэрээ хийгдсэнээс хойш сургалт, зөвлөх үйлчилгээний төлбөр тус бүрийг тухай бүрд нь шилжүүлнэ.

6. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Үйлчилгээ үзүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байх. Үүнд:

  • Өмнө нь орон нутгийн ЖДБ, гарааны бизнес, ТББ нарт тохирсон БО-ны сургалтын хөтөлбөр боловсруулж, тэдэнд сургалт орж байсан туршлагатай байх;
  • Өмнө нь орон нутгийн бичил төслүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлж, үүнээс гарах эрсдэл нөлөөллүүдийг бууруулах болон урьдчилан сэргийлэх бодитой төлөвлөгөөг гаргаж, төсөл хэрэгжүүлэгчдэд зөвлөгөө өгч байсан туршлагатай байх;
  • Сургалтыг орох багш, зөвлөхүүд нь Байгаль орчны менежментээр их дээд сургууль төгссөн эсвэл мэргэшсэн зэрэгтэй байх;
  • Ижил төстэй сургалт, зөвлөгөө үзүүлж байсан туршлагатай зөвлөхүүдтэй байх;
  • Онлайнаар БО-ны сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай байх;
  • И баримтын системд бүртгэлтэй байх.

Анхааруулга: Талууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр ерөнхий агуулга, ажлын хүрээнд зарим нэг өөрчлөлтийг оруулж болно.

7. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Байгууллагын танилцуулга, ажлын туршлагын дэлгэрэнгүй тодорхойлолтын хамтаар;
  2. Өмнөх боловсруулж байсан ижил төстэй сургалт, зөвлөх үйлчилгээний хөтөлбөрүүд;
  3. Сургалт, зөвлөх үйлчилгээг хүргэх багш, зөвлөхүүдийн намтар CV (2-с багагүй);
  4. Техникийн санал (үүрэгт ажлыг хийх аргачлал, ажлын төлөвлөгөө);
  5. Санхүүгийн дэлгэрэнгүй санал (НӨАТ-гүй дүнг ирүүлэх мөн салангид файлаар илгээсэн байх).

Сонирхсон байгууллагууд Монгол хэлээр бэлтгэсэн материалаа 2023 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн 13:00 цагаас өмнө дор дурдсан и-мейл хаягаар ирүүлнэ үү.

И-мейл хаяг: erdenebayar@dsmongolia.org

Утас: 94190002


en_USEN