Back
BEST ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ДИЗАЙНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ААН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

BEST ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ДИЗАЙНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ААН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд “ДИЗАЙНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ААН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ АЖИЛ”-г бүтэн цагаар хөтөлбөрийн оффист бүтэн цагаар байрлан гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн mungunbagana@dsmongolia.org хаягаар 2023 оны 09 дугаар сарын 25-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажлын зорилго:

BEST хөтөлбөрийн хүрээнд хийгдэх шаардлагатай бүх төрлийн эх бэлтгэлийн ажлыг байгууллагын болон донор байгууллагын брэндбүүк, маркетингийн бодлогод нийцүүлэх оюуны өмчийн маргаангүйгээр бэлтгэх

Гүйцэтгэх ажил:

  • Сошиал медиа постер бэлтгэх
  • Баннер, стэндийн эх бэлтгэх
  • Зарим төрлийн ном гарын авлагын эх бэлтгэх
  • Байгууллагын зарим контентыг ашиглан богино видео бэлтгэх
  • Бусад нэмэлт шаардлагатай эхүүд

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

Мэдүүлгээ ирүүлж буй аж ахуйн нэгж нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах материалыг ирүүлнэ:

  • Байгууллагын танилцуулга /3 нүүрээс хэтрэхгүй/
  • Үнийн санал

en_USEN