Back
2025 ОНЫ ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ ТББ-ИЙН СУРГАЛТЫН УЛААНБААТАР ХОТЫН / ҮДИЙН ХООЛ+ТАНХИМ ТҮРЭЭС /

2025 ОНЫ ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ ТББ-ИЙН СУРГАЛТЫН УЛААНБААТАР ХОТЫН / ҮДИЙН ХООЛ+ТАНХИМ ТҮРЭЭС /

Худалдан авалтын үйл ажиллагааны зорилго:
SOGE төслийн хүрээнд зохион байгуулах сургалт, уулзалтын үеэр оролцогчдыг үдийн хоолоор хангаж, үйл ажиллагааны шаардлага хангасан танхим
түрээслэх байгууллагыг сонгох.

Хэрэгцээ шаардлага:
3-аас дээш цагийн сургалт, уулзалт зохион байгуулах үед оролцогчдын идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд тасралтгүй бүрэн хамруулах зорилгоор тав тухтай орчныг бүрдүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол, бүтээгдэхүүнээр хангах
зорилгоор дараах ажлыг төлөвлөлөө: Үдийн хоол нийлүүлэх болон танхим түрээслэх байгууллагыг тусад нь сонгох тохиолдолд хоолыг зөөвөрлөх, хөргөх, амт чанар алдагдах эрсдэл үүсэх тул сургалт, уулзалт зохион байгуулах танхимтай хамт хоол нийлүүлэх боломжтой газрыг сонгон гэрээлэх
шаардлагатай байна.

Нийлүүлэгчид тавигдах шаардлага:

  • Туршлага: Тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай байх.
  • Хүчин чадал: Нэг дор 60 хүртэлх хүний хоолоор үйлчлэх боломжтой байх. Уулзалтын танхим нь 60 хүртэлх хүний багтаамжтай байх.
  • Чанар: Стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан байх.
  • Үйлчилгээ: Сургалтын танхим нь зориулалтын техник хэрэгсэл (микрофон, спикер), сургалтын ширээ, сандлаар тоноглогдсон байх
  • Хариуцлага: Санхүүгийн баримт бичгийг бүрэн бүрдүүлдэг, И-баримт шивж өгөх боломжтой байх

Материал хүлээн авах

Тавигдах шаардлагыг хангаж буй албан байгууллага дээрх материалуудыг бэлтгэж 2025 оны 01-р сарын 31-нд багтаан  enkhtuvshin@dsmongolia.org хаягаар ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 7722-2210 дугаараар авах.


en_USEN