Back
Эмэгтэй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн судалгаа хийх байгууллаган сонгон шалгаруулна

Эмэгтэй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн судалгаа хийх байгууллаган сонгон шалгаруулна

Судалгааны ажлын сэдэв: Эмэгтэй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн судалгаа

Хөгжлийн Шийдэл ТББ нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд судалгааны ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг тус судалгааг гүйцэтгэх сонирхол, холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна. Тус судалгаа нь дараах зорилготой.

Судалгааны байршилМонгол улс
Түүврийн хэмжээ1000 хүртэлх ЖДБЭ. Жижиг дунд үйлдвэрийн тухай хуульд хамаарах Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ААН болон албан бус бизнесүүд түүвэрт хамрагдана.   Мөн банкны төлөөлөгч, олон улсын байгууллага, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төслүүдийн төлөөлөгч нартай уулзаж мэдээлэл авах, ижил төстэй судалгаа хийж байсан байгууллагаас туршлага судлах, feedback авах.
Судалгааг гүйцэтгэх хугацаа2021/12/27-2022/02/18
Гүйцэтгэх ажилЖДБЭ-ээс авах түүвэр судалгааны асуумжийг урьдчилсан байдлаар боловсруулах; Боловсруулсан асуумжийг нийт түүврийн 5%-д туршиж үзэх; Туршилтын үр дүнд суурилан асуумжийг эцэслэх; Асуумжийн дагуу CAPI, CATI судалгааны мэдээлэл цуглуулалтын аргыг хослуулах замаар түүвэр судалгааг авах, дата шинжилгээ хийх; Судалгааны үр дүнг нэгтгэх; Судалгааны тайланг Англи, Монгол дээр боловсруулж, тайланг захиалагч талд дата, өгөгдлийн хамтаар хүлээлгэн өгнө.
Бүрдүүлэх материалМэдүүлгээ ирүүлж буй судалгааны баг, байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах материалыг ирүүлнэ: Байгууллага танилцуулга /3 нүүрээс хэтрэхгүй/ ЖДҮ чиглэлийн судалгаанууд хэрэгжүүлж байсан туршлагатай тухай танилцуулга; Судалгаа, шинжилгээ хийх, тайлан дүгнэлт боловсруулах чиглэлээр мэргэжлийн боловсон хүчний танилцуулга /3 нүүрээс хэтрэхгүй/; Судалгаа хийх аргачлал, түүний давуу талын талаарх танилцуулга; Судалгааны ажлыг хийж гүйцэтгэх ажлын хуваарь болон үнийн дэлгэрэнгүй санал.

Материалаа дор дурдсан хаягаар 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү.

И-мэйл: procurement@dsmongolia.org

Утас: 77222210, 95913553


en_USEN