Back
“ЭДИЙН ЗАСГИЙН НОГООН ШИЛЖИЛТ” ТӨСӨЛД БИЗНЕСИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

“ЭДИЙН ЗАСГИЙН НОГООН ШИЛЖИЛТ” ТӨСӨЛД БИЗНЕСИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГА СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ:

Европын Холбооны СВИЧ-Эйшиа хөтөлбөрийн санхүүжилтээр 2022-2025 оны хугацаанд хэрэгжиж буй “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл нь Монгол улсын хүнс, ус, ундааны салбарын ЖДҮ, жижиглэн худалдаа эрхлэгч нарыг салбартаа тогтсон хэв  загвараа илүү ногоон болгох, бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэн өөрчлөхөд нь шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх,  ногоон баталгаажуулалт, эко тэмдгийг зах зээлд нэвтрүүлснээр ногоон санхүүжилт авах,  тойрог эдийн засагт шилжихэд нь туслах зорилготой болно. Мөн Монгол улсын хүлэмжийн  хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах үндэсний стратегитай нийцүүлэн  хүнсний салбарт Европын Холбооны СВИЧ-Эйшиа хөтөлбөрөөс анх удаа хэрэгжүүлж буй төсөл юм. 

Төслийн үндсэн зорилго нь Монгол улсын хөдөө аж ахуйн хүнс болон шингэн хүнсний салбарын БЖДҮ болон жижиглэн худалдаа эрхлэгчдэд тохирсон дэмжлэг, техникийн туслалцаа үзүүлэх, ‎зах зээлд суурилсан ногоон баталгаажуулалтын системийг хөгжүүлэн хэрэглэгчдийн хандлагыг өөрчлөх, ногоон санхүүжилтийн хүртээмжээр хангах замаар ‎тойрог эдийн засагт шилжихэд нь ‎дэмжлэг үзүүлэх явдал юм.‎

Төслийн хүрээнд тогтвортой, ногоон үйл ажиллагааг дэмжсэн 1) Байгаль орчны тэмдэг ба  мэдэгдлийн стандарт (ISO 14020 багц стандарт), 2) хүнсний үйлдвэрлэлийн Тогтвортой байдал (Байгаль Орчин, Нийгэм, Засаглал)-ын тайлагналын стандарт  зэргийг боловсруулж зах зээлд танилцуулах, хөдөө аж ахуйн гаралтай хүнс, ус, ундааны  салбарын 20-30 гаруй ЖДҮ-д хэрэгжүүлж, үнэлгээ болон баталгаажуулалт хийлгэн, ногоон эсвэл тогтвортой байдалтай уялдсан санхүүжилтийн эх үүсвэртэй холбох борлуулалтын сүлжээнд таниулах гэх мэт тойрог эдийн засагт шилжүүлэх, сайн туршлагыг үлдээхээр зорьж байна.

Энэхүү сонгон шалгаруулалтаар дээрх стандартуудыг нэвтрүүлэхтэй хослуулан, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой бизнес байгууллага сонгон үр ашгаа нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэлтэй 20-30 ЖДҮ нарт зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын зарыг нээлттэй зарлаж байна.

ДААЛГАВРЫН ЗОРИЛГО:

Бизнес болон байгаль орчны мэргэжлийн зөвлөхүүд нь нэг баг болж төсөл хэрэгжиж буй байршилд үйл ажиллагаа явуулж буй 25 ЖДҮ нарт сонгогдсон байгаль орчны зөвлөхүүдтэй нэг баг болж ажиллах бизнесийн зөвлөх байгууллага эдгээр ЖДҮ нарын дунд ногоон санхүүжилт, тойрог эдийн засгийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх юм.

Зөвлөх үйлчилгээний гол зорилго нь эдгээр 25 ЖДҮ-ээс байгаль орчны стандарт болон Байгаль орчин, Нийгэм, Засаглал (БОНЗ)-ын тайлагналын шаардлагыг хангасан, олон улсын ISO стандартын дагуу баталгаажуулалт хийлгэсэн байгууллагыг сонгон шалгаруулж, “эко тэмдэг” олгох, эдгээр шалгарсан ЖДҮ-үүд олон улсын болон дотоодын зах зээлд эко тэмдэгтэй бүтээгдэхүүнээ танилцуулж, хэрэглэгчдийн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнд чиглэсэн эрэлтийг хангах боломжийг бүрдүүлнэ.

Урт хугацаанд эдгээр шалгарсан байгууллагууд эко тэмдгийг стандартад нийцсэн байдлаар зах зээлд өрсөлдөх боломж бий болж, хэрэглэгчдийн байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнд чиглэсэн эрэлтийг хангах, тогтвортой хөгжлийн үзэл санаанд нийцсэн бизнесийн үйл ажиллагааг дэмжих юм.

БИЗНЕСИЙН ЗӨВЛӨХ БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  1. Бизнесийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зөвлөх үйлчилгээ
  • Бизнесийн стратеги төлөвлөлт:
    • Ногоон бизнесийг хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө боловсруулах.
    • Байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад чиглэсэн удирдлагын сургалт, зөвлөгөө.
    • Байгууллагын бүтээгдэхүүний инноваци, байгаль орчинд ээлтэй чанарыг хөгжүүлэх.
  • Эко тэмдгээр баталгаажсан бүтээгдэхүүний маркетингийн стратеги боловсруулах:
    • Байгаль орчны эко тэмдэгтэй бүтээгдэхүүний давуу талыг онцолж зах зээлд таниулах.
    • Эко бүтээгдэхүүний зорилтот хэрэглэгчдийн зах зээлийг судлах, худалдан авагчдад хүрэх үр дүнтэй маркетингийн төлөвлөгөө боловсруулах.
    • Олон улсын болон орон нутгийн үзэсгэлэн, худалдааны арга хэмжээнд оролцох боломжуудыг ашиглах зөвлөмж.
    • Эко бүтээгдэхүүний сошиал медиа, цахим худалдааны платформд танилцуулга хийх арга замыг боловсруулах.
    • Үйлдвэрлэлийн ногоон технологи, тогтвортой байдлын давуу талыг онцлох PR, сурталчилгааны кампанит ажил зохион байгуулах.
  1. Тогтвортой байдалтай уялдсан санхүүжилт (sustainability-linked loan)-д холбогдох зөвлөх үйлчилгээ:
    • Байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн дотоод, гадаадын санхүүжилтийн эх үүсвэрүүдийг тодорхойлох.
    • Санхүүжилт авахад шаардлагатай бизнесийн төлөвлөгөө, санхүүгийн тайлан, төсөл боловсруулахад туслах.
    • Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ногоон үйл ажиллагааны тайланг олон улсын стандартын дагуу боловсруулах.
    • Хөнгөлөлттэй нөхцөл бүхий санхүүжилт авахад шаардлагатай бичиг баримт, шалгуурыг хангахад туслах.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Бизнесийн зөвлөх байгууллага:

  • Бизнесийн зөвлөхүүд (3 зөвлөх) нь холбогдох чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Бизнесийн зөвлөх чиглэлээр ажиллаж байсан, санхүү, бизнесийн судалгаа, шинжилгээ хийж байсан 3 буюу түүнээс дээш жилийн туршлагатай;
  • Тойрог эдийн засгийн зарчмуудыг бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, зардал хэмнэх, үр ашгийг нэмэгдүүлэх зөвлөгөө өгөх чадвартай байх;
  • Ногоон бизнесийн стратегийг хөгжүүлэх, зах зээлд байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн нэвтрүүлэх мэдлэг, ур чадвартай байх;
  • Менторшип хөтөлбөрийн үйл ажиллагаа зохион байгуулж байсан туршлагатай байх;
  • Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн талаар болон олон төрлийн бизнесийн мэдлэгтэй;
  • Судалгаа, мэдээлэл цуглуулах, аналитик судалгаа хийж байсан туршлагатай;
  • Оролцогч талуудтай зөвлөлдөх, харилцааны өндөр ур чадвартай, уян хатан, найдвартай, хариуцлагатай байх;
  • Ажлын үр дүнгээ гол оролцогч талуудад цагт нь, нягт нямбай тайлагнах, танилцуулах чадвартай байх;
  • Мэргэжлийн зөвлөхийн гэрчилгээтэй бол давуу тал болно;
  • Олон улсын төслийн санхүүжилт, ногоон санхүүжилтэд хамруулж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Европын Холбоо болон бусад олон улсын санхүүжилттэй төслийн хүрээнд хамтран ажиллаж байсан бол давуу тал болно.

Хугацаа:

Гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн 7 сарын турш буюу гэрээг дуусгавар болох хүртэл тус ажлыг хийж гүйцэтгэнэ.

Төлбөр, тооцоо:

   20%       Гэрээ байгуулж хийгдэх ажлын төлөвлөгөөг захиалагч талд хүргүүлснээр

   40%       Төслийн эхний сургалт амжилттай зохион байгуулагдсаны дараа

  40%     Зөвлөх үйлчилгээний үр дүнгийн судалгааг хүлээн авч баталгаажуулан гэрээний үүргийн биелэлт хангагдсаны тайланг захиалагч талд хүргүүлснээр

Бүрдүүлэх материалууд:

  1. Дэлгэрэнгүй намтар (боловсрол, мэргэжил, ажлын туршлагын мэдээлэл, мэргэжлийн диплом, сертификатын хуулбар)
  2. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга (нотлох баримт бичгийн хуулбар);
  3. Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гүйцэтгэлийн талаар өмнөх захиалагчаас олгосон тодорхойлолт;
  4. Бизнесийн чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь байгууллага байна. Тиймээс байгууллагын гэрчилгээний хуулбар, товч танилцуулга;
  1. Нэгж байгууллагад үзүүлэх зөвлөх үйлчилгээний үнийн санал

Материал хүлээн авах:

Тавигдах шаардлагыг хангаж буй хувь хүн, албан байгууллага дээрх материалуудыг Монгол хэл дээр бэлтгэж 2-р сарын 14-ны дотор enkhtuvshin@dsmongolia.org хаягаар ирүүлнэ үү. Материалаа ирүүлэхдээ цахим хаягийн гарчиг хэсэгт “СОГЭ_Зөвлөх_”Хувь хүн/байгууллагын нэрээ бичих”” гэж бичиж нэг PDF файл хэлбэрээр ирүүлнэ үү. Үнийн санал хүргүүлэхтэй холбоотой мэдээлэл, тодруулгыг enkhtuvshin@dsmongolia.org хаягт хандан авна уу.


en_USEN