Back
ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО: ӨНГӨРСӨН БА ИРЭЭДҮЙ форумын хүрээнд хийгдэх судалгаа, урьдчилсан хэлэлцүүлэг, нэгдсэн форумын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх ажлын тендер зарлагдлаа.

ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО: ӨНГӨРСӨН БА ИРЭЭДҮЙ форумын хүрээнд хийгдэх судалгаа, урьдчилсан хэлэлцүүлэг, нэгдсэн форумын үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэх ажлын тендер зарлагдлаа.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд “Цар тахлын үеийн эдийн засгийн бодлого Өнгөрсөн ба Ирээдүй” сэдэвт форумын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах сонирхолтой аж ахуйн нэгжийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org, mungunbagana@dsmongolia.org хаягаар 2022 оны 04 дугаар сарын 14-ны өдрийн 17.00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажил:

BEST хөтөлбөрийн зохион байгуулахаар төлөвлөсөн “ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО: ӨНГӨРСӨН БА ИРЭЭДҮЙ” нэгдсэн форумын үеэр тавигдах илтгэлийг боловсруулж, холбогдох судалгаа шинжилгээний ажлыг хариуцан гүйцэтгэж, урьдчилсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулахын зэрэгцээ нэгдсэн форумын үйл ажиллагааны зохион байгуулалтад илтгэл, хурлын агуулга, модератор, зочид болон бусад оролцогчдыг тодорхойлох зэргээр хамтран ажиллах

Ажлын хүрээнд хүрээнд:

  • “Эдийн засгаа эрчимжүүлэх бодлогын хувийн секторт үзүүлсэн үр нөлөө, сургамж” хоёрдогч эх үүсвэр дээр судалгаа хийх, илтгэл бэлтгэх
  • “Эдийн засгаа эрчимжүүлэх бодлогын хувийн секторын үр нөлөө, сургамж” урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулах
  • “Шинэ сэргэлтийн бодлогын үр нөлөө, хувийн секторын боломж” хоёрдогч эх үүсвэр дээр судалгаа хийх, илтгэл бэлтгэх
  • “Шинэ сэргэлтийн бодлогын үр нөлөө, хувийн секторын боломж” урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулах
  • “Цар тахлын үеийн олон улсын туршлагууд, авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд” хоёрдогч эх үүсвэр судалгаа хийх, илтгэл бэлтгэх
  • Цар тахлын үеийн эдийн засгийн бодлого: Өнгөрсөн ба ирээдүй сэдэвт нэгдсэн форум зохион байгуулах, тайлан бичих

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

1. Үнийн санал; Маягтыг энд дарж татаж авна уу?

2. Байгууллагын танилцуулга, ажил гүйцэтгэх багийн гишүүдийн танилцуулга, байгууллагын туршлагыг харуулсан нэмэлт материалууд /өмнө ижил төрлийн ажил гүйцэтгэж байсан бол нотлох баримтууд/

3. Гүйцэтгэх ажлыг хэрхэн хийх талаар ажлын саналд дараах зүйлсийг тусгана.  

  • Судалгаанд ашиглах хоёрдогч эх үүсвэрүүдээс дурдах
  • Урьдчилсан хэлэлцүүлгүүд болон нэгдсэн форумд оролцох модераторын санал
  • Ажлыг хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, хуваарь, зохион байгуулалтын хэлбэр  
  • Ажлын саналд багийн зүгээс санал болгох шинэлэг арга аргачлалууд, нэмэлт саналуудаа тусгаж өгөх

en_USEN