Back
ХӨДӨӨ АЖ АХУЙН БИЗНЕСИЙН НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ ҮНЭЛЭХ НЬ СУДАЛГАА

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИЗНЕСИЙН НЭМҮҮ ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ ҮНЭЛЭХ НЬ СУДАЛГАА

ТАНИЛЦУУЛГА

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийн сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес(ЖДБ)-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэдэг.

BEST хөтөлбөрийн зорилтууд нь дараах 5 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  • Зорилт 1. ЖДБ-ийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх;
  • Зорилт 2. ЖДБ-ийн компанийн засаглалыг сайжруулах;
  • Зорилт 3. ЖДБ-ийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагуудын  ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх;
  • Зорилт 4. Бизнесийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийх;
  • Зорилт 5. Цаашид тогтвортой хөгжих боломжтой, санхүүжилт авах чадамжгүй төрийн бус байгууллага, гарааны болон жижиг бизнес эрхлэгчдэд бичил санхүүжилт олгох.

Хөтөлбөрийг Улаанбаатар хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дорноговь,и Ховд, Орхон, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий гэсэн 13 аймагт хэрэгжүүлж байна.

СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ БА АЖЛЫН ХҮРЭЭ

АНУ-ын ОУХА-ийн дэмжлэгтэйгээр тус хөтөлбөр нь жижиг дунд бизнес (ЖДБ) эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэн компанийн засаглалыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэн хөгжүүлэх зорилгын хүрээнд тэдэнд тулгамдаж буй асуудлыг илүү сайн ойлгох, дата мэдээлэлд суурилсан бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх үүднээс ЖДБ-ийн өрсөлдөх чадварын судалгаа, хөдөлмөр эрхлэлт зэрэг судалгаа шинжилгээний ажлуудыг хийсэн. Тус судалгааны үр дүнгүүд болоод уулзалт хэлэлцүүлгүүдийн үр дүнгээс харахад ЖДБ-ийн хөгжлийн нэг гарц нь хамтын ажиллагааг хөгжүүлэх гэж харагдаж байна. Энэхүү судалгаагаар ЖДБ-үүдэд зориулсан бизнес загвар, төрөлжилт, үйл ажиллагааны онцлог юу болох, тус бизнес загварын нэмүү өртгийн сүлжээний оролцогч талууд, талуудын оролцоо, хамтын ажиллагаанд дүн шинжилгээ, үнэлгээ хийх, санал зөвлөмж боловсруулах шаардлага үүсээд байна.

Энэхүү үнэлгээ, судалгааны ажлын хүрээ:

  • Нэмүү өртгийн сүлжээн дэх хүнсний ногооны төрөл, тариалалтын хэмжээ (нийлүүлэлтийн босго үзүүлэлт тооцох), дотоодын зах зээлд холбогдсон байдал, хүнсний аюулгүй байдлын стандарт (тариалалт, тээвэрлэлт, хадгалалтын үе шат), хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага гэсэн үзүүлэлтүүдийн хүрээнд нөхцөл байдлыг тодорхойлох.
  • Бүс нутгийн болон орон нутгийн түвшинд хүнсний ногоо(хүлэмжийн навчит болон булцуут, үндэст үрт ногоо)-ны салбарын нэмүү өртгийн сүлжээний загвар (structure), оролцогч талуудын зураглал гаргах, оролцогч бүрийн үйл ажиллагааны цар хүрээнд (bottleneck, breaking points etc.) дүн шинжилгээ хийх.
  • Бүс нутгийн болон орон нутгийн хэмжээнд хөгжих боломж бүхий сонгогдсон хүнсний ногооны бизнесийн нэгж (дундын хоршоо, ХХК, кластер г.м)-д бизнес загвар болон нэмүү өртгийн сүлжээнд баримт бичгийн болон үйл ажиллагааны дүн шинжилгээ, үнэлгээ хийх.
  • Хүнсний ногооны салбарыг дэмжин хөгжүүлэх талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнг баримт бичгийн болон анхдагч мэдээллийн эх үүсвэрийн хүрээнд харьцуулан судлах.
  • Хууль эрхзүй болон бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хүнсний ногооны салбарын бизнесүүд хэрхэн үр дүнтэй үйл ажиллагаанд авч хэрэгжүүлэх талаар стратеги зөвлөмж боловсруулах.
  • Сонгогдсон хүнсний ногооны бизнесийн нэгж (дундын хоршоо, ХХК, кластер г.м)-ийн бизнес загвар болон нэмүү өртгийн сүлжээний дүн шинжилгээнд үндэслэн хөгжлийн стратеги хувилбаруудыг боловсруулах. Үүнд дундын хоршооны хөгжүүлэлтээс гадна уламжлалт бизнес загварыг сайжруулсан шинэ загвар эсвэл салбарын онцлогт тохирсон кластер хөгжлийн санаачилга мөн шаардлагатай дэд бүтэц, техник технологийн шийдлүүд багтана.
  • Стратеги хувилбаруудыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хэрэгжүүлэх ажлууд, оролцогч талуудын оролцоог дэлгэрэнгүй тайлбарласан санал, зөвлөмж өгөх.

СУДАЛГААНЫ ДИЗАЙН БА АРГАЗҮЙ

Нэмүү өртгийн сүлжээний дүн шинжилгээ хийх олон улсад хэрэглэгдэж буй арга зүй, аргачлал ашиглахыг зөвлөж байна.

Судалгааны дизайн боловсруулахдаа дараах аргуудыг хослуулан санал боловсруулж болох ба үүнд; (i) баримт бичгийн судалгаа буюу уг санал болгож буй аргачлал, мэдээлэл цуглуулалтыг нарийвчлан судлах, цуглуулсан мэдээллүүдийг боловсруулах, дүн шинжилгээ хийх аргачлал, аргазүйг судлах. Мөн баримт бичгийн судалгааны хүрээнд дээр дурдсан бизнес загвар, орчны шинжилгээнээс гадна холбогдох хууль эрх зүйн орчин, бодлого хөтөлбөртэй уялдуулан судлах; (ii) түүвэр буюу тоон судалгаа болон чанарын судалгаа хийх, (iii) цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн дүн шинжилгээ хийж, стратегийн хувилбарууд, оновчтой шийдлүүдийг боловсруулан тайланд тусгах.

Санал ирүүлэх зөвлөх байгууллага уламжлалт загвараас өөр дизайн арга зүй санал болгож болно.

СУДАЛГААНЫ ТҮҮВЭРЛЭЛТ БОЛОН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТ

Судалгаанд BEST хөтөлбөр хэрэгжиж буй Улаанбаатар хот болон сонгогдсон аймгуудад үйл ажиллагаа явуулж буй нэгжээс сонгох. Холбогдох статистикийн арга, арга зүйн дагуу түүвэрлэн авч асуулгаар судалгааг авна. Судалгааны асуулгыг боловсруулахдаа захиалагч талын саналыг үндэслэн боловсруулна. Түүврийн хүрээг тогтоохдоо ажил гүйцэтгэгч талын зүгээс санал болгосон арга, аргачлалын дагуу хийгдэнэ.

Судалгааны ажлыг 2023 оны 8-р сарын 21-нээс 2023 оны 10 сарын 27 хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ. Судалгааны эхлэх хугацаа өөрчлөгдөх боломжтой.

АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ ШААРДЛАГА

Гэрээ байгуулагдсаны дараагаар дараах ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэнэ:

Ажил үйлчилгээ Тооцоолсон ажлын долоо хоног Төсвийн гүйцэтгэл
1. Эхлэлтийн тайлан /Судалгааны аргазүй, асуумж,  төлөвлөө боловсруулах/ 1 долоо хоног 40%
Баримт бичгийн болон хоёрдогч эх үүсвэрийн судалгаа 1 долоо хоног
2 Талбарын мэдээлэл цуглуулалт ба явцын тайлан /Талбарын мэдээлэл цуглуулалт, ажлын явц г.м/ 4 долоо хоног 30%
Драфт тайлан 3 долоо хоног
3 Эцсийн тайлан ба нэмэлт:

o   Тайлангийн үр дүнг нэгтгэсэн товч презентац буюу ppt

o   Нэмүү өртгийн сүлжээний зураглал – навчит ногоо болон төмс хүнсний ногоо зэрэг ангиллын хүрээнд УБ хот орчим болон орон нутаг, бүсийн хэмжээнд /value chain mapping/

/ Судалгааны өгөгдлийг захиалагчийн талд тохиролцсон форматын дагуу хүлээлгэн өгөх

Англи, Монгол хэл дээр судалгааны тайланг бэлтгэх /

1 долоо хоног 30%
Нийт 10 долоо хоног 100%

ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, ЖДҮ секторын судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг 5 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх (компани, ТББ г.м)
  • ЖДБ-ийн орчин, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, хөдөө аж ахуйн бизнесийн нэмүү өртгийн сүлжээ зэрэг агуулгын хүрээнд тоон болон баримт бичгийн, чанарын судалгаа хийж байсан туршлагатай байх.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Тус судалгааг зохион байгуулах баг нь хөдөө аж  ахуйн эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн мэдлэг, туршлагатай мэргэжилтэн бүхий багийн ахлагчаар удирдуулсан баг байна. Багийн ахлагч нь судалгааг бүхэлд нь хариуцаж, чанарын хяналтыг баталгаажуулж, тогтсон хугацаанд үр дүнтэй тайлагнах үүрэгтэй.

Судалгааны багийн ахлагчид тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, нийгмийн ухаан, хөдөө аж ахуйн болон хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Дээр дурдсан салбарт 10-аас дээш жил тасралтгүй ажилласан туршлагатай байх. Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ, хөгжлийн эдийн засаг, ЖДБ, хоршооны хөгжлийн хүрээнд судалгаа шинжилгээний ажил, тэр дундаа хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээний анализтай холбоотой түүвэр судалгаа, баримт бичгийн болон чанарын судалгаа хийж байсан, анхдагч болон хоёрдогч дата мэдээлэлд анализ дүн шинжилгээ хийж байсан туршлагатай байх ба Хөгжлийн Шийдэл ТББ-т материал ирүүлэхдээ хамтад нь хавсаргах шаардлагатай;
  • Тоон болон чанарын судалгааг зохион байгуулахад тохиромжтой судалгааны арга зүйн мэдлэг, ур чадвартай байх. Тоон болон чанарын дүн шинжилгээ хийх чадвартай, өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд тохиромжтой программ хангамжийг ашиглах чадвартай байх.
  • Ижил төрлийн судалгааны ажил ахалж байсан туршлагатай байх;
  • Задлан шинжлэх, техникийн бичгийн ур чадвартай байх;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;

Судалгааны багт тавигдах шаардлага:

  • Судалгааны баг нь судлаачдын тоо, үүрэг оролцоог тодорхой тусгасан багийн бүрэлдэхүүнийг санал болгох
  • Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээний анализ, үнэлгээ хийх, стратеги хөгжлийн хувилбарууд санал болгох чиглэлээр дэмжиж ажиллах зөвлөх эсвэл ахлах судлаачтай байх;
  • Ахлах судлаач/зөвлөх нь Эдийн засаг, нийгмийн ухаан, хөдөө аж ахуйн болон хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй, 10-аас дээш жилийн ажлын туршлагатай байх;
  • Багийн гишүүд хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ, хөгжлийн эдийн засаг, ЖДБ, хоршооны хөгжлийн хүрээнд судалгаа шинжилгээний ажил, эдгээртэй холбоотой түүвэр судалгаа, баримт бичгийн болон чанарын судалгаа хийж байсан, анхдагч болон хоёрдогч дата мэдээлэлд анализ дүн шинжилгээ хийж байсан туршлагатай;
  • Задлан шинжлэх, техникийн бичгийн ур чадвартай байх;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх /үндсэн багийн гишүүдэд хамааралтай/

Санал ирүүлж буй байгууллага нь мэдээлэл цуглуулалтыг хөнгөвчлөхөд шаардлагатай бусад техникийн нөөцийг санал болгож болно.

ХАВСРАЛТ I. САНАЛ ИРҮҮЛЭХ         

Судалгааны ажлыг сонирхсон байгууллагууд нь дараах баримт бичгийг ирүүлэхийг урьж байна. Үүнд:

Техникийн санал [40 хуудаснаас хэтрэхгүй]

  • Хөдөө аж ахуйн бизнесийн нэмүү өртгийн сүлжээ, хөдөө аж ахуйн тогтвортой бизнесийн загварчлал боловсруулах зэрэг болон бусад ижил төрлийн судалгаа, үнэлгээний чиглэлийн ажлын туршлагыг тусгасан танилцуулга.
  • Энэхүү ажлын даалгаврын хүрээнд хийгдэх судалгааны ажлын санал болгож буй аргазүй, мэдээлэл цуглуулах аргачлал зэргийг нарийвчлан тусгасан техникийн санал.
  • Санал болгож буй үйлчилгээ, чанарын хяналт, мэдээлэл цуглуулах арга, хэрэгсэл, үр дүнд шинжилгээ хийх арга, арга зүйг тодорхой тусгах.
  • Судалгааг хийж гүйцэтгэх ажлын жагсаалт, нарийвчилсан төлөвлөгөө /долоо хоногоор/.
  • Багийн бүрэлдэхүүний жагсаалтыг гишүүн бүрд хуваарилсан гүйцэтгэх үүргийн хамт ирүүлэх. Мөн багийн гишүүдийн анкет (CV)-г хавсаргах (Анкет бүр 5 хуудаснаас хэтрэхгүй байх).
  • Өмнө нь ижил төстэй шинж чанар бүхий амжилттай хийж дуусгасан судалгаануудын талаарх тодорхойлолтыг дор хаяж гурав (3)-ыг ирүүлнэ. Тус мэдээлэлд гүйцэтгэгчийн өмнөх гүйцэтгэлийн талаар холбогдох боломжтой хүмүүсийн холбоо барих нэр, и-мэйл хаяг, утасны дугаарыг агуулсан байх ёстой.

Үнийн санал

Үнийн саналд бүх ажил, үйлчилгээг 90 сая төгрөгт багтаасан байна. Үнийн саналын задаргааг энд дарж татаж авах боломжтой.

Санал ирүүлж буй байгууллага нь procurement@dsmongolia.org purevdulam@dsmongolia.org цахим хаягтХөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг үнэлэх нь нэртэйгээр 2023 оны 8 сарын 24-ний өдрийн 10 цагаас өмнө ирүүлнэ үү.

ХАВСРАЛТ II. САНАЛЫГ ДҮГНЭХ

Багийн бүх гишүүд нь судалгааны туршид Монгол улсад оршин суудаг байх шаардлагатай. Техникийн эцсийн үнэлгээний дараа (доор дурдсан) зөвхөн 70-аас доошгүй оноотой тендерийн зардлын саналыг нээж, үнэлнэ. 50 онооноос доош техникийн саналыг техникийн саналд хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

Үнэлэхдээ техникийн саналыг 70%, үнийн саналыг 30%-аар жинлэнэ. Техникийн саналын 70% нь дотроо 60/40 оноо гэж доорх байдлаар задарч үнэлэгдэнэ. Үнийн саналын 30% нь санал ирүүлсэн байгууллагуудын үнийн дүнгээс хамаарч хувьчлагдаж бодогдоно.

Дараах шалгуур үзүүлэлтийн дагуу техникийн саналуудыг үнэлж дүгнэнэ. Үүнд:

  1. Техникийн санал (үнэлэх жин: 60 оноо)
  • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээний үнэлгээ, судалгааны ажлын даалгаврыг ойлгож оновчтой, зөв арга зүй, аргачлал тусгасан байдал (20 оноо)
  • Санал болгож буй үйлчилгээ, чанарын хяналт, мэдээлэл цуглуулах арга, хэрэгсэл, үр дүнд шинжилгээ хийх арга, арга зүйг тайлбарласан байдал (20 оноо)
  • Нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, ЖДҮ секторын судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг 5 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх (компани, ТББ г.м) (10 оноо)
  • Судалгааг гүйцэтгэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө ба багийн гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, чанарын тогтолцоог тусгасан байдал (10 оноо)
  1.     Хүний нөөцийн чадавх, мэргэшил (үнэлэх жин: 40 оноо)
  • Багийн ахлах ба үндсэн багийн гишүүд нь эдийн засаг нийгмийн ухаан, хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн эдийн засаг чиглэлийн мэргэжлийн зэрэг, цол (10 оноо)
  • Багийн ахлах болон ахлах судлаач (зөвлөх) нь ХАА нэмүү өртгийн сүлжээ, хувийн секторын хүрээнд судалгаа шинжилгээний ажил, тэр дундаа түүвэр судалгаа, баримт бичгийн болон чанарын судалгаа хийж байсан, анхдагч болон хоёрдогч дата мэдээлэлд анализ дүн шинжилгээ хийж байсан туршлага (20 оноо)
  • Хөдөө аж ахуйн бизнесийн нэмүү өртгийн сүлжээ болон ХАА-н салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд бодлогын зөвлөмж гаргасан туршлага (салбарын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж байсан нийтлэл, боловсруулж байсан тайлан, мэдээ г.м) (10 оноо)


en_USEN