Back
ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН 15 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН 15 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ГАР ЗУРГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

ЗОРИЛГО:

ЕБС-ийн бага болон дунд ангийн сурагч нарт “Бизнес” хүүхдүүдийн ертөнцөд хэрхэн төсөөлөгддөг, тэдэнд хэрхэн нөлөөлдөгийг харахын зэрэгцээ Бизнесийн тухай ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, ирээдүйн бизнесээ төлөвлөх, хөгжлийн гарц шийдлийг эрэлхийлэх, сэдэл өгөх зорилготой.

ЗУРГИЙН СЭДЭВ БА АНГИЛАЛ:

  • Ерөнхий боловсролын сургуулийн бага анги буюу 1-5 дугаар ангийн сурагчид: “Миний мэдэх БИЗНЕС
  • Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчид: “Хөгжлийн шийдэл”, “Дэлхийд ээлтэй бизнес” сэдвээр бүтээлийг зурна.

ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

• Уралдаанд оролцох бүтээл нь хүүхдийн өөрийнх нь уран сэтгэмж, шийдэл, шинэ санаагаар баяжуулж зурагдсан байх

• Бүтээлийг цаасан дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг хэрэгсэл ашиглан A4 (21х29.7 см) эсвэл А3 формат (42х59.4 см) цаасан дээр зурна.

• Зургийн баруун гар талын доод буланд цагаан фон дээр овог (бүтнээр) нэр, хүйс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургууль, ангийг бичнэ. Мөн зургийн зүүн гар талын дээд өнцөгт нэр болон бүтээлийг зурж дууссан хугацааг бичнэ. (Хавсралтаас №1 харах).

БҮТЭЭЛИЙГ ИРҮҮЛЭХ ХУГАЦАА:

• 2023 оны 05 сарын 15-аас 5 сарын 30 хүртэл

БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛАХ:

Оролцогчдын урьдчилсан шалгаруулалтыг Хөгжлийн Шийдэл ТББ-ын шалгаруулалтын баг 2 ангилал тус бүр дээр бүтээлийг шалгаруулна. Шалгуур үзүүлэлт нь Хөгжлийн шийдэл ТББ-ын FB хуудас дээр тавигдсан бүтээлүүдээс like, share-н тоогоор тэргүүлсэн бүтээлүүд байна.

  • Шалгаруулалтын хугацаа:
    • Зургийн уралдаан зарлаж хүлээн авах хугацаа нь 2023 оны 5-р сарын 15-наас 05-р сарын 30-ны өдөр байна.
    • Бүтээлүүдийг Хөгжлийн Шийдэл ТББ-ын пейж хуудсанд байрлуулах хугацаа нь бүтээл ирүүлсэн өдрөөс хойш 14 хоног байна.
    • Бүтээлийн шалгаруулж шагнал гардуулах хугацаа 2023 оны 6-р сарын 14-ны өдөр байна.
  • Шагнал
    • УБ хотод ангилал тус бүрд 3 бүтээл буюу 1-3 дугаар байр
    • Хөгжлийн Шийдэл ТББ салбар байрлаж буй аймгуудын ангилал тус бүрд 1 байр

1-р байр       150,000 төгрөгийн үнэ үнэ бүхий бэлгийн багц.

2-р байр       120,000 төгрөгийн үнэ бүхий бэлгийн багц

3-р байр       100,000 төгрөгийн үнэ бүхий бэлгийн багц

Хавсралт файл татах: https://bit.ly/3o9tiRN


en_USEN