Back
Хүнсний үйлдвэрт зориулсан  жишиг бичиг баримт боловсруулах техникийн зөвлөх үйлчилгээ

Хүнсний үйлдвэрт зориулсан  жишиг бичиг баримт боловсруулах техникийн зөвлөх үйлчилгээ

ТАНИЛЦУУЛГА

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийн сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес(ЖДБ)-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэдэг.

BEST хөтөлбөрийн зорилтууд нь дараах 5 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  • Зорилт 1. ЖДБ-ийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх;
  • Зорилт 2. ЖДБ-ийн компанийн засаглалыг сайжруулах;
  • Зорилт 3. ЖДБ-ийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагуудын  ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх;
  • Зорилт 4. Бизнесийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийх;
  • Зорилт 5. Цаашид тогтвортой хөгжих боломжтой, санхүүжилт авах чадамжгүй төрийн бус байгууллага, гарааны болон жижиг бизнес эрхлэгчдэд бичил санхүүжилт олгох.

Хөтөлбөрийг Улаанбаатар хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дорноговь,и Ховд, Орхон, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий гэсэн 13 аймагт хэрэгжүүлж байна.

СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ БА АЖЛЫН ХҮРЭЭ

АНУ-ын ОУХА-ийн дэмжлэгтэйгээр тус хөтөлбөр нь жижиг дунд бизнес (ЖДБ) эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэн компанийн засаглалыг сайжруулах зорилгын хүрээнд ЖДБ-ийн өрсөлдөх чадварын судалгаа, хүнсний үйлдвэрийн эрсдэл, хяналт зэрэг судалгаа шинжилгээний ажлуудыг хийсэн.

Тус судалгааны үр дүнгээс харахад хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд дотоод болон гадаад бичиг баримтын бүрдэл огт байхгүй улмаас хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд илэрсээр байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд жижиг дунд хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд зориулсан жишиг дотоод бичиг баримтын мастер лист гаргах, бичиг баримтыг боловсруулах шаардлага үүсээд байна.

Зөвлөх үйлчилгээний ажлын хүрээ:

   

Ирүүлэх материал

Ажлын туршлага

Хүнсний салбарын туршлага

HACCP, MNS:ISO 22000:2019, MSN:ISO 9001 чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 3 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх (компани, ТББ г.м), ижил төстэй ажлын даалгавар, гэрээний хуулбар ирүүлэх.

Ажиллах хүчний нөөц

2-оос дээш мэргэшсэн зөвлөхтэй байх

Зөвлөхүүдийн дэлгэрэнгүй анкет ирүүлэх.

ААН байх

Үйл ажиллагаа явуулаад 3-аас дээш жил болсон байх

ААН-ийн гэрчилгээний хуулбар ирүүлэх

1. Хүнсний үйлдвэрийн жишиг ЧАНАРЫН БОДЛОГО болон ЧАНАРЫН ГАРЫН АВЛАГА боловсруулах чадавх

Жагсаалт, агуулга төлөвлөлт ирүүлнэ.

Жагсаалт, агуулга төлөвлөлт

2. Хүнсний үйлдвэрийн ЖИШИГ ХӨТӨЛБӨРҮҮД боловсруулах чадавх

Хөтөлбөрүүдийн жагсаалт төлөвлөлт

Жагсаалт, агуулга төлөвлөлт

3. Хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагааны ЖИШИГ ТӨЛӨВЛӨГӨӨнүүдийг боловсруулах чадавх

Төлөвлөгөөний жагсаалт, агуулга

Жагсаалт, агуулга төлөвлөлт

4. Хүнсний үйлдвэрт дагаж мөрдөх ЖУРМЫН нэгдсэн жагсаалт гаргах, жишиг загваруудыг боловсруулах чадавх

Журмын жагсаалт төлөвлөлт, журам тус бүрийн агуулга төлөвлөлт

Жагсаалт, агуулга төлөвлөлт

5. Хүнсний үйлдвэрлэлд эрсдэл, хяналтаа сайжруулах зорилгоор ашиглах БҮРТГЭЛИЙН МАЯГТУУДын жагсаалт гаргах, жишиг загварууд боловсруулах чадавх

Бүртгэлийн жагсаалт төлөвлөлт

Жагсаалт, агуулга төлөвлөлт

Захиалагчийн шаардлагад нийцүүлж ажиллах төлөвлөгөө ирүүлсэн байх

   

Ажил гүйцэтгэх төлөвлөгөө ирүүлсэн байх

   

ААН-ийн Үйл ажиллагааны чиглэл нь зөвлөх үйлчилгээ эсвэл стандарт нэвтрүүлэхтэй уялдаатай байх

   

Бичиг баримт боловсруулахдаа дараах аргуудыг хослуулан боловсруулж болох ба үүнд;

  1. баримт бичгийн судалгаа хийх замаар мастер листүүд гаргах, уг санал болгож буй жагсаалтыг нарийвчлан судлах, цуглуулсан мэдээллүүдийг боловсруулах, дүн шинжилгээ хийх,  гаргах бичиг баримтууд нь гадаад бичиг баримт буюу холбогдох хууль эрх зүйн орчин, бодлого хөтөлбөртэй уялдаж буй эсэх
  2. бичиг баримт боловсруулан тайланд тусгах

Сонирхсон байгууллагууд Монгол хэлээр бэлтгэсэн материалаа 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө дор дурдсан и-мейл хаягаар ирүүлнэ үү.

И-мейл хаяг: procurement@dsmongolia.org,  amarmend@dsmongolia.org

Утас: 77222210, 99105331


en_USEN