Back
“Хүнсний үйлдвэрт дотоод хяналтыг хэрэгжүүлэх, дотоод аудитор бэлтгэх” сэдэвт ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээ, сургалтын байгууллагатай хамтран ажиллана. 

“Хүнсний үйлдвэрт дотоод хяналтыг хэрэгжүүлэх, дотоод аудитор бэлтгэх” сэдэвт ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээ, сургалтын байгууллагатай хамтран ажиллана. 

Танилцуулга: Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес (ЖДБ)-үүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэсэн.

Шаардлага: Байгууллагын өдөрт тутмын үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэх зорилгоор дотоод хяналтыг хүнсний үйлдвэрүүд нь хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. 

Хүнсний аюулгүй байдлыг хангах, хувь нэмэр оруулах  зорилтын хүрээнд BEST хөтөлбөрийн зүгээс хүнсний чиглэлийн бизнес эрхлэгчиддээ зориулан сургалт, зөвлөгөө, гарын авлага, мэдээ мэдээллээр хангах ажлыг зохион байгуулсаар байна. Стандартын болон  зохистой дадлын зөвлөх үйлчилгээ, сургалтын үр дүнг эцсийн шатанд хүнсний үйлдвэрүүд хэрэгжүүлэх ёстой. Амжилттай стандарт хэрэгжихэд дотоод хяналт хамгийн чухал бөгөөд харилцагч нарт дотоод хяналтын давуу тал, хэрэгжүүлэх арга замыг зааж зөвлөх хэрэгцээ шаардлагатай байна.

Гүйцэтгэх ажил:

Энэхүү ажлын хүрээнд BEST хөтөлбөр хэрэгжиж буй 3 байршилд, хүнсний чиглэлийн харилцагч нарт дотоод хяналтын давуу тал, хэрэгжүүлэх арга зам, дотоод хяналтын журмыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх улмаар үйлдвэр бүр “MNS ISO 19011 : 2020” Дотоод аудиторын стандартаар 1 хүнийг чадавхжуулсан байна.

Тавигдах шаардлага:

  • Сургалтын гарын авлага боловсруулах, зөвлөгөө өгөх ажлын туршлагаа батлах үүднээс ижил төстэй ажлын танилцуулга илгээсэн байх
  • Мэргэшсэн зөвлөхүүдийн тоо 3-оос дээш байх ба зөвлөхүүдийн товч анкет ирүүлэх
  • Үнийн саналд бүх ажил, үйлчилгээг 18 сая төгрөгт багтаасан байх ба өөрийн үнийн саналыг байгууллагын албан хуудаст бэлтгэж ирүүлэх/НӨАТ орсон эсэхийг тодорхой бичих

* Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилттэй “Бизнесийн тогтвортой хөгжлийн сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөр нь татвараас чөлөөлөгдсөн байдаг тул нийт зардалд НӨАТ тусгагдаагүй болно.

Хугацаа:

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт хүлээн авах: 2024 оны 5 дугаар сарын 10-ний өдрийн 17:00 цаг хүртэл авна.

Холбогдох баримт бичгийг: munkhtogtokh@dsmongolia.org; procurement@dsmongolia.org;  Утас: 99194028, 77222210

 


en_USEN