Back
ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ШИЙДЛҮҮД БОЛОВСРУУЛАХ, ТАНИЛЦУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ШИЙДЛҮҮД БОЛОВСРУУЛАХ, ТАНИЛЦУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Зорилго:
Сум, суурингийн мал төхөөрөх, мах ангилан савлах, махан бүтээгдэхүүн хийх, хоногт 500-1000 кг сүү боловсруулах, хүнсний ногоо угаах, хэрчих, савлах зэрэг жижиг үйлдвэрүүдэд тохирсон шийдэл, нийлүүлэгчдийн мэдээлэл, нийлүүлэх нөхцөлийг танилцуулсан гарын авлага/каталоги боловсруулах

Хугацаа:

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт хүлээн авах: 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Гүйцэтгэх ажил:

  1. Гарын авлага боловсруулах

Сэдэв: Мах, сүү, хүнсний ногоо боловсруулах жижиг үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн шийдэл

  • Хүнсний үйлдвэрүүдийн шингэн хог хаягдлын төрөл, ангилал, онцлог ялгаа
  • Шингэн хог хаягдлыг боловсруулах аргууд/анхдагч ба хоёрдогч/
  • Аюултай хог хаягдал, авах арга хэмжээ
  • Шингэн хог хаягдлыг боловсруулах шийдлүүд, нийлүүлэгч, худалдааны нөхцөл/Монгол орны нөхцөлд тохирсон, жижиг үйлдвэрт суурилуулах боломжтой, үйлдвэрлэгч, нийлүүлэгч, үнэ, хүргэлтийн мэдээлэл бүхий 3-аас дээш шийдлийн 5-аас цөөнгүй нийлүүлэгчийн танилцуулга/
  • Саарал ус ба биомассыг холбогдох хууль, журам, стандартын шаардлагад нийцүүлэн дахин ашиглах зөвлөмж
  1. Видео танилцуулга бэлтгэх
  • Боловсруулсан гарын авлагын хүрээнд 5 минутын видео танилцуулга бэлтгэх
  1. Тайлагнах
  • Зөвлөх үйлчилгээний төгсгөлд тайланг хэвлэмэл байдлаар хүлээн авах ба ерөнхий менежерт аман танилцуулга хийнэ.
  • Гарын авлагыг файл хэлбэрээр, танилцуулгыг видео хэлбэрээр хүлээн авах ба гарын авлагын явцад захиалагч санал өгч хамтран ажиллана.

 Тавигдах шаардлага:

  1. Аж ахуйн нэгж байх. Улсын бүртгэлийн гэрчилгээ ирүүлнэ. Улсын бүртгэл, татварын нэгдсэн бүртгэлийн систем, банкны дансны нэр нэрээр байх
  2. Ажлын туршлагатайг батлах ижил төстэй ажлын танилцуулга ирүүлэх
  3. Мэргэшсэн зөвлөхүүдийн тоо 2-оос дээш байх. Зөвлөхүүдийн товч анкет ирүүлэх
  4. Видео танилцуулга бэлтгэх боломжтой байх
  5. Ажлын 20 өдөрт багтаан гүйцэтгэх боломжтой байх
  6. Монгол орны нөхцөл, сум, суурингийн жижиг хэмжээний мах, сүү, хүнсний ногоо боловсруулах үйлдвэрт тохирсон, өртөг зардал багатай шийдлүүдийг танилцуулах

 Холбоо барих:

Email: enkhtuya@dsmongolia.org

Утас: 95055331, 77224007

                                                                                                                             


en_USEN