ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хүрээнд ашиглаж буй “POWER BI болон POWER APP” системийг хөгжүүлэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.
Гүйцэтгэх ажил:
-Өгөгдлийн аюулгүй байдлын үүднээс нөөц хувилбаруудыг тогтмол заасан хугацаагаар нөөцлөх боломжтой болгох
– ХАА-н салбартай холбоотой талбарууд нэмэх, арын бодолтууд дээр томьёог нэмэх
– Power BI дээр талбар нэмэх, харагдацыг өөрчлөх, бодолтуудыг өөрчлөх, үндсэн баазыг датабааз сан руу хөрвүүлэх
– Power APP дээр талбар нэмэх, харагдацыг өөрчлөх, бодолтуудыг өөрчлөх, үндсэн баазыг дата бааз сан руу хөрвүүлэх
-1212.mn дата мэдээллийг POWER BI хөрвүүлэн авах боломжтой талбар бэлдэх
Үйлчилгээ авах байгууллагад тавигдах шаардлага:
- POWER BI системээр мэргэшсэн, ажлын туршлагатай байх
- Нэвтрүүлэлтийн дараах нэмэлт хөгжүүлэлтийг хийх боломжтой байх
Нийлүүлэгч талаас ирүүлэх материал:
- Байгууллагын гэрчилгээний хуулбар
- Байгууллагын танилцуулга
- Гүйцэтгэсэн ижил төстэй ажлын танилцуулга
- Үнийн санал
Материал хүлээн авах
Тавигдах шаардлагыг хангаж буй албан байгууллага дээрх материалуудыг Монгол хэл дээр бэлтгэж 2023 оны 1-р сарын 13-ны 17 цагаас өмнө procurement@dsmongolia.org хаягаар ирүүлнэ үү. Материалаа ирүүлэхдээ цахим хаягийн гарчиг хэсэгт “Power BI болон Power app хөгжүүлэх” гэж бичиж ирүүлнэ. Тодруулах утас: 94037997