Хамтран ажиллахыг урьж байна
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд “МАРГААШИЙН ЖДҮ” ВИРТУАЛ форумын тайлан бичих, бичсэн тайланг дизайнд бэлдэх иргэн, аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна. Та доорх материалыг бүрдүүлэн bertsetseg@dsmongolia.org хаягаар 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Холбогдох утас: 94037997
Гүйцэтгэх ажил:
- BEST хөтөлбөртэй танилцах, хөтөлбөрийн онцлогийг сайтар ойлгох
- Тайлан бичих форумтай холбоотой материалтай танилцах
- Форумын бүтэн бичлэгтэй танилцах
- Форумын тайлан бичих
- Бичсэн тайланг хэвлэхэд бэлэн болгож дизайнд оруулах
Тавигдах шаардлага:
- ОУ, томоохон байгууллагуудын зохион байгуулсан хурлын тайлан бичиж байсан туршлагатай байх;
- Бизнес, эдийн засаг, ЖДБ-н хөгжлийн талаар мэдлэгтэй байх;
- Олон улсын байгууллага болон бусад төсөл хөтөлбөрүүдтэй ажиллаж байсан бол давуу тал болно;
- И-баримт гаргаж өгөх боломжтой
- Үйл ажиллагаа зохион байгуулагдсанаас хойш ажлын 10 хоногт багтаан тайланг бичих боломжтой байх
Ирүүлэх материал:
- ААН танилцуулга, тайлан бичих хүний CV
- Өмнө бичиж байсан тайлангууд
- Үнийн санал /НӨАт-тэй, тайлан бичих, бичсэн тайланг дизайнд оруулах үнэ багтсан байх ёстой/