Back

Тайлан бичих үнийн санал авах урилга

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд ЦАР ТАХЛЫН ДАРААХ ШИНЭ ХЭВИЙН БАЙДАЛ: ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙГ КЛАСТЕРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГААР ДЭМЖИХ НЬ” ВИРТУАЛ форумын тайлан бичих, бичсэн тайланг дизайнд бэлдэх иргэн, аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна. Та доорх материалыг бүрдүүлэн marketing@dsmongolia.org; procurement@dsmongolia.org хаягаар 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажил:

  1.  BEST хөтөлбөртэй танилцах, хөтөлбөрийн онцлогийг сайтар ойлгох
  2.  Тайлан бичих форумтай холбоотой материалтай танилцах
  3.  Форумын бүтэн бичлэгтэй танилцах
  4.  Форумын тайлан бичих
  5.  Бичсэн тайланг хэвлэхэд бэлэн болгож дизайнд оруулах

Тавигдах шаардлага:

  1.  ОУ, томоохон байгууллагуудын зохион байгуулсан хурлын тайлан бичиж байсан туршлагатай байх;
  2.  Бизнес, эдийн засгийн талаар мэдлэгтэй байх;
  3.  Олон улсын байгууллага болон бусад төсөл хөтөлбөрүүдтэй ажиллаж байсан бол давуу тал болно;
  4.  И-баримт гаргаж өгөх боломжтой

Ирүүлэх материал:

  1.  ААН танилцуулга, тайлан бичих хүний CV
  2.  Өмнө бичиж байсан тайлангууд
  3.  Үнийн санал /тайлан бичих, бичсэн тайланг дизайнд оруулах үнэ багтсан байх ёстой/

en_USEN