Back
ОЁДОЛЫН САЛБАРЫН ЖДБ-ҮҮДИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН СУДАЛГАА

ОЁДОЛЫН САЛБАРЫН ЖДБ-ҮҮДИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН СУДАЛГАА

ТАНИЛЦУУЛГА

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийн сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес (ЖДБ)-үүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэдэг.

BEST хөтөлбөрийн зорилтууд нь дараах 5 хэсгээс бүрдэнэ. Үүнд: 

  • Зорилт 1. ЖДБ-үүдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх;
  • Зорилт 2. ЖДБ-ийн компанийн засаглалыг сайжруулах;
  • Зорилт 3. ЖДБ-ийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагуудын  ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх;
  • Зорилт 4. Бизнесийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийх;
  • Зорилт 5. Цаашид тогтвортой хөгжих боломжтой, санхүүжилт авах чадамжгүй төрийн бус байгууллага, гарааны болон жижиг бизнес эрхлэгчдэд бичил санхүүжилт олгох.

Хөтөлбөрийг Улаанбаатар хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Ховд, Орхон, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий гэсэн 13 аймагт хэрэгжүүлж байна.

СУДАЛГААНЫ ҮНДЭСЛЭЛ, ХАМРАХ ХҮРЭЭ

МУ-д үйл ажиллагаагаа явуулж буй оёдолын салбарын ЖДБ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн ЖДБ-ийн өрсөлдөх чадварыг үнэлэх аргачлалын дагуу үнэлэх, компанийн түвшний өрсөлдөх чадавх болон бизнесийн экосистемийн орчны судалгааны үр дүнг тодорхойлж хөтөлбөрийн жилийн форумаар танилцуулах нь энэхүү судалгааны зорилго юм.

BEST хөтөлбөрийн хүрээнд жил бүр тодорхой салбаруудад тусгайлан ажилладаг. Хөтөлбөрийн 5-р жилийн хувьд импортыг орлох хүнсний ногоо, барилга, оёдол зэрэг салбаруудын ЖДБ эрхлэгчдийг дэмжин, өрсөлдөх чадварыг сайжруулахаар ажилласан. Мөн хөтөлбөр нь жил бүрийн форумын үйл ажиллагааг тухайн жилийн онцлох салбартай холбон зохион байгуулж ирсэн бөгөөд 2024 оны жилийн форумаар импортыг орлох салбарын ЖДБ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг судалж, үр дүнг салбарын оролцогч талууд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд танилцуулах, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү судалгаа нь оёдлын салбарын ЖДБ-үүдийн бизнесийн чадавх болон бизнесийн экосистемийг үнэлэх, салбарын ЖДБ эрхлэгчдэд нэгдсэн мэдээлэл түгээх, компанийн чадавх болон экосистемийн давуу, сул тал боломжид үндэслэн төлөвлөлт хийх, шийдвэр гаргах зэрэг ажилд хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

СУДАЛГААНЫ ДИЗАЙН БА АРГАЗҮЙ

Олон Улсын Худалдааны Төв[1] -өөс жил бүр боловсруулан гаргадаг ЖДБ-ийн өрсөлдөх чадварын тайлангийн үнэлгээний дизайн болон аргачлалыг ашиглан оёдлын салбарын ЖДБ-ийн өрсөлдөх чадварыг тодорхойлох зорилготой. Судалгааны дизайн боловсруулахдаа дараах аргуудыг хослуулан санал боловсруулж болох ба үүнд; (i) баримт бичгийн судалгаа буюу уг санал болгож буй аргачлал, мэдээлэл цуглуулалтыг нарийвчлан судлах, цуглуулсан мэдээллүүдийг боловсруулах, анализ дүн шинжилгээ хийх аргачлал, аргазүйг судлах. Мөн баримт бичгийн судалгааны хүрээнд салбарын ЖДБ-үүдийн орчин нөхцөл, цар хүрээ, боломжийг судлах; (ii) түүвэр буюу тоон судалгаа болон чанарын судалгаа хийх, болон (iii) цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн дүн шинжилгээ, анализ хийн тайлан боловсруулах.

СУДАЛГААНЫ ТҮҮВЭРЛЭЛТ БОЛОН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТ

Судалгаанд BEST хөтөлбөр хэрэгжиж буй Улаанбаатар хот болон 12 аймагт үйл ажиллагаа явуулж буй ЖДБ-үүдээс 100-аас доошгүйг хамруулна. Холбогдох статистикийн арга, арга зүйн дагуу түүвэрлэн авч асуулгаар судалгааг авна. Судалгааны асуулгыг боловсруулахдаа захиалагч талын саналыг үндэслэн боловсруулна.

Түүврийн хүрээг тогтоохдоо ажил гүйцэтгэгч талын зүгээс санал болгосон арга, аргачлалын дагуу хийгдэнэ.

Тоон судалгааны анхан шатны өгөгдлийг ашиглахын зэрэгцээ ЖДБ-ийн өрсөлдөх чадварыг харуулж буй хоёрдогч өгөгдлийг анхаарч үзэх хэрэгтэй.

Судалгааны хугацааг 2024 оны 6 сарын 3-р долоо хоногоос 2024 оны 08 сарын 2-р долоо хоног хүртэлх хугацаа байхаар тооцно. Гэвч судалгааны эхлэх хугацаа өөрчлөгдөх боломжтой.

АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ ШААРДЛАГА

Гэрээ байгуулагдсаны дараагаар дараах ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэнэ:

Ажил үйлчилгээ

Тооцоолсон ажлын долоо хоног

Төсвийн задаргаа

1.

Эхлэлийн тайлан

1 долоо хоног

 

 

40%

1.1.

Судалгааны аргазүй, асуумж, төлөвлөгөөг захиалагч талтай зөвшилцөн эцэслэх

1.2.

Судалгааны асуумжийг туршиж үзэх, эцэслэх

2.

Баримт бичгийн болон хоёрдогч эх үүсвэрийн судалгаа

1 долоо хоног

 

3.

Талбарын мэдээлэл цуглуулалт гүйцэтгэх / Явцын тайлан ирүүлэх

2 долоо хоног

 

4.

Судалгааны явцын тайланг ирүүлэх

2 долоо хоног

 

 

30%

5.

Драфт тайлан ирүүлэх

5.1

Судалгааны хүрээнд цуглуулсан тоон болон чанарын мэдээлэлд үндэслэн үр дүнг нэгтгэх, ЖДБ-ийн өрсөлдөх чадварын индекс тооцох, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр драфт тайланг боловсруулсан ирүүлэх

6

Судалгааны үр дүнг нэгтгэх, тайланг боловсруулах, танилцуулах

·         Судалгааны өгөгдлийг захиалагчийн талд тохиролцсон форматын дагуу хүлээлгэн өгөх

·         Монгол хэл дээр судалгааны тайланг бэлтгэх

1 долоо хоног

 

 

30%

 

Нийт

7 долоо хоног

100%

 

ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Нийгэм-эдийн засаг, Импортыг орлох үйлдвэрлэл, хөгжлийн эдийн засгийн судалгаа, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан байх (компани, ТББ г.м байх)
  • ЖДБ-ийн орчин, оёдлын салбарын хөгжил, нийгэм-эдийн засгаг зэрэг агуулгын хүрээнд тоон болон баримт бичгийн, чанарын судалгаа хийж байсан туршлагатай байх
  • ЖДҮ сектор болон хөгжлийн эдийн засгийн судалгаа шинжилгээ – анхдагч тоон ба хоёрдогч эх үүсвэрийн өгөгдөл дээр ажиллах нөөц, баазтай байх.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Тус судалгааг зохион байгуулах баг нь ЖДҮ сектор, эдийн засгийн мэдлэг, туршлагатай мэргэжилтэн бүхий багийн ахлагчаар удирдуулсан баг байна. Багийн ахлагч нь судалгааг бүхэлд нь хариуцаж, чанарын хяналтыг баталгаажуулж, тогтсон хугацаанд үр дүнтэй тайлагнах ёстой.

Судалгааны багийн ахлагчид тавигдах шаардлага:

  • Нийгэм, эдийн засаг, төслийн менежмент зэрэг чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Судалгааны багийн ахлагч нь нийгэм, эдийн засаг зэрэг салбарт судалгаа, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр 8-аас дээш жил тасралтгүй ажилласан туршлагатай байх. ЖДБ-ийн өрсөлдөх чадвар, хөгжлийн эдийн засаг, хувийн секторын хүрээнд судалгаа шинжилгээний ажил, тэр дундаа түүвэр судалгаа, баримт бичгийн болон чанарын судалгаа хийж байсан, анхдагч болон хоёрдогч дата мэдээлэлд анализ дүн шинжилгээ хийж байсан туршлагатай байх ба Хөгжлийн Шийдэл ТББ-т материал ирүүлэхдээ хамтад нь хавсаргах шаардлагатай;
  • Тоон болон чанарын судалгааг зохион байгуулахад тохиромжтой судалгааны арга зүйн мэдлэг, ур чадвартай байх. Тоон болон чанарын дүн шинжилгээ хийх чадвартай, өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд тохиромжтой программ хангамжийг ашиглах чадвартай байх;
  • Ижил төрлийн судалгааны ажил ахалж байсан туршлагатай байх;
  • Задлан шинжлэх, техникийн бичгийн ур чадвартай байх;

Судалгааны багт тавигдах шаардлага:

  • Судалгааны баг нь хамгийн багадаа 3 судлаачдаас бүрдсэн байх;
  • ЖДБ-ийн өрсөлдөх чадварын чиглэлээр дэмжиж ажиллах зөвлөх эсвэл ахлах судлаачтай байх;
  • Зөвлөх эсвэл ахлах судлаач нь ЖДҮ сектор, эдийн засгийн чиглэлээр судалгаа шинжилгээ, үнэлгээний ажлуудыг ОУБ-ууд, төсөл хөтөлбөрүүдэд хийж гүйцэтгэж байсан 10 хүртэлх жилийн ажлын туршлагатай байх;
  • Задлан шинжлэх, техникийн бичгийн ур чадвартай байх;

Санал ирүүлж буй байгууллага нь мэдээлэл цуглуулалтыг хөнгөвчлөхөд шаардлагатай бусад техникийн нөөцийг санал болгож болох бөгөөд тэдгээр нь мэдээлэл цуглуулах загвар, дүн шинжилгээ хийх, өгөгдөл оруулах чанарыг бүхэлд нь хариуцах ба орон нутгийн тоологч/зохицуулагчдын хяналтыг хариуцна.

ХАВСРАЛТ I. САНАЛ ИРҮҮЛЭХ

Судалгааны ажлыг сонирхсон байгууллагууд нь дараах баримт бичгийг ирүүлэхийг урьж байна. Үүнд:

Техникийн санал [30 хуудаснаас хэтрэхгүй]

  • ЖДБ-үүдийн өрсөлдөх чадвартай холбоотой суурь судалгаа болон ижил төстэй бусад судалгааг өмнө нь гүйцэтгэсэн тухай баримт бүхий байгууллагын танилцуулга.
  • Энэхүү ажлын даалгаврын хүрээнд хийгдэх судалгааны ажлын санал болгож буй аргазүй, мэдээлэл цуглуулах аргачлал зэргийг нарийвчлан тусгасан байдал (ЖДБ-ийн өрсөлдөх чадварыг үнэлэхдээ ОУХТ-ийн матрицан аргыг ашиглан оёдлын салбарын ЖДБ-үүдийн өрсөлдөх чадварыг үнэлэх судалгааны аргазүй, асуумжийг боловсруулсан байдал)
  • Санал болгож буй үйлчилгээ, чанарын хяналт, мэдээлэл цуглуулах арга, хэрэгсэл, үр дүнд шинжилгээ хийх арга, арга зүйг тайлбарласан танилцуулга (Судалгааг авах техник хангамж (tablet, CATI гэх мэт), нөөцийн мэдээлэл (зураг хэлбэрээр г.м) хавсаргасан байх).
  • Судалгааг хийж гүйцэтгэх ажлын жагсаалт, нарийвчилсан төлөвлөгөө /долоо хоногоор/
  • Багийн бүрэлдэхүүний жагсаалтыг гишүүн бүрд хуваарилсан гүйцэтгэх үүргийн хамт ирүүлэх. Мөн багийн гишүүдийн анкет (CV)-г хавсаргах (Анкет бүр 5 хуудаснаас хэтрэхгүй байх).
  • Өмнө нь ижил төстэй шинж чанар бүхий амжилттай хийж дуусгасан судалгаануудын талаарх тодорхойлолтыг дор хаяж гурав (3)-ыг ирүүлнэ. Тус мэдээлэлд гүйцэтгэгчийн өмнөх гүйцэтгэлийн талаар холбогдох боломжтой хүмүүсийн холбоо барих нэр, и-мэйл хаяг, утасны дугаарыг агуулсан байх ёстой.

Үнийн санал

Үнийн саналд бүх ажил, үйлчилгээг 25 сая төгрөгт багтаасан байна. Үнийн саналын задаргааг Хөгжлийн шийдэл ТББ-ын вэбсайтаас татаж авах боломжтой. Энд дарж татаж авна уу.

Санал ирүүлж буй байгууллага нь procurement@dsmongolia.org mungunbagana@dsmongolia.org Оёдлын салбарын ЖДБ-үүдийн өрсөлдөх чадварын судалгаа нэртэйгээр 2024 оны 7 сарын 04-ний өглөөний 11 цагаас өмнө ирүүлнэ үү.

Судалгаатай холбоотой асуулт байвал Мониторинг, үнэлгээний ажилтан О.Баасанжавтай холбогдоно уу. – baasanjav@dsmongolia.org + 976 95913553

ХАВСРАЛТ II. САНАЛЫГ ДҮГНЭХ

Дараах шалгуур үзүүлэлтийн дагуу техникийн саналуудыг үнэлж дүгнэнэ. Үүнд:

  1. Техникийн санал (үнэлэх жин: 60 оноо)
  • Нийгэм, эдийн засаг, ЖДҮ секторын судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг 5 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх (10 оноо)
  • ЖДБ-ийн өрсөлдөх чадварын судалгааны арга зүй, аргачлал, түүврийн хэмжээ ба түүний тархаалтыг ойлгомжтой тусгасан санал (20 оноо)
  • Санал болгож буй үйлчилгээ, чанарын хяналт, мэдээлэл цуглуулах арга, хэрэгсэл, үр дүнд шинжилгээ хийх арга, арга зүйг тайлбарласан танилцуулга ба хүчин чадал (орон нутгийн судалгааны тоологч нарыг томилж улсын хэмжээнд судалгаа явуулах хүний нөөцийн чадавхтай байх, мэдээлэл цуглуулах, боловсруулахад шаардлагатай тоног төхөөрөмжтэй байх (tablet, CATI гэх мэт) (20 оноо)
  • Судалгааг гүйцэтгэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө ба багийн гишүүдийн ажил үүргийн хуваарилалт (орон нутгийн судалгааны тоологч нарыг томилж түүвэр авах орон нутгуудын хэмжээнд судалгаа явуулах хүний нөөцийн чадавхтай байх, мэдээлэл цуглуулах, боловсруулахад шаардлагатай тоног төхөөрөмжтэй байх (10 оноо)
  1.     Хүний нөөцийн чадавх, мэргэшил (үнэлэх жин: 40 оноо) 
  • Багийн ахлах ба үндсэн багийн гишүүдийн нийгэм-эдийн засаг, бизнес удирдлага, төслийн менежментийн чиглэлийн мэргэжлийн зэрэг, цол (10 оноо)
  • Багийн ахлах нь эдийн засаг, ЖДҮ сектор, нийгмийн шинжлэх ухааны судалгааны салбарт багадаа 8 жил тасралтгүй ажилласан туршлагатай. Багийн ахлах ба үндсэн багийн гишүүд нь ЖДБ-ийн өрсөлдөх чадвар, хөгжлийн эдийн засаг, хувийн секторын хүрээнд судалгаа шинжилгээний ажил, тэр дундаа түүвэр судалгаа, баримт бичгийн болон чанарын судалгаа хийж байсан, анхдагч болон хоёрдогч дата мэдээлэлд анализ дүн шинжилгээ хийж байсан туршлага (20 оноо)
  • ЖДҮ сектор болон оёдлын салбарын ЖДБ-үүдийн хөгжилд тулгамдаж буй асуудал, шийдэлд үнэлэлт, дүгнэлт боловсруулан танилцуулж байсан туршлага (салбарын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж байсан нийтлэл, боловсруулж байсан тайлан, мэдээ г.м) (10 оноо).

Багийн бүх гишүүд нь судалгааны туршид Монгол улсад оршин суудаг байна. Техникийн эцсийн үнэлгээний дараа (дээр дурдсан) зөвхөн 70-аас доошгүй оноотой тендерийн зардлын саналыг нээж, үнэлнэ. 50 онооноос доош техникийн саналыг техникийн хүлээн авах боломжгүй гэж үзнэ. Үнэлэхдээ техникийн саналын 70%, үнийн санал 30%-аар жинлэнэ.

[1] https://intracen.org/our-work/projects/sme-competitiveness-survey-and-outlook


en_USEN