ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Хөгжлийн Шийдэл ТББ нь Европын Холбооны SWITCH-Asia хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Эдийн засгийн ногоон шилжилт” (SOGE) төслийн хүрээнд хүнс, ус, ундааны салбарын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн тогтвортой, байгаль орчинд ээлтэй бизнесийн загварт шилжих үйл явцыг дэмжих зорилгоор бизнес хөгжлийн болон ESG (Байгаль орчин, Нийгэм, Засаглал) хэрэгжилтийг сайжруулах зөвлөх үйлчилгээүзүүлэх мэргэжлийн зөвлөх байгууллагыг сонгон шалгаруулах гэж байна.
Төслийн хүрээнд өмнөх шатанд оролцогч компаниудад ESG анхан шатны үнэлгээ хийж, байгууллагын байгаль орчны менежмент, нийгмийн хариуцлага, байгууллагын засаглалын чиглэлээр сайжруулах шаардлагатай асуудлуудыг тодорхойлсон. Мөн бизнесийн санхүүгийн төлөвлөлт, банк санхүүгийн байгууллагуудтай холбох, ногоон болон хөнгөлөлттэй санхүүжилтэд холбогдох чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн.
Энэ удаагийн зөвлөх үйлчилгээний зорилго нь ESG үнэлгээ болон өмнөх зөвлөмжүүдэд тулгуурлан сонгогдсон 6 компанийн бизнесийн үйл ажиллагаа болон ESG хэрэгжилтийг бодитоор сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм. Үүнд бизнесийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг үнэлэх, санхүүгийн удирдлага болон бизнесийн төлөвлөлтийг сайжруулах, ESG зарчмыг байгууллагын стратеги болон өдөр тутмын үйл ажиллагаанд уялдуулах, ногоон бизнесийн хөгжлийн боломжийг тодорхойлох, цаашдын өсөлт болон санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.
Зөвлөх үйлчилгээ үйлчилгээний хугацаа 2026 оны 3–4 дүгээр сар байна.
Сонгогдох зөвлөх байгууллага нь дараах үндсэн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Үүнд компанийн ESG үнэлгээ болон аудитын тайланд үндэслэн сайжруулалтын төлөвлөгөө боловсруулах, бизнесийн үйл ажиллагаа болон санхүүгийн нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх, ESG бодлого болон дотоод журам боловсруулахад дэмжлэг үзүүлэх, ESG хэрэгжилтийг бизнесийн үйл ажиллагаатай уялдуулах, байгууллагын ажилтнуудад мэдлэг олгох сургалт зохион байгуулах, байгаль орчны гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлох, мөн компани тус бүрт бизнес хөгжлийн төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлууд багтана.
Энэхүү зөвлөх үйлчилгээг Улаанбаатар хотод (шаардлагатай тохиолдолд танхим болон цахим хэлбэрээр) хэрэгжүүлнэ.
Сонгон шалгаруулалтад оролцох зөвлөх байгууллага нь Монгол Улсад бүртгэлтэй, хүчин төгөлдөр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байх бөгөөд бизнесийн зөвлөх үйлчилгээ, тогтвортой хөгжил, бизнесийн чиглэлээр дор хаяж 5 жилийн туршлагатай байна. Мөн зөвлөх баг нь холбогдох чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, бизнесийн зөвлөх үйлчилгээ, санхүүгийн шинжилгээ, бизнес хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн байна.
Сонирхсон зөвлөх байгууллагууд дараах баримт бичгийг нэг PDF файл болгон бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
- Албан хүсэлт бүхий албан бичиг
- Техникийн болон үнийн саналыг багтаасан зөвлөх үйлчилгээний санал
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Байгууллагын танилцуулга
- Зөвлөх багийн гишүүдийн CV
Баримт бичгийг 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор дараах имэйл хаягаар ирүүлнэ.
Имэйл: procurement@dsmongolia.org
Лавлах дугаар: 99025184
Сонгон шалгаруулалтын үнэлгээний дараа зөвхөн шалгарсан зөвлөх байгууллагатай холбогдож мэдэгдэнэ.
