ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ТУХАЙ
- Хөгжлийн шийдэл ТББ нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлх голын ай сав дагуу үерээс хамгаалах хөв цөөрөм барих зорилгоор ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ авах сонирхолтой байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй ААН, байгууллагуудыг саналаа ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Бэлх голын үерийн хамгаалалтын батлагдсан зураг төсөл, судалгааг үндэслэн үер болон халиа тошингоос хамгаалах хөв цөөрөм далан, сувгийн ажлын зураг төсөл боловсруулах зорилготой.
- Санал ирүүлж буй ААН, байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах бичиг баримтыг ирүүлнэ.
- Байгууллагын ерөнхий танилцуулга
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Зураг төслийг боловсруулахад шаардагдах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
- Барилга хот байгуулалтын яамны Инженерийн байгууламж, шугам сүлжээний зураг төсөл боловсруулах 1.3.5 зөвшөөрөлтэй эсвэл Монголын барилгын үндэсний ассоциацийн ЗТ -3.2, ЗТ -4.2 “Усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах” тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж
- Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл
- Хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө хуваарь.
- Үнийн санал
- Сонирхсон ААН, байгууллага ажлын даалгавар болон нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг 89008078 утаснаас лавлана уу. (Хэрэв шаардлагатай бол ажлын талбарт хамт очиж танилцаж болно.)
- Үнийн саналыг 2026 оны 02 дүгээр сарын 02 -ны өдрийн 18 цаг хүртэл procurement@dsmongolia.org Conference naranbat@yahoo.com хаягаар илгээсэн байна.
