Back
Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Брэнд бүтээх сэдвийн хүрээнд сургалтын материал боловсруулах” маркетинг, брэндинг чиглэлээр мэргэшсэн байгууллага үнийн санал ирүүлнэ үү. 

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Брэнд бүтээх сэдвийн хүрээнд сургалтын материал боловсруулах” маркетинг, брэндинг чиглэлээр мэргэшсэн байгууллага үнийн санал ирүүлнэ үү. 

Ерөнхий

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөр нь Жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд хувь нэмэр оруулах зорилготойгоор хэрэгжиж байгаа бөгөөд ЖДБ эрхлэгчдийг компанийн засаглал болон бизнес менежментийн чиглэлээр чадавхжуулах үйл ажиллагаа явуулдаг.

Тус үйл ажиллагааны хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдийн Брэнд бүтээх, бүтээгдэхүүн хөгжүүлэх мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэхээр “Брэнд бүтээх” сургалтын материал боловсруулах байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

Хэрэгцээ шаардлага:

BEST хөтөлбөрийн харилцагч жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесээ хөгжүүлэхэд тулгардаг нийтлэг бэрхшээлүүдийн нэг нь байгууллагын болон бүтээгдэхүүний брэндээ хэрхэн бүтээх болон бүтээгдэхүүнээ хэрхэн хөгжүүлэх талаарх мэдлэг, ур чадварын хангалтгүй байдал байна. Иймд бизнес ЖДБ эрхлэгчдэд зориулан “Брэнд бүтээх болон бүтээгдэхүүн хөгжүүлэлт”-ийн мэдлэг ур чадвар олгох сургалт болон гарын авлага боловсруулан ЖДБ эрхлэгчдэд хүргэх шаардлагатай байна.

Зорилго:

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн харилцагч жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах зорилгоор ашиглагдах “Брэнд бүтээх” сэдвийн хүрээнд сургалтын материал, гарын авлагыг  боловсруулах.

Үйл ажиллагааны хамрах хүрээ 1)    Сургалтын төлөвлөгөөг захиалагч байгууллагатай тохиролцож, батлуулах.

2)    Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан Брэнд бүтээх, бүтээгдэхүүн хөгжүүлэх мэдлэг ур чадвар олгох сургалтын хөтөлбөр сургалтын материал боловсруулах.

3)    Жижиг дунд бизнесийг чадавхжуулах чиглэлээр ажиллаж байгаа BEST хөтөлбөрийн зөвлөхүүдэд сургалтыг хэрхэн заах, сургалтын материал, Tool загваруудыг хэрхэн ашиглах чиглүүлэх сургалт явуулах.

4)    Эцсийн сургалтын хөтөлбөр материалыг soft хувилбараар болон зохиогчийн эрхийг Хөгжлийн Шийдэл ТББ-д бүрэн шилжүүлэх нөхцөлөөр ирүүлэх.

Ирүүлэх сургалтын материалын бүрдэл ·      ЖДБ эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад үндэслэсэн, сэдвийн хүрээнд шаардлагатай агуулгыг багтаасан  сургалтын сэдэвчилсэн төлөвлөгөө

·      Сургалтын PPT слайд

·      Сургалтыг хэрхэн заах талаар аргачлал тайлбар бүхий сургагч багшийн гарын авлага, тараах материал, ашиглах tool загварууд

·      Сургалтад оролцогчийн ашиглах брэнд бүтээх, бүтээгдэхүүн хөгжүүлэх аргачлал, бэлэн загвар бүхий гарын авлага

Ерөнхий шаардлага ·      Сургалтын материалыг ЖДБ-н онцлог, хэрэгцээ шаардлагад тулгуурлан онолоос илүү хэрэглээнд суурилсан, жижиг дунд бизнес ашиглахад ойлгомжтой байдлаар боловсруулах.

·      Бизнес эрхлэгчид ашиглах Брэнд бүтээх, бүтээгдэхүүн хөгжүүлэх аргачлал, загвар tool бүхий гарын авлага боловсруулах

·      Нийт сургалтын 30хувь онол болон лекц хэлбэрээр байх, 70хувь практик дасгал, жишээ кэйс байх

·      Сургагч багш сургалтыг үр дүнтэй, ойлгомжтой явуулахад ашиглах дасгал ажил, жишээ кэйс бэлтгэх

·      Сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа брэнд болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой арга, аргачлал ашигласан бол давуу тал болно

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид тавигдах шаардлага

/Доорх шаардлагыг хангаж буй тодорхойлолт, нотлох баримтыг бичгээр ирүүлэх/

·      Байгууллагын туршлага: Брэнд, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй  5-аас дээш жилийн туршлагатай брэнд, маркетингийн мэргэшсэн байгууллага байх.

·      Зөвлөхийн туршлага: Сургалтын материал, гарын авлага боловсруулах зөвлөхүүд нь Брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр ажилласан болон сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн 5-аас дээш жилийн туршлагатай байх.

·      Сургалтын хөтөлбөр: Сургалтын материал, гарын авлага боловсруулахдаа брэнд бүтээх, хөгжүүлэх болон бүтээгдэхүүн хөгжүүлэх Олон улс болон бүс нутагт хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлал ашиглах

·      И баримт шивдэг аж ахуй нэгж байх

Сонгон шалгаруулалтад ирүүлэх бичиг баримт

·      Аж ахуй нэгжийн гэрчилгээ

·      Байгууллагын туршлага, ижил төрлийн үйлчилгээ үзүүлсэн хийгдсэн ажлуудын мэдээлэл бүхий байгууллагын танилцуулга

·      Шаардлага хангах ур чадварын тодорхойлолт, ажилласан туршлага бүхийн зөвлөхийн CV

·      Брэнд болон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр ЖДБ эрхлэгчдэд шаардлагатай агуулгыг багтаасан сургалтын хөтөлбөр гаргаж ирүүлэх

·      Заасан хугацаанд хийгдэх ажлын төлөвлөгөө

·      Бусад холбогдох бичиг баримт

Хугацаа Ажлыг 2023 оны10-р сарын 15-оос 2023 оны 11-р сарын 20-ны хооронд хийж боловсруулах

·      Сургалтын материал боловсруулах (сургалтын PPT, сургагч багшийн гарын авлага)

·      Сургалтын материал дээр санал авах, сайжруулах:

·      Бизнес эрхлэгчид ашиглах Брэнд бүтээх, бүтээгдэхүүн хөгжүүлэх аргачлал, загвар tool бүхий оролцогчийн гарын авлага боловсруулах

·      Оролцогчийн гарын авлага дээр санал авах, сайжруулах

·      Сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулах

·      Сургалтын материал хүлээлгэн өгөх

Та материалыг монгол хэлээр бүрдүүлэн tuul@dsmongolia.org procurement@dsmongolia.org,  хаягаар 2023 оны 10 дугаар сарын 10 -ны өдрийн 12.00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

99038983 дугаараас болон tuul@dsmongolia.org хаягаар авна уу.


en_USEN