Back

ЖДБ-үүдэд зориулсан НББ-ийн гарын авлага боловсруулах ажлын үнийн санал авах урилга

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд ЖДБ-үүдэд зориулсан НББ-ын гарын авлага боловсруулах ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна. Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org хаягаар 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажил:

ЖДБ-үүдэд НББ,Татвар,Даатгалын талаар практик жишээн дээр суурилсан системтэй ойлголт өгөхүйц агуулгатай гарын авлага боловсруулан 2021 оны 09 сарын 20-ны дотор захиалагчид хүлээлгэн өгөх.

Гарын авлагын агуулгын хүрээ:

  • НББ-ын үндсэн ойлголт,бүртгэл,тайлагнал;
  • Холбогдох татварын тайлан, санхүүгийн тайлангийн уялдаа холбоо;
  • Даатгалын тухай ойлголт;

Ирүүлэх материал:

1. Үнийн санал

2. Техникийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд.

3. Нийлүүлэгчийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд.

Загварыг татаж авах


en_USEN