Back
ЖДБ эрхлэгчдэд хэрэгцээтэй Монгол улсын хууль, тогтоомж, журмуудын эмхэтгэл, хоорондын хамаарал болон жижиг дунд бизнесүүдэд зориулсан зөвлөмжийн гарын авлага боловсруулах ажлын үнийн санал авах урилга

ЖДБ эрхлэгчдэд хэрэгцээтэй Монгол улсын хууль, тогтоомж, журмуудын эмхэтгэл, хоорондын хамаарал болон жижиг дунд бизнесүүдэд зориулсан зөвлөмжийн гарын авлага боловсруулах ажлын үнийн санал авах урилга

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд “ЖДБ эрхлэгчдэд хэрэгцээтэй хууль, тогтоомж, журмуудын эмхэтгэл, хоорондын хамаарал болон ЖДБ-үүдэд зориулсан зөвлөмж” боловсруулах ажлыг гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org, mungunbagana@dsmongolia.org хаягаар 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 17.00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажил:

Монгол улсын нутаг дэвсгэрт хэрэгждэг хууль, тогтоомж, журам, холбогдох бусад шийдвэрүүдийн онцлох зүйл заалтуудыг эмхэтгэж, эдгээр хууль, эрх зүйн актуудын хоорондын холбоо хамаарлыг тайлбарлах, ЖДБ-үүдэд зориулсан зөвлөмжийг бодит жишээ, баримтаар баяжуулсан агуулгатай гарын авлага боловсруулан 2022 оны 01 сарын 21-ний дотор захиалагч талд хүлээлгэн өгөх.

Гарын авлагын агуулгын хүрээ:

  • Хууль, тогтоомж, журмуудын ЖДБ-үүдэд чухал ач холбогдолтой зүйл, заалтуудын эмхэтгэл
  • Дээрх хууль, тогтоомж, журмуудын хоорондын хамаарал
  • Дээрх хууль, тогтоомж, журмууд болон бусад хууль зүйн актуудын үр дүнтэй ашиглахад чиглүүлсэн бодит жишээгээр баяжуулсан зөвлөмж /тухайн хуулийн хэрэглээтэй холбоотой гардаг маргаан, зөрчил, боломжуудыг харуулсан байвал тохиромжтой./

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

1. Үнийн санал;

2. Байгууллагын танилцуулга, ажлыг гүйцэтгэх багийн гишүүдийн мэдээлэл, байгууллагын туршлагыг харуулсан нэмэлт материалууд /өмнө ижил төрлийн ажил гүйцэтгэж байсан бол нотлох баримтууд/

3. Гүйцэтгэх ажлыг хэрхэн хийх талаар ажлын удирдамж

  • Хууль, тогтоомж, журмууд болон бусад эрх зүйн актуудын эмхэтгэл, хоорондын хамаарлыг хэрхэн хийх талаарх ажлын санал
  • Хууль, тогтоомж, журмуудын ашиглалттай холбоотой зөвлөмжийг хэрхэн боловсруулах талаар ажлын ажлын санал

Үнийн санлын загварыг энд дарж татаж авна уу.


en_USEN