Даатгалын үйлчилгээ үзүүлэх ажлын санал хүлээн авах урилга
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хүрээнд Даатгалын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг үйлчилгээ үзүүлэх ажлын саналаа ирүүлэхийг урьж байна.
Даатгалын төрөл: Хөрөнгийн даатгал, Гэнэтийн ослын даатгал, Тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгал, Эрүүл мэндийн даатгал
Нийлүүлэгчээс ирүүлэх материал:
1. Байгууллагын танилцуулга, Үнийн санал;
2. Техникийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;
3. Нийлүүлэгчийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд
Та нийлүүлэгчээс ирүүлэх хэсэгт заасан баримт бичгүүдийг бүрдүүлэн procurement@dsmongolia.org Conference dariimaa@dsmongolia.org хаягаар 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 16:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Нийлүүлэгчээс ирүүлэх баримтын маягтыг эндээс татна уу.