Back
Бичил санхүүжилт тэтгэлэгт хөтөлбөрийн Дорноговь, Дорнод, Хэнтий аймгуудын үр шим хүртэгчдийн амжилтын түүхийн видео бичлэг хийх байгууллага шалгаруулах

Бичил санхүүжилт тэтгэлэгт хөтөлбөрийн Дорноговь, Дорнод, Хэнтий аймгуудын үр шим хүртэгчдийн амжилтын түүхийн видео бичлэг хийх байгууллага шалгаруулах

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалагч гэх) хүрээнд ‘BEST хөтөлбөрийн бичил тэтгэлэг хүртэгчдын болон хөтөлбөрийн үйл ажиллагааг сурталчлах’ цуврал видео контент хийх ажлыг гүйцэтгэх АНН-г холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн amarbayasgalan@dsmongolia.org хаягаар 2022 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн 17.00 цагаас өмнө  ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажил:

BEST хөтөлбөрийн бичил санхүүжилт хүртэгчдийн амжилтын түүхийн бичлэгийг аймгуудаар томилолтоор явж хийнэ. 9-н харилцагчийн бичлэгийг 2023 оны 3-р сарын 31-нээс өмнө хийж өгсөн байх.

Захиалгат ажлын хамрах хүрээ:

  • BEST хөтөлбөрийн үйл ажиллагааны тухай;
  • Тэтгэлэг авсан харилцагчийн бизнесийн үйл ажиллагааны тухай;
  • Хөгжлийн шийдэл ТББ-н тухай
  • Тухайн аймгийн онцлог, бизнесүүдийн шинж чанарын тухай

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

1. Үнийн санал;

2. Техникийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;

3. Нийлүүлэгчийн шаардлагыг хангаж буйг нотлох баримтууд;

4. Томилолтоор ажиллах төлөвлөгөө /зардалуудыг дэлгэрэнгүй задалсан байх/

Загварыг татаж авах

Төсөөтэй амжилтын түүхийн бичлэгийг үзэх  


en_USEN