Back
БИЗНЕСИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ, ЧАДАВХ,  ИЛ ТОД БАЙДЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

БИЗНЕСИЙН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ, ЧАДАВХ, ИЛ ТОД БАЙДЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

Зорилго:

Ханбогд суманд хэрэгжиж буй  “Тогтвортой амьжиргаа дэмжих” төслүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх. Хөдөө аж ахуйн бизнесийг дэмжих чиглэлээр хийгдсэн хөрөнгө оруулалт, бизнесийн зөвлөх үйлчилгээний үр дүн, тогтвортой байдлын чадавхийг үнэлэх, дүгнэх хөндлөнгийн үнэлгээ

Үнэлгээний хамрах хүрээ:

  1. Төслийн хэрэгжилтийн үнэлгээ/төлөвлөлт, гүйцэтгэл/
  2. Төслийн эдийн засагт үзүүлсэн нөлөө/сумын хэмжээнд/
  3. Төслийн нийгэмд үзүүлсэн нөлөө/сумын хэмжээнд/
  4. Төслийн байгаль орчинд үзүүлсэн нөлөө/сумын хэмжээнд/
  5. Төслийн үр ашиг хүртэгчдэдээ үзүүлсэн нөлөө
  6. Төслийн гишүүдийн Төсөлдөө оролцсон оролцооны үнэлгээ
  7. Төслийн үр дүнд үүссэн компани, хоршооны чадавхыг үнэлэх/тухайн компани, хоршоо бүрийн хувьд дараах сэдвийн хүрээнд үнэлгээ хийнэ.

          a. Засаглалын үнэлгээ

          b. Менежментийн үнэлгээ     

              i. Манлайлал, гүйцэтгэх удирдлага
              ii. Стратегийн менежмент
              iii. Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент
              iv. Маркетинг, борлуулалтын менежмент
              v. Санхүүгийн тайлагнал, санхүүгийн үзүүлэлтүүд, санхүүгийн менежмент
              vi. Эрсдэлийн менежмент
              vii. Цагийн менежмент

        c. Бизнесийн хөгжлийн боломж

        d. Бизнесийн асуудал бэрхшээлүүд

       e. Бодлого журам, бичиг баримтууд шаардлага МУ-н хууль эрхзүйн стандарт хангасан байдал

       f. Архив, албан бичиг төлөвлөлт

       g. Стратеги төлөвлөлт, бизнесийн төлөвлөгөө

       h. Аж ахуйн нэгжийн чадавх

       i. Бизнес үйл ажиллагааны чадавх

  1.  

Байршил:

Өмнөговь аймаг, Ханбогд сум

Үнэлгээнд хамрагдах байгууллага:

  • Ханбогд сумын төв болон сумын багуудад байрлах 3 хоршоо, 3 компани.
  • Сум орон нутгийн төлөөлөл, үйлчилгээ үзүүлэгч байгууллага

Нийлүүлэгчид тавигдах шаардлага:

  • Хуулийн этгээд байх /гэрчилгээ/
  • Багийн ахлагч судалгаа, үнэлгээний туршлагатай байх /CV/
  • Байгууллага нь судалгаа, үнэлгээний чиглэлээр  3 ба түүнээс дээш жил ажилласан  /Байгууллагын танилцуулга/
  • Ижил төрлийн үйл ажиллагаа хийж байсан бол давуу тал /Байгууллагын танилцуулга, захиалагч талын тодорхойлолт/
  • Богино хугацаанд хийх хүн хүчний нөөцтэй байх

Хугацаа: Үнийн саналыг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны 17:00 цаг хүртэл procurement@dsmongolia.orgenkhamgalan@dsmongolia.org хаягаар хүлээн авна.

Мэдээлэл авах утас: 99905995, 88095951


en_USEN