Харилцагчийн бүртгэлийн системийн хөгжүүлэлт хийх
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн (цаашид захиалгагч гэх) хүрээнд харилцагчийн бүртгэлийн системийн хөгжүүлэлт хийх сонирхолтой аж ахуйн нэгжийг холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна.
Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org, serod@dsmongolia.org хаягаар 2023 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Системийн шаардлагын талаар болон нэмэлт мэдээлэл авах:
Утас: 77222210, 94102444
Гүйцэтгэх ажил
№ |
Агуулга |
|
1 |
Гүйцэтгэх ажлын нэр |
“Харилцагчийн бүртгэлийн систем”-ийн хөгжүүлэлт |
2 |
Захиалагч талууд |
USAID-н санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-н хэрэгжүүлж буй BEST хөтөлбөр |
3 |
Төсөв |
– |
4 |
Хэрэгжүүлэх хугацаа |
Эхлэх хугацаа: 2023 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Дуусах хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ажил үйлчилгээг ойролцоогоор ажлын 90 хоногийн хугацаанд бүрэн хийж дуусгасан байх. |
5 |
Ажлын зорилго |
“Хөгжлийн Шийдэл” ТББ нь үйл ажиллагааныхаа хүрээнд харилцагчийн үндсэн мэдээллийг бүртгэх, харилцагчдад үзүүлсэн үйлчилгээг бүртгэх, харилцагчийг хянах, тайлан гаргах гэх мэт харилцагчтай холбоотой бүртгэл хөтлөлтийг бүртгэлийн системээр дамжуулан хийх шаардлага үүсдэг. Системийн зорилго нь харилцагчийн үндсэн мэдээллийг бүртгэх хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай холбоотой бүртгэл хөтлөлтийг хийх, хяналт хийх, тайлагнах юм. |
6 |
Ажлын хамрах хүрээ, тодорхойлолт |
Харилцагчийн бүртгэлийн системийн хөгжүүлэлт хийх
|
7 |
Ажил хэрэгжүүлэх, тайлагнах хугацаа, үе шат |
Эхлэлтийн төлөвлөгөө: Гэрээ байгуулснаас хойш хуанлийн 5 хоногийн дотор буюу 2024 оны 01 дугаар сарын 05-ны дотор дараах ажлуудыг хийж гүйцэтгэн, захиалагч талд танилцуулж хүлээлгэн өгнө.
Явцын тайлан – 1: Гэрээ байгуулснаас хойш ажлын 30 хоногийн дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 29-ны дотор дараах ажлуудыг хийж гүйцэтгэн, захиалагч талд танилцуулж хүлээлгэн өгнө.
Явцын тайлан – 2: Гэрээ байгуулснаас хойш ажлын 60 хоногийн дараа буюу 2024 оны 02 дугаар сарын 29-ны дотор дараах ажлуудыг хийж гүйцэтгэн, захиалагч талд танилцуулж хүлээлгэн өгнө.
Эцсийн тайлан: Гэрээ байгуулснаас хойш ажлын 90 хоногийн дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 29-ний дотор эцсийн тайлан, ажил хүлээлгэн өгөх актыг гаргаж өгөх бөгөөд дунд хугацааны тайлангаас өгсөн үйл ажиллагааны үр дүнг дуусгасан байх.
|
8 |
Нийлүүлэгчид тавигдах шаардлага |
Ажил гүйцэтгэх байгууллагад тавигдах нийтлэг шаардлага:
|
Нийлүүлэгчээс ирүүлэх материал:
1. Үнийн санал;
- Үнийн саналд НӨАТ шингэсэн эсэхийг тодорхой бичсэн байх
2. Байгууллагын танилцуулга, ажил гүйцэтгэх багийн гишүүдийн танилцуулга, байгууллагын туршлагыг харуулсан нэмэлт материалууд /өмнө ижил төрлийн ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтууд/
- Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга /Өмнө ижил төрлийн үйл ажиллагаа гүйцэтгэсэн туршлагуудыг харуулсан байх/
- Багийн гишүүдийн дэлгэрэнгүй CV /багийн ахлагч, багийн гишүүдийг ялгах, үүргийг тодорхойлсон байх/
3. Гүйцэтгэх ажилтай холбоотой дараах зүйлсийг тусгасан ажлын санал ирүүлсэн байх
- Ажлыг ямар хугацаанд гүйцэтгэх календарчилсан төлөвлөгөө
- Системийн хөгжүүлэх тухай арга хэрэгсэл болон ашиглах технологийг тодорхойлсон байх
- Хөгжүүлсэн системийн баталгаат хугацааг тодорхойлсон байх