Back
Тэтгэлэгт хөтөлбөр сонгон шалгаруулах систем хөгжүүлэх

Тэтгэлэгт хөтөлбөр сонгон шалгаруулах систем хөгжүүлэх

Захиалагч байгууллагын нэр

Хөгжлийн Шийдэл ТББ

Хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) Санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөр нь Жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд хувь нэмэр оруулах зорилготойгоор хэрэгжиж байгаа бөгөөд ЖДБ эрхлэгчдийг компанийн засаглал болон бизнес менежментийн чиглэлээр чадавхжуулах үйл ажиллагаа явуулдаг.

Ажил үйлчилгээний зорилго

BEST хөтөлбөрийн бичил санхүүжилтийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ашиглаж байгаа програмууд болон датаг нэгтгэн нэг системээр сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, дүгнэх, хандах эрхийг зохион байгуулж, хэрэглэгчидэд хялбар хэрэглээг санал болгоно. Үүний тулд вэбэд суурилсан сонгон шалгаруулалт, хяналтын системийг бий болгоно.

ВЭБ програмд тавигдах шаардлага

  • 6 section-той
  • Горилогч, оролцогчийн panel, хяналт үнэлгээний panel-тэй байна.
  • Тус бүрийн асуулгыг хавсралтын дагуу хийнэ.

  • Хандах эрхийн зохицуулалттай байна.
    • Админ 1 эрх /Эрхийн бүлэг тохируулах/
    • Ерөнхий менежер 1 эрх /бүх өөрчлөлтийг баталгаажуулах эрх/
    • Грант зохицуулагч эсвэл host 2 хүртэл эрх /2,3, 5, 6 edit эрх/, үнэлгээний хорооны гишүүн
    • Үнэлгээний хорооны гишүүд /2, 5-г харах эрх, 3, 6-д хандах, үнэлгээ хийх эрх, 4-д хандаж мэйл, мессэж илгээх эрх, 6-д
    • Оролцогч, горилогч /1, 2, 5-д хандах, мэдээлэл оруулах, attach оруулах эрх/
    • Зөвхөн явцыг харах эрх /2, 5-г хязгаарлалттай харах эрх/
  • Дэлгэрэнгүй системийн шаардлагыг 88105391 утаснаас лавлана уу.

Сонгон шалгаруулах шалгуур:

Туршлага ба мэргэшил:

  • Вэб програм бүтээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан 2-с багагүй жилийн туршлагатай
  • Гол код бичих үндсэн ажилтантай байх

Бүтээлч хандлага:

  • Сонгон шалгаруулалтын процесс болон зээлийн судалгаа шинжилгээний процессийг мэддэг байх, уралдаант шалгаруулалтын үйл ажиллагааг ойлгодог байх

Техникийн чадавхи:

  • Тухайн програмыг хийх техник, технологийн хангалттай нөөцтэй байх

Төсөв ба цаг хугацааны хуваарь:

  • Программыг бүтээх төлөвлөгөө, хуваарь

Портфолио ба лавлагаа:

  • Ижил төстэй ажил, эсвэл тухайн чиглэлийн програм зохиох чадамжтайг нотолсон баримт

Нийлүүлэгчийн шаардлага

1

Аж ахуй нэгжийн гэрчилгээ

Програм хангамж, вэб хөгжүүлэлтийн чиглэлээр багадаа 2 жил үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай.

2

Байгууллагын танилцуулга

Байгууллагын танилцуулга, хийсэн ажлын мэдээллүүд, демо гэх мэт

3

И-баримтын системд бүртгэлтэй эсэх

И-баримтын системд бүртгэлтэй байх

Төлбөр, тооцоо

10%     Гэрээ байгуулснаар

20%     Гүйцэтгэлээр

20%     Гүйцэтгэлээр

20%     Гүйцэтгэлээр

30%     Ажил хүлээлцсэн акт зурагдсаны дараа

Бүрдүүлэх материал:

  1. Байгууллагын гэрчилгээ
  2. Уг ажлыг удирдах багийн ахлагчийн мэдээлэл
  3. Багийн гишүүдийн мэдээлэл
  4. Өмнө хийсэн ажлын туршлага
  5. Үнийн санал/НӨАТ-гүй/ болон хийж гүйцэтгэх боломжит хугацаа

Материал хүлээн авах

Тавигдах шаардлагыг хангаж буй албан байгууллага дээрх материалуудыг Монгол эсвэл Англи хэл дээр бэлтгэж 2023 оны 6-р сарын 25-ны 17:00 цагаас өмнө procurement@dsmongolia.org erdenebayar@dsmongolia.org хаягаар ирүүлнэ үү. Материалаа ирүүлэхдээ цахим хаягийн гарчиг хэсэгт “BEST хөтөлбөрийн Тэтгэлэгт хөтөлбөр сонгон шалгаруулах систем хөгжүүлэх гэж бичиж ирүүлнэ.


en_USEN