Back
Монгол улсын ЖДБ-үүдийн дижитал шилжилтийн төвшнийг үнэлэх судалгаа хийх байгууллага сонгон шалгаруулна

Монгол улсын ЖДБ-үүдийн дижитал шилжилтийн төвшнийг үнэлэх судалгаа хийх байгууллага сонгон шалгаруулна

Судалгааны ажлын сэдэв: Монгол улсын ЖДБ-үүдийн дижитал шилжилтийн төвшнийг үнэлэх судалгаа

Хөгжлийн Шийдэл ТББ нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Санхүүжилттэй хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд судалгааны ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг тус судалгааг гүйцэтгэх сонирхол, холбогдох материалаа ирүүлэхийг урьж байна. Тус судалгаа нь дараах зорилготой.

  • Монгол улсын ЖДБ эрхлэгчдийн техник технологийн чадамж, шинэ технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй байдал, процессыг автоматжуулах буюу цахимжуулах шаардлагатай тулгарч байгаа эсэх, шинэ технологиудыг ашиглах хүний нөөцийн чадамж, Ковид 19 цар тахлын үед дижитал шилжилтийн төвшнийг үнэлж, тулгамдаж асуудал бэрхшээлүүдийг судлах, шийдвэрлэх арга замуудыг тодорхойлоход энэхүү судалгааны зорилго оршино.
Судалгааны байршилМонгол улс
Түүврийн хэмжээМонгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ЖДБЭ-г төлөөлөх 400-с доошгүй түүвэр бүрдүүлсэн байх. (Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль хамаарах Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ААН болон албан бус бизнесүүд түүвэрт хамрагдана). Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ААН, албан бус бизнесүүд нь нийт түүврийн 30%-аас доошгүй байна.
Судалгааг гүйцэтгэх хугацаа2021/12/20-2022/02/18
Гүйцэтгэх ажилЖДБЭ-с дижитал шилжилтийн нөхцөл байдлыг судлах, төвшнийг тодорхойлох судалгааны дизайн боловсруулж, дижитал шилжилтийн төвшнийг үнэлэх санал асуулгын судалгаа хийх. Асуулгын найдвартай байдлыг түүврийн 5 хувьд ноогдох ЖДБЭ-г хамруулан урьдчилан шалгасан байх. Дижитал шилжилтийг нэвтрүүлж буй ЖДБЭ-с хэрэгжүүлсэн туршлагыг судлах ярилцлагын судалгааг хийх. Судалгааны үр дүнг нэгтгэн судалгааны тайланг боловсруулж тайланг захиалагч талд өгөгдлийн хамт хүлээлгэн өгнө.
Бүрдүүлэх материалМэдүүлгээ ирүүлж буй судалгааны баг, байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах материалыг ирүүлнэ: Байгууллага танилцуулга /3 нүүрээс хэтрэхгүй/; Компанийн гэрчилгээний хуулбар; Хэрэгжүүлж байсан судалгаа, зөвлөх үйлчилгээний тухай танилцуулга; Судалгаа, шинжилгээ хийх, тайлан дүгнэлт боловсруулах чиглэлээр мэргэжлийн боловсон хүчний танилцуулга; Судалгаа хийх аргачлал, хийж гүйцэтгэх ажлын хуваарь болон үнийн дэлгэрэнгүй санал.

Материалаа дор дурдсан хаягаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү.

И-мэйл: procurement@dsmongolia.org

Утас: 77222210, 95913553


en_USEN