Back
Зүлэг тарих ажилд хамтран ажиллахыг урьж байна

Зүлэг тарих ажилд хамтран ажиллахыг урьж байна

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийг аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улс НҮБ-н ХАБИТАТ байгууллага нь Дасан зохицох сангийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх төсөл”-ийг Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь голын болон халиа, тошинд автах өндөр эрсдэл бүхий Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдийн иргэдийн үерийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх бөгөөд улс орны хэмжээнд баримтлах бодлого, зохицуулалтыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг улс, орон нутаг, олон нийтийн түвшинд бий болгох, зорилтод гэр хорооллын нутаг дэвсгэрт үерээс хамгаалах инженерийн байгууламж барих, төслийн үр дүнгийн тогтвортой байдлыг хангах, мэдлэг мэдээллийг санг бий болгож, иргэдийн бүлгийн оролцоог бий болгох зэрэг олон ажлуудыг багтаасан.

Уг төслийн хүрээнд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд хийсэн үер, халиа дошин хамгаалах шороон сувгийн эхний 300 метрийн дотоод налуу 2 талын хана болон голын голдрил хүртэл тэгш эрэг газрыг зүлэгжүүлэх ажлын худалдан авалтыг зарлаж байна. Энэхүү ажлын хүрээнд нийт зүлэгжүүлэх талбай 8100 м2 болж байгаа бөгөөд 10см-аас доошгүй хар шороон хөрсийг сувгийн ажлаас гарсан өнгөн хөрсийг ашиглан дэвсэх, үр суулгах, усалгаа, арчилгаа, хучлага, үрийн зардал, тээврийн зардал, ажлын хөлс зэргийг багтаасан үнийн санал ирүүлэхийг хүсч байна.

Дараах шаардлага хуваарийн дагуу, ажлын болон үнийн санал, байгууллагын танилцуулгын хамт procurement@dsmongolia.org  хаягаар техникийн болон үнийн саналаа 2025 оны 08 сарын 05-ны өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ үү.

Ажил үйлчилгээний хийгдэх ажлууд:

Ажил үүргийн агуулга Шалгуур үзүүлэлт, хэмжүүр
Хар шороо асган налуу талбайг тэгшлэх 300 метр газрын 2 тал болон голын хэсгийг тэгшилэн бэлдсэн байна
Үр суулгах Техникийн аргаар үрийг суулгасан байна
Бордоог цацаж өгөх Бүх талбайд
Усалгаа Тоног төхөөрөмжөөр хангасан байх

 

Ажил үйлчилгээ үзүүлэгчид тавигдах шаардлага:

Туршлага Гадна талбайн зүлэгжүүлэлтийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан
Ур чадвар Налуу талбайд ажиллаж байсан мэргэжилтэнтэй байх
Ажиллах хүч Хангалттай хурдан хугацаанд хийх ажиллах хүчинтэй байх
Тоног төхөөрөмж Мэргэжлийн усалгааны болон тариалалтын тоног төхөөрөмжүүдтэй байх


en_USEN