Back
ЖДБ-ийн өрсөлдөх чадварын үнэлгээний системийн хөгжүүлэлт хийх

ЖДБ-ийн өрсөлдөх чадварын үнэлгээний системийн хөгжүүлэлт хийх

ТАНИЛЦУУЛГА

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (АНУОУХА)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийн сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэдэг.

BEST хөтөлбөрийн зорилтууд нь дараах 5 хэсгээс бүрдэнэ. Үүнд: 

  • Зорилт 1. ЖДБ-ийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх;
  • Зорилт 2. ЖДБ-ийн компанийн засаглалыг сайжруулах;
  • Зорилт 3. ЖДБ-ийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагуудын  ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх;
  • Зорилт 4. Бизнесийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийх;
  • Зорилт 5. Цаашид тогтвортой хөгжих боломжтой, санхүүжилт авах чадамжгүй төрийн бус байгууллага, гарааны болон жижиг бизнес эрхлэгчдэд бичил санхүүжилт олгох.

Хөтөлбөрийг Улаанбаатар хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Ховд, Орхон, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий гэсэн аймгуудад хэрэгжүүлж байна.

АЖЛЫН ХҮРЭЭ БА ҮНДЭСЛЭЛ

АНУ-ын ОУХА-ийн дэмжлэгтэйгээр тус хөтөлбөр нь жижиг дунд бизнес (ЖДБ) эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэн компанийн засаглалыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэн хөгжүүлэх зорилгын хүрээнд тэдэнд тулгамдаж буй асуудлыг илүү сайн ойлгох, дата мэдээлэлд суурилсан бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх үүднээс МУ-ын ЖДБ-үүдийн өрсөлдөх чадварын судалгааг гүйцэтгэсэн.

BEST хөтөлбөрөөс тус судалгаанд ашигласан ОУ-ын Худалдааны Төвийн ЖДБ-үүдийн өрсөлдөх чадварыг үнэлэх матрицан арга, асуулгыг ашиглан ЖДБ-үүдийн өрсөлдөх чадварыг үнэлэх үнэлгээ, үр дүнгийн анализ, веб (аалзны тор) хэлбэрийн үр дүнг харуулах зэргээр харилцагч бизнес эрхлэгч өөрийн бизнесийн өрсөлдөх чадварыг үнэлэх систем хөгжүүлэх зорилготой энэхүү ажлыг зарлаж байна.

Та доорх материалыг бүрдүүлэн procurement@dsmongolia.org, purevdulam@dsmongolia.org хаягуудад техникийн болон үнийн саналаа 2024 оны 03 сарын 22-ны өдрийн 14 цагаас өмнө ирүүлнэ үү.

Системийн шаардлагын талаар болон нэмэлт мэдээлэл авах:

Утас: Ж.Пүрэвдулам 95195331

Гүйцэтгэх ажил

Агуулга

1

Гүйцэтгэх ажлын нэр

ЖДБ-ийн өрсөлдөх чадварын үнэлгээний системийн хөгжүүлэлт хийх

2

Захиалагч тал

USAID-н санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөр

3

Хэрэгжүүлэх хугацаа

Эхлэх хугацаа:    2024 оны 04 сарын 01-ний өдөр

Дуусах хугацаа:   2023 оны 06 сарын 30-ны өдөр

(Ажил үйлчилгээг ойролцоогоор ажлын 90 хоногийн хугацаанд бүрэн хийж дуусгасан байх.)

4

Ажлын зорилго

“Хөгжлийн Шийдэл” ТББ, BEST хөтөлбөрийн хүрээнд МУ-ын жижиг, дунд бизнесүүдийн өрсөлдөх чадварыг Олон Улсын Худалдааны Төвийн матрицан аргыг ашиглан тодорхойлсон судалгааг гүйцэтгэсэн. Судалгаанд ашигласан матрицан арга, асуулгыг ашиглан ЖДБ-үүдийн өрсөлдөх чадварыг үнэлэх үнэлгээ, үр дүнгийн анализ, веб (аалзны тор) хэлбэрийн үр дүнг харуулах зэргээр харилцагч бизнес эрхлэгч өөрийн бизнесийн өрсөлдөх чадварыг үнэлэх систем хөгжүүлэх зорилготой.

5

Ажлын хамрах хүрээ, тодорхойлолт

ЖДБ-ийн өрсөлдөх чадварын үнэлгээний системийн хөгжүүлэлт хийх

  1. Шаардлагын дагуу шинэ систем хөгжүүлэх
  2. Харилцагч профайл үүсгэдэг байх
  3. Харилцагч өөрийгөө үнэлэх үнэлгээний цэстэй байх (нэг харилцагч нэгээс олон бизнестэй тохиолдолд бизнес тус бүрээр үнэлгээ хийх боломжтой байх)
  4. Харилцагчийн мэдээлэлд анализ хийсний үр дүнд үнэлгээний хариуг боловсруулдаг байх
  5. Үнэлгээний тайланг матрицан хэлбэрээр харуулах дашбоардтай байх
  6. Матрицан үр дүнгийн үзүүлэлт харилцагчид ойлгомжтой байх (visibility & visuality)
  7. Харилцагч туслалцаа авахаар холбогдох боломжтой хүсэлтийн цэстэй байх
  8. Админ харилцагчийн мэдээллийг дата болгон татаж авах, ашиглах боломжтой байх
  9. Харилцагч тус бүрээр эсвэл нийт харилцагчаар гэх мэт филтертэй (байршил, бизнесийн төрөл, хүйс хэмжээ гэх мэт) дата мэдээлэл татах боломжтой байх
  10. Хэрэглэгчийн дата мэдээллийг нууцлах протокол хэрэгжүүлэх
  11. Системийн өгөгдлийн сангийн нөөц хувилбарыг өөр өөр байршилд нөөцөлж байхаар тохируулах   

6

Нийлүүлэгчид тавигдах шаардлага

Ажил гүйцэтгэх байгууллагад тавигдах нийтлэг шаардлага:

1.      Систем (веб) хөгжүүлэлт, дизайн чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх

  1. Тухайн системийг нэвтрүүлснээс хойш 12 сарын баталгаа олгох
  2. Баг хамт олны мэдээллийг хавсаргасан байх
  3. Системийг хийж гүйцэтгэх технологийн талаарх мэдээллийг ирүүлсэн байх

 

АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ ШААРДЛАГА

Ажил үйлчилгээ

Тооцоолсон ажлын долоо хоног

Төсвийн гүйцэтгэл

 

1.

Эхлэлийн төлөвлөгөө: Гэрээ байгуулснаас хойш хуанлийн 5 хоногийн дотор буюу 2024 оны 04 дугаар сарын 05-ны дотор дараах ажлуудыг хийж гүйцэтгэн, захиалагч талд танилцуулж хүлээлгэн өгнө.

  1. Ажлын даалгаврын дагуу нарийвчилсан ажил гүйцэтгэх хуваарь, төлөвлөгөө, явцын мэдээлэл;

1 долоо хоног

30%

2.

Явцын тайлан – 1:  Гэрээ байгуулснаас хойш ажлын 30 хоногийн дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 30-ны дотор дараах ажлуудыг хийж гүйцэтгэн, захиалагч талд танилцуулж хүлээлгэн өгнө.

  • Ажил үйлчилгээний хүрээнд хийгдсэн ажлын явцын мэдээлэл;
  • Үнэлгээний асуулга, үр дүнтэй драфт цэс

 

3 долоо хоног

 

 

 

 

3.

Явцын тайлан – 2:  Гэрээ байгуулснаас хойш ажлын 60 хоногийн дараа буюу 2024 оны 05 дугаар сарын 30-ны дотор дараах ажлуудыг хийж гүйцэтгэн, захиалагч талд танилцуулж хүлээлгэн өгнө.

·         Ажил үйлчилгээний хүрээнд хийгдсэн ажлын явцын мэдээлэл;

·         Үнэлгээний системийн тест хийгдсэн хувилбарыг танилцуулах;

·         Тайлан боловсруулалт, системийн анализ хийх модуль бэлэн болсон байх;

 

 

 

5 долоо хоног

 

 

 

30%

4.

Эцсийн тайлан: Гэрээ байгуулснаас хойш ажлын 90 хоногийн дараа буюу 2024 оны 06 дугаар сарын 29-ний дотор эцсийн тайлан, ажил хүлээлгэн өгөх актыг гаргаж өгөх бөгөөд дунд хугацааны тайлангаас өгсөн үйл ажиллагааны үр дүнг дуусгасан байх.

  • Явцын тайлан 1, 2 дээрх сайжруулалтыг хийж гүйцэтгэсэн байна
  • Системийг тестэлж эцсийн байдлаар асуулга, үр дүн, үнэлгээ, анализ хэсгийг бүрэн ажиллагаатай хүлээлгэж өгөх

 

 

4 долоо хоног

 

 

40%

 

Нийт

13 долоо хоног

100%

Нийлүүлэгчээс ирүүлэх материал:

  1. Үнийн санал

Санал ирүүлж буй байгууллага нь ажлын даалгаврын цар хүрээнд үндэслэн үнийн саналаа ирүүлнэ. Үнийн саналын задаргаа ирүүлэх загварыг Хөгжлийн Шийдэл ТББ-ын вэбсайтаас татаж авах боломжтой. Энд дарж татаж авна уу.

  1. Байгууллагын танилцуулга, ажил гүйцэтгэх багийн гишүүдийн танилцуулга, байгууллагын туршлагыг харуулсан нэмэлт материалууд /өмнө ижил төрлийн ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтууд/
  • Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга /Өмнө ижил төрлийн үйл ажиллагаа гүйцэтгэсэн туршлагуудыг харуулсан байх/
  • Багийн гишүүдийн дэлгэрэнгүй CV /багийн ахлагч, багийн гишүүдийг ялгах, туршлагыг тодорхой тусгасан байх, үүргийг тодорхойлсон байх/
  1. Гүйцэтгэх ажилтай холбоотой дараах зүйлсийг тусгасан ажлын санал ирүүлсэн байх
  • Ажлыг гүйцэтгэх календарчилсан төлөвлөгөө
  • Үнэлгээний системийг хөгжүүлэх тухай арга хэрэгсэл болон ашиглах технологийг тодорхойлсон байх
  • Хөгжүүлсэн үнэлгээний системийн баталгаат хугацааг тодорхойлсон байх

 


en_USEN