Back
Бичил санхүүжилтийн тэтгэлэгт хөтөлбөр Баянхонгор, Ховд, Завхан аймгуудад хэрэгжиж эхэллээ

Бичил санхүүжилтийн тэтгэлэгт хөтөлбөр Баянхонгор, Ховд, Завхан аймгуудад хэрэгжиж эхэллээ

Өргөдлийн маягт хүлээж авах хугацаа: 2021.10.01-2021.10.18-ны 17:00 цаг хүртэл

10,000,000 төгрөг хүртэлх буцалтгүй тусламж

 Өргөдлийн маягт бөглөх холбоос: https://form.jotform.com/210449327558057

Тэтгэлэг горилогч нарт зориулсан удирдамж татаж авах холбоос:

https://drive.google.com/file/d/1X2oCRF9R7yYBxT8UxKrXhHdOUBzBB0p0/view?usp=sharing

Хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой вэ?

  • Цаашид тогтвортой хөгжих боломжтой, банк санхүүгийн байгууллагын зээл, санхүүжилтийн шалгуурыг хангахгүй байгаа ЖДБ болон гарааны бизнес эрхлэгчид
  • ЖДБ-ийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр бодлого нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-д

Горилогч нь өргөдлийн маягтын хамт дараах материалуудыг илгээх шаардлагатай:

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС (Зөвхөн албан бизнес):

  1. Сүүлийн 12 сарын санхүүгийн тайлан;
  2. Хуулийн этгээдийн сүүлийн 12 сарын дансны хуулга. Хэрвээ Х тайлантай бол захирлын данс болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор гүйлгээ хийсэн дансны сүүлийн 12 сарын хуулга;
  3. Хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх давлагаа. Хэрвээ үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (e-mongolia.mn эсвэл burtgel.mn-ээс татаж авах боломжтой);
  4. Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар;
  5. Хуулийн этгээдийн дүрмийн хуулбар;
  6. Захирлын иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Хуулийн этгээдийн Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн дэлгэрэнгүй лавлагаа;
  8. Захирлын Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн дэлгэрэнгүй лавлагаа.

ГАРААНЫ БИЗНЕС:

  1. Үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;
  2. Хэрвээ 1-с дээш үүсгэн байгуулагчтай бол тухайн нэг хүнийг захирлаар томилсон хурлын шийдвэр;
  3. Үүсгэн байгуулагчийн хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа. Хэрвээ хуулийн этгээдийн бүртгэлтэй бол хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа (e-mongolia.mn эсвэл burtgel.mn-ээс татаж авах боломжтой);
  4. Үүсгэн байгуулагчийн сүүлийн 12 сарын дансны хуулга;
  5. Үүсгэн байгуулагчийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа. Хэрвээ үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (e-mongolia.mn эсвэл burtgel.mn-ээс татаж авах боломжтой);
  6. Үүсгэн байгуулагчийн Монгол Банкны зээлийн мэдээллийн сангийн дэлгэрэнгүй лавлагаа.

Хэрвээ тухайн гарааны бизнес тэтгэлэгт шалгарвал дараах материалуудыг бүрдүүлэх шаардлагатай:

  1. Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар.

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА:

  1. Сүүлийн 12 сарын санхүүгийн тайлан;
  2. Байгууллагын сүүлийн 12 сарын дансны хуулга. Хэрвээ Х тайлантай бол захирлын данс болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор гүйлгээ хийсэн дансны сүүлийн 12 сарын хуулга;
  3. Байгууллагын гэрчилгээний хуулбар;
  4. Байгууллагын дүрмийн хуулбар;
  5. Байгууллагын захирлын иргэний үнэмлэхийн хуулбар;
  6. ТББ-ийн гишүүдийн бүртгэл (зөвхөн гишүүддээ үйлчилдэг ТББ-д хамааралтай).

Дэлгэрэнгүй мэдээллийг: Тэтгэлэг Горилогчдод Зориулсан Удирдамжаас болон Баянхонгор: 9507-5331, 9415-4446; Ховд: 9509-5331, 9590-5331, 9409-5331, 9499-5331; Завхан: 9407-5331, 9406-5331


en_USEN