Back
“Арьс шир бэлтгэлийн шатанд ХААЗД хэвшүүлэх, байгаль орчны олон улсын LWG стандарт танилцуулах” сэдэвт ажлын хүрээнд энэхүү стандартын гарын авлага гаргах байгууллагатай хамтран ажиллана.

“Арьс шир бэлтгэлийн шатанд ХААЗД хэвшүүлэх, байгаль орчны олон улсын LWG стандарт танилцуулах” сэдэвт ажлын хүрээнд энэхүү стандартын гарын авлага гаргах байгууллагатай хамтран ажиллана.

Шаардлага: Арьс ширний салбарын  ЖДБ эрхлэгчдэд зориулан түүхий эд бэлтгэлийн үе шатанд ХААЗД, байгаль орчны олон улсын LWG стандарт нэвтрүүлэх давуу тал, хэрхэн стандарт хэрэгжүүлэх болон баталгаажуулах талаар гарын авлага гаргах хэрэгцээ шаардлагатай байна.

Гүйцэтгэх ажил:

  1. LWG багц стандартын “Арьс үйлдвэрлэгчийн аудитын стандарт” нь 17 тусдаа хэсгийг хамардаг бөгөөд уг стандартыг танилцуулга байдлаар гаргах, зарим шаардлагыг орчуулах
  2. Арьс ширний салбарын ЖДБ эрхлэгчдэд зориулан түүхий эд бэлтгэлийн үе шатанд ХААЗД нэвтрүүлэх арга зам, хэрхэн нэвтрүүлэх талаар

Тавигдах шаардлага:

  • Гарын авлага боловсруулах, зөвлөгөө өгөх ажлын туршлагаа батлах үүднээс ижил төстэй ажлын танилцуулга илгээсэн байх
  • Мэргэшсэн зөвлөхүүдийн тоо 3-оос дээш байх ба зөвлөхүүдийн товч анкет ирүүлэх
  • Үнийн саналд бүх ажил, үйлчилгээг 8 сая төгрөгт багтаасан байх ба өөрийн үнийн саналыг байгууллагын албан хуудаст бэлтгэж ирүүлэх/НӨАТ орсон эсэхийг тодорхой бичих

BEST хөтөлбөрийн танилцуулга: Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес (ЖДБ)-үүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэсэн.

* Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилттэй “Бизнесийн тогтвортой хөгжлийн сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөр нь татвараас чөлөөлөгдсөн байдаг тул нийт зардалд НӨАТ тусгагдаагүй болно.

Хугацаа:

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт хүлээн авах: 2024 оны 5 дугаар сарын 17-ний өдрийн 17:00 цаг хүртэл авна.

Холбогдох баримт бичгийг: munkhtogtokh@dsmongolia.org; procurement@dsmongolia.org;  Утас: 99194028, 77222210


en_USEN