Back
“Албан бус эдийн засгаас албан эдийн засгийн шилжилт: Сорилт ба боломжууд” судалгааны ажлын даалгавар

“Албан бус эдийн засгаас албан эдийн засгийн шилжилт: Сорилт ба боломжууд” судалгааны ажлын даалгавар

ТАНИЛЦУУЛГА

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн 5 жилийн хугацаатайгаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь Жижиг, дунд бизнес (ЖДБ)-үүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэсэн.

BEST хөтөлбөрийн зорилтууд нь дараах 5 хэсгээс бүрдэнэ. Үүнд: 

  • Зорилт 1. ЖДБ-үүдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх;
  • Зорилт 2. ЖДБ-ийн компаний засаглалыг сайжруулах;
  • Зорилт 3. ЖДБ-ийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагуудын  ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх;
  • Зорилт 4. Бизнесийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийх;
  • Зорилт 5. Цаашид тогтвортой хөгжих боломжтой, санхүүжилт авах чадамжгүй төрийн бус байгууллага, гарааны болон жижиг бизнес эрхлэгчдэд бичил санхүүжилт олгох.

Хөтөлбөрийг Улаанбаатар хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Ховд, Орхон, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий гэсэн 13 байршилд хэрэгжүүлж байна.

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО БА АЖЛЫН ХҮРЭЭ

Энэхүү судалгааны зорилго нь МУ-д үйл ажиллагаагаа явуулж буй албан бус бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нөхцөл байдлыг хууль эрхзүйн орчинтой холбон судлах болон албан бус буюу бүртгэлгүй бизнес эрхэлж буй учир шалтгаан, хүндрэл бэрхшээлийг олж тодорхойлох юм. Өөрөөр хэлбэл, энэхүү судалгаагаар албан бус бизнес эрхлэгчид, тэдний бизнесийн онцлог шинж чанарууд; бизнесийн ерөнхий практик; албан эдийн засагт шилжих ойлголт, хандлага, тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийх;

  • Судалгааны аргазүй тоон болон чанарын судалгаа хосолсон байх
  • BEST хөтөлбөрийн 13 салбарт үйл ажиллагаа явуулж буй албан бус ЖДБ-үүдийн 1000-аас доошгүйг хамруулах ба асуумж судалгаагаар мэдээлэл цуглуулах
  • Тоон судалгааны үр дүнг, тэр дундаа албан бус эдийн засагт ажиллаж буй бизнесүүдийн учир шалтгааныг заавал чанарыг судалгаа болон баримт бичгийн шинжилгээгээр нарийвчлан гаргах
  • Хууль эрхзүйн орчин, нөхцөлийн шинжилгээг хоёрдогч мэдээллийн эх сурвалж болон чанарын судалгааг ашиглан боловсруулах. Тоон судалгааны үр дүнтэй холбон анализ, дүн шинжилгээ хийх

Зөвлөх үйлчилгээний байгууллага нь судалгааны дизайн болон аргазүй аргачлалыг илүү нарийвчлан санал болгож болно.

Судалгааны хугацааг 2023 оны 6 сарын сүүлийн долоо хоногоос 2023 оны 8 сарын сүүлийн долоо хоног хүртэлх хугацаа байхаар тооцно. Судалгааны эхлэх хугацаа болон үргэлжлэх хугацаа өөрчлөгдөх боломжтой.

АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ ШААРДЛАГА

Гэрээ байгуулагдсаны дараагаар дараах ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэнэ:

Ажил үйлчилгээ

Тооцоолсон ажлын долоо хоног

Төсвийн задаргаа

1.

Эхлэлийн тайлан боловсруулах

2 долоо хоног

40%

1.1

Судалгааны хүрээ болон ажлын төлөвлөгөө сайжруулах

1.2

Албан бус эдийн засгийн судлагдсан байдлын тойм

1.3

Судалгааны асуумж болон чанарын судалгааны асуумж боловсруулах

2.

Мэдээл цуглуулалт

4 долоо хоног

 

30%

2.1

Баримт бичгийн судалгааны үр дүнг боловсруулах, нэгтгэх

2.2

Тоон болон чанарын судалгааны дата цуглуулах, боловсруулах

2.3

Судалгааны явцын тайланг ирүүлэх

3

Судалгааны үр дүнг нэгтгэх, тайлан боловсруулах, танилцуулах

4 долоо хоног

30%

3.1

Цуглуулсан дата мэдээллийг боловсруулах, анализ хийх. Анхдагч болон хоёрдогч мэдээллийн уялдаа холбоо, хамааралд дүн шинжилгээ хийх

3.2

Боловсруулсан дата мэдээллийг нэгтгэн тайлан боловсруулах /Тайлангийн эхний хувилбарыг Монгол хэл дээр гаргах/

3.3

Судалгааны эцсийн тайланд хүлээлгэн өгөх

·         Судалгааны өгөгдлийг захиалагчийн талд тохиролцсон форматын дагуу хүлээлгэн өгөх

·         Англи, Монгол хэл дээр судалгааны тайланг бэлтгэх

 

Нийт

10 долоо хоног

100%

ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • ЖДҮ, хувийн секторын салбарын судалгааны чиглэлээр мэргэшсэн 5 ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх
  • ЖДБ-ийн орчин, бүсчилсэн хөгжил, албан болон албан бус эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, тогтвортой хөгжлийн зорилт зэрэг агуулгын хүрээнд судалгаа хийж байсан туршлагатай байх
  • Анхдагч тоон ба хоёрдогч эх үүсвэрийн өгөгдөл дээр ажиллах нөөц, баазтай байх

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Тус судалгааг зохион байгуулах баг нь судалгаа шинжилгээ, эдийн засгийн мэдлэг, туршлагатай мэргэжилтэн бүхий багийн ахлагчаар удирдуулсан баг байна. Багийн ахлагч нь судалгааг бүхэлд нь хариуцаж, чанарын хяналтыг баталгаажуулж, тогтсон хугацаанд үр дүнтэй тайлагнах үүрэгтэй.

Судалгааны багийн ахлагчид тавигдах шаардлага:

  • Нийгэм эдийн засаг, хөгжлийн эдийн засаг, хөдөлмөрийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт чиглэлээр магистрын зэрэгтэй;
  • Эдийн засгийн, ЖДҮ секторын, нийгмийн шинжлэх ухааны судалгааны салбарт 8 хүртэл жил тасралтгүй ажилласан туршлагатай байх. Хөдөлмөрийн эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт, албан ба албан бус эдийн засаг г.м сэдвийн хүрээнд судалгаа судалгаа шинжилгээний ажил, тэр дундаа түүвэр судалгаа, баримт бичгийн болон чанарын судалгаа хийж байсан, анхдагч болон хоёрдогч дата мэдээлэлд анализ дүн шинжилгээ хийж байсан туршлагатай байх
  • Тоон болон чанарын судалгааг зохион байгуулахад тохиромжтой судалгааны арга зүйн мэдлэг, ур чадвартай байх. Тоон болон чанарын дүн шинжилгээ хийх чадвартай, өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд тохиромжтой программ хангамжийг ашиглах чадвартай байх. (STATA, R, SPSS, Eviews гм судалгааны программын сертификаттай тухай CV-д тусгаж өгөх)
  • Ижил төрлийн судалгааны ажил ахалж байсан туршлагатай байх
  • Англи хэлний өндөр ур чадвартай байх (төгссөн сургууль, хэлний оноо гэх мэтийг CV-д тусгаж өгөх);

Судалгааны багт тавигдах шаардлага:

  • Багийн ахлахаас гадна ахлах судлаач болон бусад судлаачдаас бүрдсэн баг байх;
  • Ахлах судлаач эсвэл зөвлөх нь салбартаа 8-с доошгүй жил ажилласан туршлагатай, судалгааны сэдвийн хүрээнд тасралтгүй 5 хүртэл жил ажиллаж байгаа, ижил төрлийн судалгаагаар мэргэшсэн байх;
  • Судлаачид нь эдийн засгийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Задлан шинжлэх, техникийн бичгийн ур чадвартай байх (CV-д төгссөн сургууль, хэлний оноо, судалгаа шинжилгээний сертификаттай гэдгээ тусгаж өгөх)

Санал ирүүлж буй байгууллага нь мэдээлэл цуглуулалтыг хөнгөвчлөхөд шаардлагатай бусад техникийн нөөцийг санал болгож болно.

Багийн гишүүдийн ажил үүргийн хуваарилалтыг техникийн саналд тодорхой тусгаж өгнө.

 

ХАВСРАЛТ I. САНАЛ ИРҮҮЛЭХ         

Судалгааны ажлыг сонирхсон байгууллагууд нь дараах баримт бичгийг ирүүлэхийг урьж байна. Үүнд:

Техникийн санал [30 хуудаснаас хэтрэхгүй]

  • ЖДҮ секторт судалгаа хийж байсан тухай баримт бүхий байгууллагын танилцуулга
  • Энэхүү ажлын даалгаврын хүрээнд хийгдэх судалгааны ажлын санал болгож буй дизайн, аргазүй, мэдээлэл цуглуулах аргачлал зэргийг нарийвчлан тусгасан санал
  • Санал болгож буй үйлчилгээ, чанарын хяналт, мэдээлэл цуглуулах арга, хэрэгсэл, үр дүнд шинжилгээ хийх арга, арга зүйг тайлбарласан танилцуулга (Судалгааг авах техник хангамж (tablet, CATI гэх мэт), нөөцийн мэдээлэл (зураг хэлбэрээр г.м хавсаргасан байх)
  • Судалгааг хийж гүйцэтгэх ажлын жагсаалт, нарийвчилсан төлөвлөгөө /долоо хоногоор/
  • Багийн бүрэлдэхүүний жагсаалтыг гишүүн бүрд хуваарилсан гүйцэтгэх үүргийн хамт ирүүлэх. Мөн багийн гишүүдийн анкет (CV)-ыг хавсаргах (CV 5 хуудаснаас хэтрэхгүй байх).
  • Өмнө нь ижил төстэй шинж чанар бүхий амжилттай хийж дуусгасан судалгаануудын талаарх тодорхойлолтыг дор хаяж гурав (3)-ыг ирүүлнэ. Тус мэдээлэлд гүйцэтгэгчийн өмнөх гүйцэтгэлийн талаар холбогдох боломжтой хүмүүсийн холбоо барих нэр, и-мэйл хаяг, утасны дугаарыг агуулсан байх.

Үнийн санал

Үнийн саналд бүх ажил, үйлчилгээг 90 сая төгрөгт багтаасан байна. Үнийн саналын задаргааг Хөгжлийн шийдэл ТББ-ын вэбсайтаас татаж авах боломжтой.

Санал ирүүлж буй байгууллага нь procurement@dsmongolia.org baasanjav@dsmongolia.org цахим хаягт “Албан бус ЖДҮ эрхлэгчдийн судалгааны санал BEST хөтөлбөрт” нэртэйгээр 2023 оны 6 сарын 21 өдрийн 14:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Судалгаатай холбоотой асуулт байвал Мониторинг, үнэлгээний мэргэжилтэн О.Баасанжавтай холбогдоно уу. – baasanjav@dsmongolia.org + 976 9591-3553

ХАВСРАЛТ II. САНАЛЫГ ДҮГНЭХ

Дараах шалгуур үзүүлэлтийн дагуу техникийн саналуудыг үнэлж дүгнэнэ. Үүнд:

  1. Техникийн санал (үнэлэх жин: 60 оноо)
  • Нийгэм, эдийн засаг, ЖДҮ сектор, эдийн засгийн судалгааны чиглэлээр ажилласан бөгөөд 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулж буй ААН байх (10 оноо)
  • Судалгааны арга зүй, аргачлал, түүврийн хэмжээ ба түүний тархаалтыг тодорхой ойлгож тусгасан байдал (20 оноо)
  • Санал болгож буй үйлчилгээ, чанарын хяналт, мэдээлэл цуглуулах арга, хэрэгсэл, үр дүнд шинжилгээ хийх арга, арга зүйг тайлбарласан танилцуулга ба хүчин чадал (орон нутгийн судалгааны тоологч нарыг томилж улсын хэмжээнд судалгаа явуулах хүний нөөцийн чадавхтай байх, мэдээлэл цуглуулах, боловсруулахад шаардлагатай тоног төхөөрөмжтэй байх (tablet, CATI гэх мэт) (20 оноо)
  • Судалгааг гүйцэтгэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө ба багийн гишүүдийн ажил үүргийн хуваарилалт (орон нутгийн судалгааны тоологч нарыг томилж улсын хэмжээнд судалгаа явуулах хүний нөөцийн чадавхтай байх, мэдээлэл цуглуулах, боловсруулахад шаардлагатай тоног төхөөрөмжтэй байх (10 оноо)

 

  1.     Хүний нөөцийн чадавх, мэргэшил (үнэлэх жин: 40 оноо) 
  • Багийн ахлах ба үндсэн багийн гишүүд нь эдийн засаг, бизнес удирдлага, нийгмийн ухааны чиглэлийн мэргэжлийн зэрэг, цол (10 оноо)
  • Багийн ахлах нь хөдөлмөрийн эдийн засаг, нийгмийн шинжлэх ухааны судалгааны салбарт багадаа 8 жил тасралтгүй ажилласан туршлагатай. Багийн ахлах ба үндсэн багийн гишүүд нь хөгжлийн эдийн засаг, хувийн секторын хүрээнд судалгаа шинжилгээний ажил, тэр дундаа түүвэр судалгаа, баримт бичгийн болон чанарын судалгаа хийж байсан, анхдагч болон хоёрдогч дата мэдээлэлд анализ дүн шинжилгээ хийж байсан туршлага ( 20 оноо)
  • ЖДҮ сектор болон албан бус эдийн засгийн хөгжилд тулгамдаж буй асуудал, шийдэлд үнэлэлт, дүгнэлт боловсруулан танилцуулж байсан туршлага (салбарын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж байсан нийтлэл, боловсруулж байсан тайлан, мэдээ г.м) (10 оноо)

Багийн бүх гишүүд нь судалгааны туршид тухайн улсад оршин суудаг байна. Техникийн эцсийн үнэлгээний дараа (дээр дурдсан) зөвхөн 70-аас доошгүй оноотой тендерийн зардлын саналыг нээж, үнэлнэ. 70 онооноос доош техникийн саналыг техникийн хүлээн авах боломжгүй гэж үзнэ. Үнэлэхдээ техникийн саналын 70%, үнийн санал 30%-аар жинлэнэ.


en_USEN